NBA-гийн плей-оффын эхний шат үргэлжилж байна. Өнөөдөр “Вашингтон Визардс”, “Чикаго Буллз” багуудын цувралын тав дахь тулаан боллоо.Тоглолтын нэгдүгээр үед “Визардс” найман оноогоор давуу байсан бол хоёрдугаар үе эн тэнцүү өндөрлөсөн. Гуравдугаар үед "Визардс" тоглолтын хувь заяаг шийдвэрлэснээр "Бухнууд"-ыг талбай дээр нь 75:69 харьцаагаар хожлоо.
Ийнхүү Визардс 4:1 харьцаатай цувралд ялалт байгууллаа.
Өнөөдрийн тоглолтод “Визардс”-аас холбогч Жон Волл 24, довтлогч Тревор Ариза 20, хамгаалагч Брэдли Бийл 17 оноо авчээ. Харин Бухнуудыг Жоаким Ноа 6 оноо, 18 самбар, 7 дамжуулалтаар хошуучилсан байна.
“Визардс” плэй-оффын дараагийн шатанд “Индиана Пэйсерс” болон “Атланта Хоукс” багуудын аль хожсонтой нь тоглох юм.

24tsag.mn
























































