-
2015 оны 4 сарын 09
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй найман гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. Уг хуулинд зааснаар бол анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар зааж өгсөн байна. Хэрвээ хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан аж.
Өдөрт 80-100 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагддаг байна. Баяр ёслолын үеэр энэ тоо өсдөг байна.
Хууль санаачлагч Г.Батхүү “Сургуулийн өмнөх нас болон дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг оруулна. Харин авто машины зогсоолыг хуульчлахгүй, салбарын хуулиар зохицуулагдана. Хөдөлгөөнд саад учруулж байршуулсан авто машиныг журамлана. Хөдөлгөөн хааж тавьсан авто машинтай холбоотой маргааны асуудлыг хуульд тусгайлан” тус хуулинд зааж өгсөн”
-
2015 оны 4 сарын 09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
-
2015 оны 4 сарын 09
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй өнөөдөр Хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл уулзаж, 1000 гаруй иргэний гарын үсэг бүхий өргөдлийг өглөө. Хүнсний худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан тус холбоо 7 жил үйл ажиллагаа явуулж байгаагаа танилцуулсан юм. УИХ-ын баталсан зарим хууль, тогтоомж нь хүнсний худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчих тохиолдол гарч байгаа бөгөөд энэ удаа согтууруулах ундааны хяналт болон тамхины хяналттай холбоотой шийдвэрүүдийн талаарх санал, хүсэлтээ нэгтгэн, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байгаа гэлээ.
-
2015 оны 4 сарын 09
Л.Эрдэнэчимэг гишүүн СХД-ийн иргэдийг хүлээн авч уулзав
-
2015 оны 4 сарын 09
Шинэ хууль: Согтуугаар машин жолоодвол 4 жилээр эрхийг хасна
-
2015 оны 4 сарын 09
Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томиллоо /2015. 4.9/
Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томиллоо
Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор Чулуунбатын Сайнбилэгийг Гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрбээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм. Мөн “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилжээ.
-
2015 оны 4 сарын 09
амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. М.Зоригт гишүүн ”Аваар ослын дийлэнх нь буруу талтай рультэй машинтай зорчигчид гаргасан байдаг. Батхүү гишүүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд эрс шинэчлэлийг хийнэ гэж хэллээ. Баруун зүүн рультэй машины асуудлыг шийдэхгүй бол эрс шинэчлэлт болохгүй”. Замын хөдөлгөөний бүх тэмдэг зүүн талдаа байдаг ч манай улсад замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь баруун талдаа байдаг тухай онцлов.
-
2015 оны 4 сарын 09
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох талаар мэдээлэл гарсан. Үүнийг иргэд ихээхэн сонирхож байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай яамнаас гаргасан орон сууцны найман хувийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийн буулгах саналыг Ерөнхий сайд дэмжиж, Сангийн яам, ХАХНХЯ-тай хамтран ажиллахыг үүрэг болгосон. Учир нь энэхүү саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Тиймээс Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сангаа санхүүжүүлж, бонд босгон, орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм. Ингэснээр орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20 хувьд нь Засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлэн баталгаа гаргаж, харин иргэд зөвхөн 10 хувиа төлөөд орон сууцанд орох боломж бүрдэх юм.
-Энэ асуудалд арилжааны банкуудтай хэрхэн уялдаж ажиллах вэ?
-Зээлийн 10 хувийг иргэн төлөөд, 20 хувьд нь төр баталгаа гарган өгч иргэдэд үүсдэг дарамтыг арилгаж байгаа болохоос энэ нь бэлэг биш. Тиймээс иргэн энэхүү 20 хувийн төлбөрөө зээл төлөх урт хагцаандаа шингээгээд төлөөд явна. Бид нэн түрүүнд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өргөн барьсан байгаа. Үүний зэрэгцээ энэхүү зээлийн үндсэн нөхцөлд өөрчлөлт орж байгаа болохоор санхүүгийн шинж чанартай олон зүйлийг эргэн тооцох шаардлага гарч байгаа. Тиймээс зээлийн хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд үүсч болох бүхий л асуудлыг Сангийн яам, Монгол банк, арилжааны банкууд хоорондоо ярилцаж байгаа.
-20 хувийн урьдчилгааг урт хугацаанд нь шингээхээр сар бүр төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр иргэдийн цалин, орлогын хэмжээ хүрэхгүй болох юм биш үү?
-Энэ бол банкуудын тавьдаг шаардлага бөгөөд энэ бол зүй ёсны шаардлага юм. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй иргэнд зээл олгох тухай асуудал энд яригдаагүй. Харин урьдчилгаа 30 хувиа өнөөдөр шууд гаргаад төлчих боломжгүй ч урт хугацааны зээлээ бол төлөөд явах боломжтой иргэдэд уян хандаж, зээл олгох асуудал яригдаж байгаа юм. Түүнээс биш өнөөдөр тогтмол орлоготой бус, орлогын хэмжээ нь урт хугацааны зээлийн графикийн дагуу төлөх чадваргүй иргэдэд зээл олгохыг банкуудаас шаардаж болохгүй.
-Хэзээнээс эхлэн хэрэгжиж эхлэх бол?
-Засгийн газарт хуулийн төслөө өргөн барьсан байгаа. Шийдвэрүүд нь шат шатандаа гараад явна. Үүнд хэдий хугацаа шаардагдах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.
-Аливаа хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр үнийн хөөрөгдөл үүсдэг. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ?
-Эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа үед тодорхой хэмжээний салбарт дэм үзүүлэх гэж байгаа арга хэмжээ болохоос барилгын илүүдэл нийлүүлэлтийг зохион байгуулалттайгаар бүгдийг нь борлуулах арга хэмжээ биш. Өөрөөр хэлбэл, зах зээлд байгаа 30 мянган орон сууцны илүүдэл нийлүүлэлт хэвээрээ байж л байна. Тэгэхээр нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед зах зээлийн зарчимаараа үнэ өсөх боломжгүй.
-
2015 оны 4 сарын 09
Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
-
2015 оны 4 сарын 09
Т.Хасбаатар: Ж.Мөнхбат надтай зэрэгцэж суугаад мэдэгдэл гаргах хэрэгтэй
-
2015 оны 4 сарын 09
“COAL MONGOLIA-
-
2015 оны 4 сарын 09
Ц.Нямдорж:Нийтийн саналыг аль нэг субьект дахин хянаж болохгүй
-
2015 оны 4 сарын 09
О.Баасанхүү сургууль цэцэрлэгийн асуудлыг дахин хөндөв
-
2015 оны 4 сарын 09
Чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий зургаан хуулийн зарим зүйл заалт, Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Энэ хүрээнд нийт зургаан хууль дахь “Хуульд өөрчлөлт оруулахдаа нийт гишүүдийн 3/2-оос дээш хувийн саналаар өөрчлөлт оруулна” гэсэн зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гараад байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцээд, цэцийн дүгнэлтийг хэсэгчлэн хүлээж авлаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Дээрх хуулиудаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар хуульд байгаа нийт гишүүдийн 3/2-оос дээш хувийн саналаар хуульд өөрчлөлт оруулна гэсэн хэсгүүдийг хүчингүй болгосон УИХ-ын тогтоолын төслүүдийг мөн баталлаа.
Харин УИХ-ын тухай хууль, Онц байдлын тухай хуулийн тодорхой зүйл заалтаар Цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээж авсангүй.
-
2015 оны 4 сарын 09
Чуулганы хуралдаан эхэллээ
-
2015 оны 4 сарын 09
Засгийн газар ээлжит бусаар хуралдана
-
2015 оны 4 сарын 09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар Байнгын хороо чиглэл өглөө
-
2015 оны 4 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.04.09.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
1.Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СОЛОНГО танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
3.Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
5.Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
6.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
7.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
8.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
-
2015 оны 4 сарын 09
Өчигдөр Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Хуулинд зааснаар Казинод монгол иргэн орж тоглохгүй юм. Мөн хоёр байгууллагад Казино ажиллуулах эрхийг олгоно. Хаан ажиллуулах эсэх эрхийг Засгийн газар тогтоох юм.
-
2015 оны 4 сарын 08
Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгууллаа