-
2016 оны 3 сарын 24
“Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо
-
2016 оны 3 сарын 24
Улсын санхүү, эдийн засгийн цаг үеийн асуудлаар Сангийн сайд Б.Болор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд гадаад зах зээлээс таван жилийн хугацаатай босгосон 250 сая ам.долларыг юунд зарцуулах талаар мэдээллийг өглөө. Өнгөрсөн долоо хоногийн эхээр 250 сая ам.доллар манай улсын дансанд орсон бөгөөд эл мөнгөөр Засгийн газар дотоодоос өндөр хүүтэй зээлсэн зээлийн эргэн төлөхөд зарцуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гадаад зах зээлээс 7.2 хүүтэй мөнгө зээлж эргээд дотоодоос 16-20 хүүтэй авсан зээлээ төлөх бөгөөд өрийг өрөөр дарах менежментийг хийж байгаа юм байна. Төсөвт орлого болгож авахгүй бөгөөд төсвийн орлогын гүйцэтгэл өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй сайн байгаа учраас цалин тэтгэвэр тавихад 250 сая долларыг ашиглахгүр! гэдгийг мэдэгдлээ. Засгийн газар гаднаас болсгосон эх үүсвэрээрээ олон жил үргэлжилж байгаа дотоодын зээлийг хааж, эргээд мөнгөн урсгалыг нэмэгдүүлнэ гэж Сангийн сайд Б.Болор хэлэв. Харин Канадын ”Хан ресурс” компанид төлөх 70 сая ам.долларыг төсвийн орлогоос төлөхөөр төлөвлөж байгаагаа энэ үеэр хэллээ.
Засгийн газар гаднаас таван жилийн хугацаатай зээлсэн 250 сая ам.долларыг эхний гурван жилийн хугацаанд үндсэн төлбөр төлөхгүй, хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэй юм байна. Харин сүүлийн хоёр жил үндсэн төлбөрийг, хүүгийн төлбөртэй хамт хувааж төлөх хуваарьтай юм байна.
Сэтгүүлчдийн цаг үеийн эдийн засгийн асуултад хариулсан мэдээллийг удахгүй хүргэх болно.
-
2016 оны 3 сарын 24
Су.Батболд хаврын тариалалтын бэлтгэлээр асуулга тавив
-
2016 оны 3 сарын 24
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна
-
2016 оны 3 сарын 24
“Илгээлтийн эзэд”-ийн хандивыг хүлээн авлаа
-
2016 оны 3 сарын 24
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргажээ.
-
2016 оны 3 сарын 23
Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 3 сарын 23
УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд хууль, тогтоомжийн талаар танилцуулга хийв
-
2016 оны 3 сарын 23
3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
-
2016 оны 3 сарын 23
Дуучин Бэки УИХ-д нэр дэвшинэ
-
2016 оны 3 сарын 23
АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа
-
2016 оны 3 сарын 23
“Байшин үйлдвэрлэх комбинат-1”-д ажиллалаа
-
2016 оны 3 сарын 23
Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газрын ажилтнууд өчигдөр Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд нэвтэрч, Н.Энхбаярт ”АТГ-т ирж мэдүүлэг өгөх” талаар албан бичиг хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын ажилтнууд хууль зөрчиж, ямар ч зөвшөөрөлгүй Шадар сайдын өрөөнд дайрч орсон гэх мэдээлэл гараад байсан ч АТГ-аас энэ асуудлыг эрс үгүйсгэлээ. Учир нь хуулийн дагуу Төрийн ордонд нэвтрэх эрхтэй АТГ-ын байцаагчид орж, албан бичиг өгсөн байна.
АТГ-аас Монгол Улсын иргэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-д заасан хэрэгт сэжигтнээр тооцон шалгах үндэслэлтэй байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 133.1 нь Г.Шийлэгдамбын захидалд дурдсан 500 сая төгрөгт холбогдох хэрэг аж. Харин 148.4 нь МАХН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогийн мэдээлсэн намын байрны хөрөнгийн эх үүсвэр болон, түүнээс нэг сая ам.доллар нэхсэн гэх залилангийн асуудал аж.
-
2016 оны 3 сарын 23
Г.Уянга, Л.Цог нар эвслээс гарсныг хүндэтгэж байгаагаа мэдэгдэж, одоогоор өөрөө бүлгээсээ гарах эсэхээ шийдээгүй байгаа. Хэрэв би ”Шударга ёс” эвслийн бүлгээс гарвал Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр нь эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна. Мөн О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг ”бор шувуу” нисч байна. Намайг болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй
-
2016 оны 3 сарын 23
УИХ-ын дарга З.Энхболд Төрийн банкны Хархорин тооцооны төвийн үйл ажиллагаатай танилцав
-
2016 оны 3 сарын 23
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр намын дарга З.Энхболдыгоо огцрохыг шаардаж, шаардлага хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм.
-
2016 оны 3 сарын 23
Г.Шийлэгдамба “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож Тахарын албаны хамгаалалт авсныг юу гэж тодорхойлох вэ? Нууц ноёнтон ярилцлага өгүүлээд хамгаалалтанд авч энд тэнд нууцаар уулзаад байгаа юм бишүү гэсэн хардлага манай намын гишүүд, дэмжигчид, иргэдийн дунд газар авлаа. Г.Шийлэгдамбын энэхүү туйлбаргүй занд МАХН-ын гишүүд, дэмжигчид нэн харамсаж байна. МАХН-ын ЕНБД-ын санхүү бүрдүүлэх, захиран зарцуулах үүргээ биелүүлснээ бусдын ятгалга дарамтанд орж анхны мэдүүлгээсээ буцан намын даргаа гүтгэсэнийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна” гэдгээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог “Н.Энхбаяр нэг сая ам.доллар нэхэж дарамталсан” гэж хэвлэлээр мэдээлсэн нь МАХН-ынхныг багагүй сандаргаад байгаа юм.
Хэвлэлийн хурал зарласан гишүүдийн зүгээс “Л.Цог намын дэд дарга болъё, УИХ-дэд дарга, намын дэд дарга хоёрыг хослуулан намдаа илүү сайн үйлчилье гэсэн агуулгатай саналыг намын даргад тавьсан байдаг. Дарга давхар дээл өмсүүлээгүй учир сэтгэлдээ гоморхол тээж явсаных уу манай намын түрээсээр сууж буй байрыг худалдсан өөрөө хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан гадаадын компанийн эздийн хууль бус нэхэмжлэлийн талд ашигтай мэдүүлэг өгч Н.Энхбаяр даргыг нэг сая долларын хилс хэрэгт хутгасан хүн бол Л.Цог. “Би нам байгуулж байгаа манай намд орооч хамтраад ажиллая” гэж манай намын удирдах ажилтанд санал тавьж байсан хүн бол Л.Цог. Энэ бол намыг хагалан бутаргах удирдлага хооронд яс хаях маш ноцтой үйлдэл. Бид энэ бүхнийг мэдэж мэдэрч ажиглаж Цог гэдэг хүнийг ухаарч сэхээрэх боловуу гэсэн итгэл тээж найдвар тавьж байсан юм. Нөгөө талаар эвслээ задлахгүй, засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс Л.Цогийн асуудлыг авч хэлэлцээгүй хойшлуулж байсан харин одоо илчлэх цаг нь ирсэн” гэсэн юм.
Түүнчлэн ”С.Дашдондог МАХН-д 540 сая төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа бололтой. Тэр “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 400 сая төгрөг зарцуулсан” гэж Булган аймгийн намын хурал дээр олонтоо хэлж байсаныг намын гишүүд гэрчилнэ. Эндээс үзэхэд 400 сая төгрөг нь өөрийнхөө төлөө сонгуульд зарцуулжээ. С.Дашдондог төрийн албанаас чөлөөлөгдөөд 2015 онд өөрийн хүсэлтээр Булган аймгийн намын дарга болсон.Ингэхдээ намын дүрэм ноцтой зөрчсөн байсаныг анхааруулж дүрмийн дагуу хурлаа хийж алдаагаа залруулах зөвлөгөөг Хяналт Ёс Зүйн хороо өгч байсан” гэв.
-
2016 оны 3 сарын 23
Өнгөрсөн мягмар гаригт БНСУ-ын Чоннам аймгийн цагдаагийн газар тус аймагт ажиллаж амьдардаг, Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн талаар “Mongol radio” уламжлав.
А нь хамт ажилладаг нутаг нэгт иргэн 32 настай Б болон 55 настай Ц нартай хамт нэгэн найзынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглээд, буцаж явах замдаа шонгийн мод мөргөн, автын осол гаргасан байна. Ослын улмаас иргэн Б газар дээрээ амиа алдаж, иргэн Ц гэмтэл авч ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.
Жолооч А нь шөнийн 01.30 минутын орчим хэт согтуу байх үедээ ”Avante” маркийн хөнгөн тэрэг жолоодож яваад ийнхүү осол гаргасан аж. Түүний цусанд байх алкоголийн хэмжээ 0.160 хувьтай байсан ба энэ нь Солонгос улсын хуулиар автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээний согтуу байсан гэсэн үг юм.
-
2016 оны 3 сарын 22
“МОНГОЛОЙД” НЭРШЛИЙН БУРУУ ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ АСУУДЛААР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
-
2016 оны 3 сарын 22
АТГ-аас Н.Энхбаярыг хайж эхэлсэн үү