-
2017 оны 6 сарын 29
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн дээд цол /цагдаагийн тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар/-ыг хэрэглэж байсан удирдах албан тушаалтнуудын цолыг хураан авч, цагдаагийн ахлах цолны шатлалд оруулан цагдаагийн хурандаа цол олгон бууруулахаар заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 29
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 111 удаа, нийт 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.
Өнөөдрийн байдлаар:
-
2017 оны 6 сарын 29
Ариг банкны санаачлагаар маргааш буюу 6 сарын 30-нд “Утааг хамтдаа устгая” чуулган Блью Скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулагдахаар боллоо. БОАЖЯ, Ариг банк, Эрчим хүчний яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох уг чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулуулах технологи”, “Агаарын бохирдлыг санхүүжилтийн нөлөө” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх аж.
Чуулганы зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагууд болон судлаачдын туршлага, мэдлэгт тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах, устгах арга технологийг тодруулахад оршиж байгаа юм.
Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-нд хэвлэлийн хурал зарлаж, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг болон Ариг банкны төлөөлөл оролцон тодорхой мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд өглөө.
Уг асуудлаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Аливаа улс орон ирээдүйнхээ хөгжлийг нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход чиглүүлэх болсныг бид бүхэн мэдэх билээ. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхой болгосон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн зэрэг бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг 2017-2025 онуудад хэрэгжүүлэх ба үүний дүнд байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах нь бидний өмнө тулгарсан том сорилт болж байгаа бөгөөд гэр хорооллын утааг бууруулахаар утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн ч утаа гамшигийн хэмжээнээс буурахгүй байна. Энэхүү сорилтыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийн болон санхүүгийн шийдэл олоход 100 сая төгрөгийн сан бүхий уралдаант аянд идэвхитэй оролцохыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг уриалж байна” гэсэн юм.
-
2017 оны 6 сарын 29
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн 60 автомашины зогсоол бий болгожээ. Мөн 2030 м2 газарт ногоон байгууламж, 181 м талбайд хайлаас, 780 м2 газарт явган зам тавьж, 32 цэгт гэрэлтүүлэг, амрах талбай бүхий тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гаднах иж бүрэн тохижилтын ажлын нээлтийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гаднах талбайд ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн эмнэлэг бол бидний энэ жилийн 4 дэх ажил. Тун удахгүй ГССҮТ-ийн гаднах талбайн тохижилтын ажил дуусч, нээлтийг хийх болно. Ирэх намар бид Хавдар судлалын үндэсний төвийн гаднах талбайг иж бүрэн тохижуулж дуусна. Ерөнхийдөө 2017 онд томоохон 6 эмнэлгийн гаднах тохижилтыг иж бүрнээр хийж байгаа юм. Ийнхүү эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд таатай орчинг бүрдүүлж, уур бухимдалгүйгээр эрүүл мэндийн тусламж авах боломж бүрдүүлж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 29
Махны дундаж үнэ
2017 оны 6-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6520 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7600 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 120 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 120 төгрөгөөр, хонины цул махны үнэ 3.3 хувиар буюу 230 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 6-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 6-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байв.
-
2017 оны 6 сарын 29
Шугамын гэмтлийг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр
-
2017 оны 6 сарын 29
Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
-
2017 оны 6 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт долоодугаар
-
2017 оны 6 сарын 29
Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын төвийн хэсгийн замын түгжрэлийг бууруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зогсоолыг байгуулсаныг Улаанбатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.
Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг ийнхүү хүлээлгэн өгч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Манай мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд Улаанбаатар хотод авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой 70 орчим байршил байгааг тогтоосон. Эдгээр байршилд ил болон далд зогсоол барьж байгуулснаар нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн юм. Сүхбаатарын талбайн өмнөх энэ хэсгийг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдэг асуудал олон жил маргаантай явж ирсэн. Үүнийг хотын удирдлагууд хэлэлцээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дахин тохижуулж, авто зогсоолын хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ зогсоолын ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн “ЭСТО” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 29
Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарчээ.
-
2017 оны 6 сарын 29
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Уг хурал долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд “Blue Sky” цамхагт болох юм байна.
-
2017 оны 6 сарын 29
Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр наадмын комиссын хуралдааны үеэр хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол,
-
2017 оны 6 сарын 29
Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
-
2017 оны 6 сарын 29
Нарны гүүрийн баруун замд T.Prius-30 маркийн автомашин Honda маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 21 настай А гэмтсэн хэрэг гарчээ. Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар
-
2017 оны 6 сарын 29
Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо.
-
2017 оны 6 сарын 29
”Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлжээ.
-
2017 оны 6 сарын 29
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан ”Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм.
-
2017 оны 6 сарын 29
Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд #гэмтэл гарч #Булган, #Архангай, #Өвөрхангай, #Баянхонгор, #Хөвсгөл, #Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог #цахилгаангүй байна.
Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг #Шатахуун_түгээх_станцууд #ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй бол дээрх аймгууд руу #зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, #шатахууныг #нөөцөлж, тээврийн хэрэгслийн #бүрэн #бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
-
2017 оны 6 сарын 29
Монголын Уул Уурхайн Бирж, Эрдэнэс Монгол ХХК хамтран уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier 2017” форумыг 2017 оны 7 сарын 5-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна.
“Miner & Supplier 2017” форум “ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ШИЛЖЬЕ !” уриан дор явагдана.
Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Үүнд:
• Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,
• Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого ба Уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа,
• Уул уурхайн компаниуд дэвшилтэд техник технологи, менежменттэй танилцаж, хоорондоо туршлагаа солилцоно
Уг форум, үзэсгэлэнд нийт 300 гаруй компаниуд оролцож байгаа бөгөөд ханган нийлүүлэлтийн 100 гаруй, уул уурхайн 200 гаруй компаниуд хуралдаж санал бодлоо солилцох гэж байна.
Уул уурхайн томоохон компаниуд болох Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг компаниудын төлөөлөл илтгэл тавина.
Мөн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд үзэсгэлэнд олон улсын болон үндэсний томоохон ханган нийлүүлэгч компаниуд оролцоно.
Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://minerandsupplier.com/ вэбээс, 70111106, 91911383 утсаар холбогдож аваарай.
-
2017 оны 6 сарын 29
Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн.