“Оклахома Сити Тандер” багийн лидер “NBA”-гийн Кевин Дюрант энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг албан ёсоор гардан авлаа. Тэрбээр улирлын “МVP”-г шагналыг анх удаагаа авч байгаа бөгөөд энэ улиралд 32 оноо, 7,4 самбар, 5,4 оновчтой дамжуулалт дундчилж багаа маш сайн удирдан бүсийн хоёрдугаар байраар шалгарсан юм.
“КД” энэ улиралд агуу Майкл Жорданы 40 тоглолт дараалан 25+ оноо авсан амжилтыг 41 болгон шинэчлэн тогтоож түүхэн нэрээ мөнхөлсөн билээ.
24tsag.mn
























































