NBA-гийн плей-оффын эхний шат үргэлжилж байна. "Торонто Рапторс" өнөөдөр талбай дээрээ "Брүүклин Нетс" багийг хүлээн авч цувралын тав дахь тулаанаа хийлээ."Торонто" тоглолтын эхний гурван үе дараалан оноогоор илүүрхсэн. Улмаар дөрөвдүгээр үед "Брүүклин"-чүүд эрчээ авсан боловч ялалт байгуулж чадалгүй
115:113 харьцаатайгаар хожигдсон. Канадын баг ийнхүү цувралыг 3:2 харьцаатай хошуучилж эхэллээ.
Өнөөдрийн тоглолтод "Торонто"-гоос холбогч Кайл Лоури 36 оноо, довтлогч Демар Дерозан 23 оноогоор багаа тэргүүлсэн. Харин зочин багийг Жой Жонсон 30 оноогоор хошуучилжээ.
Дараагийн тоглолт Брүүклин Нетс багийн талбайд болно.

























































