Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк зун цагийн нээлтээ маргааш, нөгөөдөр хийнэ. Нээлтийн үеэр бүх тоглоомоо 50 хувийн хямдралтай тоглуулахаар болсон байна. Мөн үүний зэрэгцээ олон сонирхолтой арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаа аж.Дашрамд сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнг анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулжээ.























































