-
2025 оны 6 сарын 05
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
-
2025 оны 6 сарын 04
Энэ бол Монголын нийгэмд ил өрнөсөн улс төрийн үйл явц. Тулсан үед Ардчилсан нам ардчиллын зарчим дээр л зогсдог. Ээдрээтэй цаг үе бүхэнд Ардчилсан нам ийм л байсан, энэ өдрүүдэд ч үүнийгээ л харууллаа.
-
2025 оны 6 сарын 04
Испанийн Реал Мадрид гол фаворитуудын нэг. Тус баг шинэ дасгалжуулагчаар Шаби Алонсог томилж, Клубуудын ДАШТ-д амжилттай оролцохоор идэвхтэй солилцооны бодлого явуулж байна. Тухайлбал, Трент Александр-Арнолдын гэрээ долдугаар сард дуусах байсан ч Реал түүнийг энэ тэмцээнд тоглуулахын тулд хоёр долоо хоногийн өмнө €10 сая төлөн худалдан авсан.
-
2025 оны 6 сарын 04
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх барилгын түр хашааны стандартыг хангуулах, зөрчил арилгах хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.
-
2025 оны 6 сарын 04
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа.
-
2025 оны 6 сарын 04
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
-
2025 оны 6 сарын 04
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах мэдээллийг өглөө.
-
2025 оны 6 сарын 04
2023, 2024 оны Дархан-Уул аймгийн худалдан авах үйл ажиллагаан дээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч газраас шалгалт хийсэн. Шалгалтын дүнгээр 63.8 тэрбум төгрөгний зөрчил илэрсэн.
-
2025 оны 6 сарын 04
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр тайлангийн голлох дүгнэлтүүдийг танилцууллаа.
-
2025 оны 6 сарын 04
Ганцаар Засгийн газар байгуулна гээд МАН-ын бага хурлын шийдвэр гарчихсан байгаа. Үүгээр дамжуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
-
2025 оны 6 сарын 04
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянга орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.
-
2025 оны 6 сарын 04
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө, орон нутгийн хөгжлийн захиргаанаас хэрэгжүүлж буй “Ази тивийн улсуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллааны санаачилга (AFACI)”-ын 7 дахь удаагийн Ерөнхий ассемблейн чуулганд Монгол Улсыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцлоо.
-
2025 оны 6 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2025 оны 6 сарын 04
Хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхад үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхээр зорьж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар боллоо.
-
2025 оны 6 сарын 04
Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.
-
2025 оны 6 сарын 04
Суурь тэтгэвэр гэдэг ойлголт орж ирснээр тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. 10-аас дээш жил ажилласан хүмүүс өндөр настны суурь тэтгэвэртэй болно.
-
2025 оны 6 сарын 04
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Ингэхээр нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ төлөхгүй гэсэн үг. Нийт иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө.
-
2025 оны 6 сарын 04
Тариалалт 2025 оны зургаадугаар сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 351.2 мянган га буюу 54.4 хувийн гүйцэтгэлтэй гарав. Үүнээс улаанбуудай 232.8 мянган га буюу 75.1 хувь, төмс 7.8 мянган га буюу 38.9 хувь, хүнсний ногоо 5.9 мянган га буюу 31.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
-
2025 оны 6 сарын 04
Олон улсын хамтарсан сургуулийн Засгийн газрын тогтоолоор байгуулдаг. Энэ тогтоол өнөөдөр гарлаа. Ингэснээр бид жилд 3000 гаруй инженерийг нэмж бэлдэг боломж бүрдэнэ.
-
2025 оны 6 сарын 04
Гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих, эрх зүйн орчныг шийдвэрлэх чиглэлээр арваннэгдүгээр сараас эхлэн ажилласан. Өнөөдрийн хуралдаанаар мөн энэ хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн