Өнөөдөр баруун бүсийн нэгээр гарсан Сан Антонио Спөрс, наймаар гарсан Даллас Маверикс багуудын цувралын дөрөв дэх тоглолт явагдлаа. Тоглолтын нэгдүгээр үед оноогоор илүүрхсэн Даллас хоёрдугаар үеийг 19 онооны зөрүүтэй дуусгасан нь тоглолтыг улам ч ширүүсгэсэн. Улмаар дөрөвдүгээр үед Даллас дахин оноогоор тэргүүлж эхэлсэн боловч Дехуан Блэйр эсрэг багынхаа Тиаго Сплиттерийн толгой руу өшиглөснөөр талбайгаас хөөгдөв.
"Спөрс"-чүүд нэг Ману Жинобили техникийн алдааны нэг чөлөөт шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн бол Тиаго Сплиттер хувийн алдааны 2 шидэлтийг мөн хоёуланг нь амжилттай гүйцэтгэж багтаа тэргүүллийг авчирлаа.
Ийнхүү Сан Антонио Спөрс Даллас Мавериксыг өнөөдрийн тоглолтонд буулгаж авснаар цувралын харьцаа 2:2 болон тэнцсэн юм.

24tsag.mn























































