-
2017 оны 6 сарын 27
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
-
2017 оны 6 сарын 27
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол мэдээллийг шалгажээ.
-
2017 оны 6 сарын 27
Сонгуулийн өдөр согтуу 21 жолоочийг илрүүлжээ
-
2017 оны 6 сарын 27
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
-
2017 оны 6 сарын 27
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээлээ гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 27
Өчигдөр буюу билгийн тооллын 3 буюу Балжиннямтай өдөр 17 хос Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ баталгаажуулж, гал голомтоо бадраажээ.
-
2017 оны 6 сарын 27
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын зорчих хэсгийг 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон шинэчилж, зорчих хэсгийг нээлээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлыг 2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 2017 оны 6-р сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.
-
2017 оны 6 сарын 27
Өчигдөр буюу зургадугаар сарын 26-ны өдөр МИАТ компаний Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд нэгэн зочигчийн бие гэнэт муудаж, зорчиж явсан эмч нар амийг нь аварсан байна.
-
2017 оны 6 сарын 27
Казакстан Улсын Астана хотноо залуучуудын 15, насанд хүрэгчдийн ес дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
-
2017 оны 6 сарын 27
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн дагуу тус улсаас малын шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг оросын тал гаргалаа.
Түүнчлэн, форумын хүрээнд зохиогдсон хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Монгол Улсад ОХУ-аас хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх шийдвэрийг оросын тал мөн гаргаж, холбогдох ажлыг 2017 оны 7 дугаар сард багтаан гүйцэтгэх болсон байна. Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах уг шийдвэрийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал О.В.Гаршина 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад гардуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч эхэлсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.
-
2017 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 37 орны ажиглагчид болон олон улсын сонгуулийн ажиглагчид ажиглаж буй талаар СЕХ мэдээлсэн. Тэгвэл тэдгээр ажиглагчид өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулахаар болсон байна.
-
2017 оны 6 сарын 27
Улсын баяр наадам ойртож байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.
-
2017 оны 6 сарын 27
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.
Өнөөдрийн байдлаар Булган аймаг Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр суманд тус бүр 1 түймэр,Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 12 түймэр асаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 1 түймэр нийт 2 түймрийг цурманд оруулсан байна.
Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 180 албан хаагч, 17 автомашинтайгаар, орон нутгаас 235 иргэн, 20 автомашин, 26 морьтойгоор нийт 415 хүн, 37 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.
Харин улсын хэмжээнд гарсан 116 удаагийн гал түймрийг унтраахад нийтдээ /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1942 албан хаагч, 216 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3074 иргэн, 332 автомашин, 51 мотоцикль тус тус дайчлагдан нийт 5643 хүн, 585 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 181 морьтойгоор ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 27
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.
Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 27
Та элэгний В,С вирусын шинжилгээ өгөх гэж байна уу
-
2017 оны 6 сарын 27
Сонгуулийн Ерөнхий хороо дөнгөж сая мэдээлэл хийж, хамгийн сүүлийн хэсгийн хорооны мэдээллийг өнөө өглөөний 09:10 миутад хүлээж авсныг дуулгалаа.
-
2017 оны 6 сарын 27
”Насны хишиг”-ийн хоёрдахь удаагийн олголт долдугаар сарын 11-ны өдөр олгох юм.
-
2017 оны 6 сарын 27
температур
-
2017 оны 6 сарын 27
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шалгалт хийж, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.
-
2017 оны 6 сарын 27
Маргааш архи, согтууруулах ундаа худалдаалахгүй