МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб болон бусад унадаг дугуйг дэмжигч байгууллагууд амралтын өдөр бүр “Унадаг дугуйн тогтмол аялал” зохион байгуулж, амралтын өдрийг спиртэд биш спортод зориулах болсон билээ.Энэхүү аялал нь "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг дэмжих, хотын иргэдэд дугуйгаар аялах боломж бүрдүүлэх, амралтын өдрийг спиртлэг бус спортлог байдлаар өнгөрүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Тэгвэл маргааш "Хатан туул голоо хайрлая, хамгаалъя" аяны хүрээнд 2 дахь жилдээ Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож, хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүлэх юм.
Аялалд хамрагдаж Хатан туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус МЗХ-ны төв байранд маргааш 9:00 цагт ирэх юм байна.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (1)