-
2020 оны 5 сарын 20
Эрүүл мэндийн яамнаас Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөмжийг гаргасан байна.
-
2020 оны 5 сарын 20
10.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын 2020 оны эхний 4 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон фейсбүүкийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар танилцуулна.
-
2020 оны 5 сарын 20
Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.
-
2020 оны 5 сарын 19
ОУАЭА-аас амны хаалтаас бусад хувийн хамгаалах хэрэгслийг цацрагаар ариутгах нь үр дүнтэй гэж мэдэгджээ.
-
2020 оны 5 сарын 19
Дэлхийн II дайн эхэлсэн эхний өдрөөс л Монгол Улс ЗХУ-д сэтгэл санаа болон хүн, ардын аж ахуйн нөөц боломжин дээр тулгуурласан эд хөрөнгийн дэмжлэгийг удаа дараа үзүүлж байсан түүхтэй. Тус бэлгийн цуваануудын нэгийг эх орноо төлөөлөн хүргэж өгөх бүрэлдэхүүнд Сүрэнхорын Цэгмид хэмээх 19 настай малчин эмэгтэй багтаж, Монголын ард түмний чин сэтгэлийн илгээмжийг хүргэж өгсөн байдаг юм.
-
2020 оны 5 сарын 19
Түрээслээд өмчлөх 2000 өрхийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэлээ.
-
2020 оны 5 сарын 19
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Дорноговь аймагт долоон хүн хордлогод орсон. Учир нь хоол хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, ариун цэврийг хангах хэрэгтэй байна. Цар тахлын үед иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах ёстой" гэдгийг онцоллоо.
-
2020 оны 5 сарын 19
Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэлээ.
-
2020 оны 5 сарын 19
Өвдөөд эдгэрсний дараа дахин вирус илэрч байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл БНСУ дахь 285 тохиолдлын хавьтал болсон 790 хүнд судалгаа хийснээс халдвар илрээгүй байна. Тиймээс өвдөөд эдгэрсэн хүн халдвар тараагч биш гэсэн дүгнэлт хийсэн гэлээ.
-
2020 оны 5 сарын 19
Төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна.
-
2020 оны 5 сарын 19
Тагнуулын ерөнхий газрын хамт олноос ХӨСҮТ-д оношлуур хандивласан. Биднийг үргэлж дэмжиж ажилладаг та бүхэнд маш их баярлалаа. Бидэнд маш их урам болж байна.
-
2020 оны 5 сарын 19
Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
-
2020 оны 5 сарын 19
Тусгай үүргийн онгоцоор эмчилгээ хийлгэсэн өвчтөн, хоёр нялх хүүхэд, ар гэрийн гачигдалтай, визний зөрчилтэй иргэдээс гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр богино хугацаанд суралцахаар очсон 90 орчим залуус эх орондоо эргэн ирлээ.
-
2020 оны 5 сарын 19
БНСУ-д богино хугацааны 90 хүртэл хоногийн визтэй иргэдийг боломжит хугацаагаар үнэ төлбөргүй визийн хугацааг сунгаж байна.
-
2020 оны 5 сарын 19
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
-
2020 оны 5 сарын 18
“Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2019 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Удирдах хорооны хурал энэ сарын 18-ны өдөр ГХЯ-нд болж, холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцов.
-
2020 оны 5 сарын 18
Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.
-
2020 оны 5 сарын 18
Хотын дарга С.Амарсайхан "Нийслэлийн иргэдийн гомдол мэдээллээр зарим тушаал гаргасан байна. Тодруулбал, авлига нэхсэн, иргэдийн гомдол саналыг авч хэлэлцээгүй, ажлын доголдол гаргасан зарим албан тушаалтантай хариуцлага тооцсон байна. Энэ талаар хотын дарга “Ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчтай хариуцлага тооцно. Тиймдээ ч зарим алба хаагчтай хариуцлага тооцсон” гэдгийг мэдээллээ. Үүний дараа иргэдээс ирсэн асуултад хариулт өглөө.
-
2020 оны 5 сарын 18
Нийслэлийн мэргэжлийн хяналтаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зарим буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ.
-
2020 оны 5 сарын 18
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур бүхий, ногоон байгууламж бий болгох захирамжийг хотын дарга С.Амарсайхан гаргасан билээ. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлын дийлэнх хувийг гүйцэтгэсэн байна.