-
2020 оны 3 сарын 10
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ.
-
2020 оны 3 сарын 10
Францын иргэн Монголд ирэхдээ Улаанбаатар хотод ажиллана гэж асуумж бөглөсөн ч Дорноговь аймагт ажиллахаар явсан байна.
-
2020 оны 3 сарын 10
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй Болгар, Франц, Чех, ХБНГУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
-
2020 оны 3 сарын 10
ОХУ-ын "Аэрофлот"-оор энэ сарын 2-нд ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусний халдварын тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан сайн дурын эмч нар Дорноговь аймагт ажиллах хүсэлтэй байгаагаа УОК-т мэдэгдлээ.
-
2020 оны 3 сарын 10
Гуравдугаар сарын 09-ний 13:00 цагийн байдлаар Бутан, Серби, Словак, Перу, Колумб, Коста-Рика, Камерун, Того, Парагвай, Малдив, Болгар, Аргентин, Албани, Ватикан хот Улсад коронавирусийн халдвар шинээр бүртгэгдэв. БНХАУ, Итали, БНСУ, Иран, Франц, Испани, АНУ, Япон, Швейцари, Их Британи, Нидерланд, Хонконг, Ирак, Египт Улсад нийт 229 хүн нас барав. Олон улсын хэмжээнд 03 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагийн байдлаар 104 улс орон, нутаг дэвсгэрт 3953 шинэ тохиолдол бүртгэгдэж 110.049 хүн халдвар авч, 3.828 хүн амь насаа алдаад байна.
-
2020 оны 3 сарын 10
Бидэнд олдсон мэдээллээр түүнтэй нэг оффист ажилладаг өмгөөлөгч нь Захиргааны хэргийн шүүх хуралд зургаан удаа оролцжээ.
-
2020 оны 3 сарын 10
УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.
-
2020 оны 3 сарын 10
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.
-
2020 оны 3 сарын 10
Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илрээд байна. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн замыг түр хугацаагаар хаах, агаарын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох шийдвэр УОК-оос гаргаад байна.
-
2020 оны 3 сарын 10
УОК-оос зарим арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд хамгийн гол нь иргэд сонор сэрэмжээ алдалгүй, тайван байхыг анхааруулж байгаа юм. COVID-19 халдвар нь халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар болон бохир гар, эд зүйлсээр дамжих замаар дамжих эрсдэл өндөр аж.
-
2020 оны 3 сарын 10
УОК-оос зарим арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд хамгийн гол нь иргэд сонор сэрэмжээ алдалгүй, тайван байхыг анхааруулж байгаа юм. COVID-19 халдвар нь халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар болон бохир гар, эд зүйлсээр дамжих замаар дамжих эрсдэл өндөр аж.
Ингээд коронавирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг хүргэж байна.
-
2020 оны 3 сарын 10
Монгол Улсад шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд автозамын болон агаарын бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэр гарсны дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаагаад байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2020 оны 3 сарын 10
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан нутгийн иргэддээ хандаж “Ард иргэдээ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг хүсье.
Өнгөрсөн энэ сарын 2-нд Улаанбаатар хотод ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрлээ. Тус иргэн энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос Дорноговь аймагт ирж, сэжигтэй тохиолдол илрэх үеэс Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд тусгаарласан. Улс болон аймгийн Онцгой комиссоос онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтлын иргэдийг олж, бүх хүмүүсийг тусгаарласан, мөн дам хавьтлын иргэдийг олж тогтоож байна.
-
2020 оны 3 сарын 10
COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, уг асуудлаар УОК өглөө 06.00 цагт шуурхай хуралдлаа.
-
2020 оны 3 сарын 10
Тэрбээр ICC товерт байрладаг “Бадрах энержи” компанийн төв оффисстоо хэд хоногийн турш ажлаад Дорноговь аймгийг зорьжээ. ICC товерт “Бадрах энержи” буюу бидний мэдэх “Арева Монгол” байрладаг.
-
2020 оны 3 сарын 10
Бидэнд олдсон мэдээллээр Францын иргэн Монголд ирсэн эхний өдөртөө Баянгол зочид буудалд буужээ. Тэрбээр ICC towerт ажилласан байна. Мөн Төв номын сангийн урд талын KFC-ээс хоол захиалж, идээд өрөөндөө ирж амаржээ.
-
2020 оны 3 сарын 10
COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж байна.
-
2020 оны 3 сарын 10
Шинж тэмдэг илэрснээс хойш нэгдүгээр хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуулынхан тогтоосон байна. Тэдгээр нь 100 орчим хүн байгаа аж.
-
2020 оны 3 сарын 10
Энэ сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусний халдвар авчээ. Үүнтэй холбогдуулж онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоосон байна.
-
2020 оны 3 сарын 09
Монгол хэлний зөв бичих дүрмийг ААН, байгууллагуудын албан харилцаа, бичиг хэргийн хөтлөлтөд зөв хэвшүүлэх, хэл бичгийн соёлоо хадгалах зорилгоор МҮХАҮТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй Санамж бичиг байгууллаа.