Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Академи авардс" наадам энэ сарын 16-нд УДЭТ-т болно. Тус наадмын бүртгэл эхэлсэн бөгөөд шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, туслах дүр, найруулагч, зураглаач, зураач, хөгжим, дуу, монтаж, дууны найруулагч, зохиол, дүрсний эффект, нүүр будалт, хөрөнгө оруулагч, шилдэг баримтат болон богино хэмжээний кино гэсэн нийт 16 номинацид шилдгүүдийг тодруулан алдаршуулах юм.Нэг номинацид гурваас дээш бүтээл нэр дэвшсэн тохиолдолд шалгаруулалт явагдах юм байна. "Академи авардс" наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд энэ удаад өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс ирэх сарын 1-ний хооронд нээлтээ хийсэн шилдэг бүтээлүүдийг оролцуулахаар болсон.
Одоогийн байдлаар нийт 10-аад кино бүртгүүлээд байгаа юм байна. Дашрамд дуулгахад, энэ удаагийн наадамд оролцох хүсэлтээ Япон, БНСУ, ОХУ-ын уран бүтээлчид ирүүлжээ.
24tsag.mn
























































