-
2016 оны 2 сарын 19
Ж.Сүхбаатар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно
-
2016 оны 2 сарын 19
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
2016 оны 2 дугаар сарын 19
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж тарган тавтай хаваржиж байна уу?
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд хуралдуулахаар миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, хэлэлцэх асуудлуудыг баталсан.
Энэхүү ээлжит бус чуулган нь татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Тухайлбал, бид Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгоход Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын зорилго оршиж байна.
2006 онд батлагдан өнөө хүртэл мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгжүүд нь 3 тэрбум төгрөг хүртэлх татвар төлөх орлогоос 10 хувь, 3 тэрбум төгрөгнөөс дээш давсан татвар төлөх орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар төлдөг. Уг хуулийн шинэчилсэн найруулгад, орлогын татварын дээд шатлал буюу 25хувиар татвар ногдуулах босгыг 10.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, эдгээр татвар төлөгчийн татварын тайлан тооцоо хийх давтамжийг бууруулж, хялбаршуулахтай холбогдсон заалтуудыг төсөлд тусгасан нь баялаг бүтээгчдийг дэмжин урамшуулах чухал ач холбогдолтой юм. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулахаар заажээ. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд иргэдийн мөнгөн хуримтлалыг үргэлжлүүлэн урамшуулах, банкны салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн илүү тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм.
Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад түүхэн чухал ач холбогдолтой Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг баталсан бол эдгээр хуулийн бодитой хэрэгжих нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай хуулиудыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөлөө. Эдгээр нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, эдгээртэй холбогдох бусад хуулиудын төслүүд юм.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь хууль, шүүхийн өмнөх тэгш байдлын зарчим, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтооход чухал ач холбогдолтой.
Хууль сахиулах тухай хуулийн төслийг шүүх эрх мэдлийн болон эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах ажиллагаатай холбоотой хуулиудын давхардал, хийдлийг арилган, олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, арга хэрэгсэл, журмын дагуу хэрэгжүүлэх, хүний эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалтыг хуульчлан тогтоох шаардлагын дагуу боловсруулан, өргөн мэдүүлжээ. Уг хуулийг хэлэлцэн батлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болох юм.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах шаардлага нь цаг хугацааны хүчин зүйлээс улбаатай нөхцөл байдлын өөрчлөлт, мөн Эрүүгийн хуулийг шинээр баталсантай холбогдон үүсэж байна.
Эдгээр хуулийг хууль санаачлагчийн зүгээс өмнө өргөн мэдүүлж байсан боловч үзэл баримтлалын шинжтэй болон зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэг дээр олон зуугаараа гарсан учраас Засгийн газраас хуулийн төслүүдийг буцаан татаж, эдгээр саналуудыг тусган дахин боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Эдгээр төслийг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил, хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, үндэсний хэмжээний зөвлөгөөн, чуулганаас гарсан зөвлөмжүүд, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, конвенци, бусад орны холбогдох хуулиудыг харьцуулан судалж олон арван байгууллагаас ирүүлсэн саналыг тусгасан тул эдгээр төслүүдийг энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломж үүссэн гэж үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нааштай алхмууд гарсан ч энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Өмнө дурдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадвал жил гаруй хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгыг цаг алдалгүй батлах бүрэн боломжтой.
Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар хоёр хөршөөс цахилгаан авдаг хязгаар нутгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний ахуйн хэрэглээнд зориулж хөрш орнуудаас авдаг цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 он хүртэл чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг энэхүү чуулганаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн гарын үсгийг харгалзах хоёр талууд зурсан тул эдгээр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн баталья.
Эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцож, дээрх хуулиудыг хэлэлцэн батлахыг хүсье.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.
-
2016 оны 2 сарын 19
Ээлжит бус чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож баталлаа.
-
2016 оны 2 сарын 19
Хуралдаанд МАН-
-
2016 оны 2 сарын 19
Ээлжит бус чуулган эхлээгүй байна
-
2016 оны 2 сарын 19
02 дугаар сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас:
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт;
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/.
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 19-ний Баасан гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-
2016 оны 2 сарын 18
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд хоёр гишүүнээр ирц дутаж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирээгүй гишүүдийн нэрсийг тойргоор нь дуудлаа. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын нэрийг дуудаж, ажилдаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг сануулав.
-
2016 оны 2 сарын 18
Өглөө 09.00 цагт товлосон байсан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт ирц бүрдэхгүйгээс 14.00 цаг болж хойшлогдсон. Гэвч одоо хэр нь ээлжит бус чуулганыг нээх боломжгүй, ирц хоёр гишүүнээр дутсан хэвээр байна. Тодруулбал, 76 гишүүнээс 37 нь ирсэн, ирц хоёр гишүүнээр дутаж байгаа учраас гишүүд энэ хооронд танхимд орж гаран явж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарыг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс тавьж, гуйжээ. Гэсэн ч тэд орж ирэхгүй ээлжит бус чуулганыг нээх хугацаа гурван цаг орчимоор саатсан хэвээр байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн байр сууринаасаа ухраагүй, ирц бүрдэх эсэхийг тандаж сууна.
Үдээс өмнө зарласан байсан ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн, Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн, ИЗНН-аас нэг гишүүн ирснээр 37-д хүрсэн. Ээлжит бус чуулганыг нээхэд 39 гишүүн ирж, ирцэнд орсон байх ёстой юм.
-
2016 оны 2 сарын 18
Улсаа бодож байгаа бол улс төр лүү бүү зүтгэ
-
2016 оны 2 сарын 18
“Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцлоо
31 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Хууль тогтоомжийн, Зөрчлийн, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд болон Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 12 хууль батлагдсан бол УИХ-ын ээлжит бус чуулганаарЭрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Арбитрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр болжээ.
Эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хууль сахиулахын их сургууль болон хуулийн бусад сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулга, арга барилыг шинэчилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улсын архив түүхэндээ анх удаа олон улсын жишигт нийцсэн, зориулалтын байртай болсон, тус газрын хуучин байранд Тахарын ерөнхий газрыг нүүлгэн оруулж, байрны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч, 3 дугаар сард ашиглалтад орохоор болсон гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/12199#sthash.bSlWBV0v.dpuf
-
2016 оны 2 сарын 18
Энэ УИХ-ын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй.
26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж ес дахин өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс байна. Өнгөрч буй 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна.
-
2016 оны 2 сарын 18
МАХН-аас МАН-д жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг Эх орончдын өдөр буюу улстөрийн ууган хүчин байгуулагдсан өдрийг хамтарч тэмдэглэх ил захидлыг илгээсэн. Хариуд нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын гарын үсэгтэй бичгийг МАХН-руу илгээжээ.
-
2016 оны 2 сарын 18
АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ
-
2016 оны 2 сарын 18
Өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийхээр товлогдоод байсан ээлжит бус чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж 14.00 цаг хүртэл хойшлов.
УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы нээлтийг 14.00 цаг хүртэл хойшлуулсныг мэдэгдээд үдээс хойш дахин цуглацгаая хэмээн гишүүдэд хандан хэллээ.
Чуулганы хуралдаанд 39 гишүүн оролцож байж ирц 50 хувьд хүрнэ. Ингэсэн тохиолдолд чуулган хуралдах боломжтой болох юм.
Үдээс өмнө чуулганы танхимд
АН-ын 35 гишүүнээс- 34,
МАН-ын 26 гишүүнээс -0,
“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвслийн бүлгийн 10 гишүүнээс -2,
ИЗНН-ын 2 гишүүнээс -1,
Бие даагч гурван гишүүнээс -0 гэсэн байдалтайгаар оролцсон юм.
Т.Энхэлээ
-
2016 оны 2 сарын 18
З.Энхболд: Гишүүд ирж хуралдаа сууя
-
2016 оны 2 сарын 18
Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон. Харин өнөөдрийн чуулганы хуралдаан 09.00 цагт товлогдсон ч одоог хүртэл ирц бүрдэхгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 76 гишүүнээс 32 гишүүн ирсэн байгаа юм. Тодруулбал, АН-ын бүлгийн 35 гишүүнээс 30 гишүүн, ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, ”Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар нар иржээ. Чуулганы хуралдаанд 39 гишүүн сууж байж ирц 50 хувьд хүрнэ. Ингэсэн тохиолдолд чуулганы хуралдаан эхлэх боломжтой болох юм.
АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар гадаадад томилолттой явж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгээс ”АН-ыг ирцээ бүрдүүлсэн цагт хуралдаанд оролцоно” гэж ирцээр бойкот хийсэн хэвээр байна.
Т.Энхэлээ
.
-
2016 оны 2 сарын 18
УИХ-ын чуулганы нээлтийн хуралдааны дараа гурван байнгын хороо хуралдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулиудыг хэлэлцэхээр товолжээ.
-
2016 оны 2 сарын 18
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.02.16-ны өдрийн хурлаар дараах хуваарийг баталжээ. Энэ хуваарь ёсоор ээлжит бус чуулганы нээлт 09.00 цагт болох юм. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.
Харин үдээс хойш нь байнгын хорооны хуралдаантай.
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
• Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
• Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
• Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
• Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-
2016 оны 2 сарын 18
Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн бойкотоос болж өнөөдрийг хүртэл хойшилсон. Хэрвээ өнөөдөр ээлжит бус чуулган товлосон цагтаа нээлтээ хийж чадвал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
-
2016 оны 2 сарын 17
Ч.Сайханбилэг: Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах, эргэлтэд оруулахад Засгийн газар дэмжих учиртай