-
2026 оны 8 сарын 28
Непал, Хятадын Төвдийн хил орчимд наймдугаар сарын 26-нд болсон хүчтэй үер, шаврын урсгалын улмаас 390 гаруй хүн амиа алдаж, 1400 орчим хүн сураггүй болоод байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
-
2026 оны 8 сарын 28
АНУ-аас Италид суугаа элчин сайд Тилман Фертитта 450 сая ам.долларын үнэтэй “Boardwalk” супер дарвуулт онгоцоороо Италийн эрэг дагуу аялж, дипломат харилцаагаа бэхжүүлэх өвөрмөц арга хэрэгжүүлж байна.
-
2026 оны 8 сарын 28
Австрийн иргэн 86 настай нэгэн эр ууланд авирах үеэр мөсөн голын ангалд орхисон үүргэвч, авиралтын хэрэгслээ 63 жилийн дараа эргүүлэн олжээ.
-
2026 оны 8 сарын 27
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилэв.
-
2026 оны 8 сарын 27
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран “Эрүүл хүнс, Эрүүл хүн” арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2026 оны 8 сарын 27
Шанхайд болсон The International тэмцээнд Хятадын багууд хасагдаж, өмнөх оны аварга Team Falcons эрт хасагдсан нь том шуугиан байв. Гранд финалд ТEAM VISION болон Team Spirit багууд тулж, шийдвэрлэх 5 дахь тоглолтод Yatoro-ийн тэргүүлсэн Team Spirit ялалт байгуулснаар түүхэндээ гурав дахь удаагаа Аваргуудын бамбайг өргөсөн анхны баг боллоо.
-
2026 оны 8 сарын 27
2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглагдаж байсан ширээ сандлыг ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аймгийн сургуульд хандивлалаа.
-
2026 оны 8 сарын 27
АНУ-ын Калифорни мужийн шүүх ерөнхийлөгч Дональд Трампын Лос-Анжелес орчмын гольфын талбайд буу, сумтай баривчлагдсан тэнгисийн явган цэргийн хуучин алба хаагч, 38 настай Жанин Жон Тэйлегийн эсрэг эрүүгийн хэргийг түр түдгэлзүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээнд оруулахаар шийдвэрлэжээ.
-
2026 оны 8 сарын 27
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын гол төлөвлөгч гэж буруутгагдаж буй Халид Шейх Мохаммед болон хамтран яллагдагч гурван хүний шүүх хурлыг 2028 оны зургадугаар сарын 5-нд эхлүүлэхээр АНУ-ын цэргийн шүүх товлолоо.
-
2026 оны 8 сарын 27
COP17-ын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын сүлжээ” байгуулах уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат оролцож, байр сууриа илэрхийллээ.
-
2026 оны 8 сарын 27
Үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээлэл иргэдийн зээлийн оноонд нөлөөлөхөө больж, үүнтэй холбоотой 690 гаруй мянган өр төлбөрийн мэдээллийг зээлийн оноо тооцохоос бүрэн хасжээ.
-
2026 оны 8 сарын 27
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо.
-
2026 оны 8 сарын 27
Британийн нэрт жүжигчин, дуучин Тим Карри 80 насандаа таалал төгсжээ. Тэрээр “The Rocky Horror Picture Show” киноны доктор Фрэнк-Н-Фёртер, Стивен Кингийн “It” зохиолоос сэдэвлэсэн 1990 оны телевизийн бүтээлийн аймшгийн алиалагч Пеннивайзын дүрээр дэлхий даяар танигдсан юм.
-
2026 оны 8 сарын 27
Бид та бүхэнд Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2026 оны 8 сарын 27
ХХБ-ны Бритто карт, Бритточууд гэж дуулаагүй хүн ховор биз ээ. Тэгвэл дэлхийд анх удаа ТӨЛБӨРИЙН КАРТ дээр Happy Art урсгалын бүтээл амилуулж чадсан нь ХХБ байлаа...
-
2026 оны 8 сарын 27
Монголын төр нэг бол сүртэй, хүчтэй рийл хийдэг дарга нар, үгүй бол алиа марзан байдлаар асуудалд ханддаг хэдэн дарга нартай л боллоо.
-
2026 оны 8 сарын 27
Сассексийн гүн, ханхүү Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар хүүхдүүдийнхээ хамт зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ.
-
2026 оны 8 сарын 27
COP17 хурал 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ. Тодруулбал, Нарийн бичгийн дарга нарын газар Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдрийг тэмдэглэнэ.
-
2026 оны 8 сарын 27
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өөрсдийн “Талын цуурай өргөө”-нд Монголын сонгодог урлаг, монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн толилуулж, үндэсний урлаг, өв соёлоо олон нийтэд хүргэж байна.
-
2026 оны 8 сарын 27
Балбын хойд хэсэгт наймдугаар сарын 26-ны өглөө гэнэт хүчтэй үер бууж, олон арван хүн амиа алдан, олон зуун хүн сураггүй болоод байна.