-
2016 оны 2 сарын 25
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.02.25/ Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 2 сарын 25
Сангийн сайд Б.Болор өнөөдөр ”Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн урьдчилсан дүнгээр мэдээлэл хийлээ.
Unknown Object
Тус хуулийн хэрэгжилт энэ сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн болохыг Сангийн сайд мэдээлийн эхэнд онцлоод эдгээр тоонууд эцсийн байдлаар нэг их өөрчлөлт орж болзошгүй, гэхдээ огцом өөрчлөлт орохгүй байх гэлээ.
Мөн энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэн юм.
Түүнчлэн 2007 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед нийт 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан бол 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон байна. Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, тус хуультай холбоотой зарим асуудлыг тодруулсан юм.
-
2016 оны 2 сарын 25
МАХН-МАН нар төрсөн өдрөө хамтран тэмдэглэхээ албан ёсоор зарлалаа
-
2016 оны 2 сарын 24
Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхээр анх удаа зөвлөлдлөө
-
2016 оны 2 сарын 24
Ерөнхий сайд Худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа
-
2016 оны 2 сарын 24
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр намрын чуулганы хугацаанд ямар байр суурь илэрхийлж ажилласан талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн 7 хоногийн хамгийн анхаарал татсан асуудал болох цэцтэй холбоотой асуудлаар, “Цэц тунгалаг байдлаа алдсан. Хангалтгүй ажилласан нь үнэн. Гэхдээ Ж.Амарсанааг огцруулах асуудал нь хууль зөрчсөн тул ээлжит бус чуулганы хуралдаанд оролцоогүй” гэсэн юм.
Тэрбээр цааш нь, “Тайлант хугацаанд бие даагчид хөрөнгө оруулалтын ажлууд хийсэн 300 аж ахуйн нэгжийн 500 тэрбум төгрөгийг ямар нэг хэлбэрээр олго гэсэн шаардлага тавьсан. Мөн цалин тэтгэвэр нэмэх шаардлага тавьсан ч нэмээгүй. Цалин тэтгэвэр нэмэх мөнгө бий юу гэвэл бий. Оюутолгойгоос энэ мөнгийг босгох бололцоотой. Оюутолгойн гадагш гаргах эрдэс баялгийн түүхий эдийн хэмжээ нэмэгдсэн ч валютын ханш өссөөр байгаа нь дотоодод валютаа шингээхгүй байгаатай холбоотой” гэж Ц.Даваасүрэн гишүүн ярив.
Түүнчлэн хаврын чуулганы хугацаанд төдийлөн олон хуулийн төсөл батлах бололцоо бүрдэхгүй гэж тэрбээр үзэж байна. Иймээс хаврын чуулганы үеэр цаг хугацаандаа баталдаг 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулиудыг эхний хагас жилдээ батлах ёстой гэв.
-
2016 оны 2 сарын 24
Энэ оны дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ
-
2016 оны 2 сарын 24
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа
-
2016 оны 2 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тиниж өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
-
2016 оны 2 сарын 24
http://www.24tsag.mn/content/130980.shtml
-
2016 оны 2 сарын 24
Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус яамны сайд З.Баянсэлэнгэ газрын дарга нарынхаа хамтаар өгөв. З.Баянсэлэнгэ сайд Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаар хэлэхдээ “Уг хуулиар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 56 өдрийн дотор 36 гарын үсгээр нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болж байна. Барилгын салбарт ажиллаж буй иргэд даатгалд хамрагдахаас эхлээд олон шинэчлэл уг хуулиар хийгдэж байгаа. Мөн гэр хороололд хашаандаа орон сууц барих гэж байгаа айлууд зөвшөөрөл авах шаардлагагүй” гэлээ.
“БУЯНТ-УХАА 2” хорооллын 30-50 мкв орон сууцыг 150 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой
Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Улаанбаатар хотод 350 хөдөө орон нутагт 559 орон сууцыг эхний ээлжинд түрээслүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.
Журмыг баталсан бөгөөд ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж хэрэгжүүлж эхлэх юм байна. Эдгээрээс гадна байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстой юм байна. Төлбөрийг сар, сардаа төлбөрөө төлөх боломжтой.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэд
- Залуу гэр бүл. 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай.
- Ахмад настан. Тэтгэвэр тогтоолгосон.
- Байгалийн гамшиг, гэнэтийн осолд өртөж орон гэргүй болсон иргэд.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Төрийн балбан хаагчид. Ажлын онцлогоос шалтгаалан хөдөө, орон нутагт шилжин ажилладаг.
- Хувиараа хөдөлмөр эрхлэгид.
- 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй.
Т.Хулан
-
2016 оны 2 сарын 24
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын болон ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа.
-
2016 оны 2 сарын 24
УИХ-ын намрын чуулганаар батлуулсан хуулийн төсөл болон ямар үр дүнтэй ажилласан талаараа байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа.
-
2016 оны 2 сарын 24
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Гончигдоржоос гадна З.Нарантуяаг Цэцийн даргаар томилох магадлал өндөр байгаа гэнэ. З.Нарантуяагийн хувьд УИХ-ын дарга З.Энхболдын “хүн” гэгддэг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт тус, тус үндэслэсэн гэдэг. Түүнийг чөлөөлж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө гишүүдээс хүсч сүрхий юм болж байв. Үүнээс үзвэл тэрбээр сонгуульд нэр дэвшихийн тулд ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
-
2016 оны 2 сарын 23
Парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
-
2016 оны 2 сарын 23
Канад Улсын Хууль зүйн яамны төлөөллийг хүлээн авч уулзав
-
2016 оны 2 сарын 23
Эдийн засгийн байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулжээ
-
2016 оны 2 сарын 23
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ.
“Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн 3 боть нэвтэрхий толийн эхний ботид Монгол нутагт хүн бий болсноос эхлэн Монголын анхны төрт улс болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хиргис болон Юань, Алтан орд, Хөх орд зэрэг Чингис хааны үе удмынхны захирч ирсэн улсууд, манжинй эрхшээлд байсан үе, 1921 оны хувьсгалын дараах үеийн Монгол орны ахуй амьдрал, Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлог, уламжлал, боловсрол, соёл зэрэг 2015 оны төгсгөл хүртэлх он дарааллын бичиг, хүүхэд залуусын зайлшгүй мэдвэл зохих танин мэдэхүйн ойлголтуудыг тусгажээ.
Хоёр дахь ботид монголчуудын гэр, орон сууцны түүхэн уламжлал, гэр, сууцны хийц маяг, үйл урлал, хувцас хэрэглэлийн уламжлал, монгол хувцасны төрөл, монгол гэр бүл, овог, ураг, садан төрөл, угийн бичиг хөтлөх арга, үндэстэн ястнуудын байршил, ахуй, зан заншил, шашин, уламжлалт идээ, ундаа, монголчуудын тэнгэр хангай шинжих уламжлал, газар тариалан эрхэлж ирсэн уламжлал, орчин үеийн шинжлэх ухааны хөгжил зэргийг багтаажээ.
Гуравдугаар ботид дэлхийн тухай эртний хүмүүсийн төсөөлөл, дэлхийн хэлбэр, хэмжээ, дотоод бүтэц, хөдөлгөөн, дэлхийн далайнууд, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүх, тархалт, өсөлт, угсааны бүтэц, олон улсын байгууллагууд, дэлхийн алдартай их сургуулиуд, номын сан, театр, музей, барилга, байгууламж, хотууд, ертөнцийн ба дэлхийн долоон гайхамшиг, алдар цуутай хүмүүс зэргийг багтаасан байна.
Одоогоос 30 гаруй жилийн тэртээ “Монголын хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” хэмээх 3 боть номыг “Миний эх орон Монгол”, “Аугаа их найрамдал”, “Дэлхийн хүн төрөлхтөн” гэсэн нэртэйгээр тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсныг редакцийн зөвлөлийн гишүүд дурдаж, өнгөрсөн хугацаанд гарсан нийгэм, танин мэдэхүйн өөрчлөлтүүдийг шинэ ботид тусгасныг хэллээ. Ботийг бүтээхэд шилдэг олон эрдэмтэд, зураачид, зохиолчид хүч хөдөлмөрөө зориулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ботийг бүтээгчдэд баяр хүргээд уг бүтээлийг бүх шатны сургуулиудын номын санд хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нийгмийн өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор гучин жил тутамд нэвтэрхий толийг шинэчилж байх нь зөв гэсэн юм.
-
2016 оны 2 сарын 23
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.
-
2016 оны 2 сарын 23
Ж.Батзандан уучлал гуйх уу?