-
2017 оны 6 сарын 27
Маргааш архи, согтууруулах ундаа худалдаалахгүй
-
2017 оны 6 сарын 27
Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм.
Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгджээ. Хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлэг байгуулагдан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран энхэл доголтой замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 27
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна
Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Тухайн үед эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох гэж байжээ.
Нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг ханга, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 27
УБТЗ ИРЭХ ЖИЛ 1 САЯ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
Энэ сарын 20-24-нд ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын болон бүс нутгийн аялал жуулчлалын байгууллагын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уг зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд “УБТЗ” ХНН-ийг төлөөлж УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболд, Зорчигч тээврийн албаны дарга Д.Нарантуяа, Аялал жуулчлалын товчооны дарга Б.Хажидмаа нарын төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад оролцогч талууд “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсэд хятадын талаас нэг сая жуулчныг аялуулах томоохон зорилтыг дэвшүүлж протоколд гарын үсэг зурав. Энэхүү зорилтын хүрээнд талууд тус тусын оролцоо, идэвх санаачилгын талаар санал бодлоо дэвшүүлэн тавилаа. УБТЗ-ын хувьд монголоор дамжин аялах 1 сая жуулчныг тээвэрлэх, Улаанбаатар-Эрхүүгийн хооронд олон улсын хурдан галт тэрэг аялуулах боломжтой бөгөөд уг галт тэрэг аялснаар Сүхбаатар, Наушк хилийн өртөөд дээрх зогсолт эрс багасах юм. Уг галт тэргийг өдөр бүр 6-8 вагонтой аялуулах боломжтойг аялал жуулчлалын салбарынханд мэдээлэв. Гурван талын уулзалтаар дэвшүүлсэн “Цайны зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл ирэх жилээс УБТЗ-ын зорчигч тээврийн алдагдал багасч, аялал жуулчлалаас орж ирэх орлого нэмэгдэх сайхан төлөв харагдаж байна.
-
2017 оны 6 сарын 27
АНХААР: Аагим халуун өдрүүд үргэжлжилнэ
2017-06-27 08:59:15
-Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ-
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
-
2017 оны 6 сарын 26
“Улаанбаатар цом” боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн өчигдөр сүүлийн өдрөө болж, 10 жингийн аваргаа тодрууллаа.
-
2017 оны 6 сарын 26
Үл таних хүнд виза картаа ашиглуулахгүй байхыг санууллаа
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
-
2017 оны 6 сарын 26
Сонгуулийн үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараасан тохиолдлыг илчилсэн иргэнд мөнгөн урамшуулал олгох талаар Сонгуулийн тухай хуульд заасан.
-
2017 оны 6 сарын 26
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна.
-
2017 оны 6 сарын 26
Пакистаны зүүн нутагт бензин зөөвөрлөж явсан машин хурдтай давхиж байгаад хөмөрчээ.
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2017 оны 6 сарын 26
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-ны өдрөөс ирэх сарын 03-ны өдрийн хооронд Шөнийн зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалах яам, СОС хотхон, 16-р хороолол, Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлана.
Иймд хэрэглэгч Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 26
хар тамхи хэрэглэхийн эсрэг өдөр
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч буй нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна.
-
2017 оны 6 сарын 26
Сонгогчид хүлээлгэх хариуцлага
-
2017 оны 6 сарын 26
Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ
-
2017 оны 6 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ.
Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан.” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 26
Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ
-
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Санал авах 403 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Санал авах байрууд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.