-
2017 оны 6 сарын 29
2017 оны зургадугаар сарын 28-ны лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 265 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас есөн хүн гэмтсэн.
-
2017 оны 6 сарын 29
Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөлийн ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаана.
-
2017 оны 6 сарын 29
Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт урд шөнө хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарчээ. Энэхүү осол аваарын
-
2017 оны 6 сарын 29
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ”Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна.
Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 06-р сарын 30-ны 15:00 цагт Автобус баaзын 1-р нэгтгэл дээр зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 89110203, 91059098 утаснаас авах боломжтой гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 29
Mанай оронд дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг.
ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2016 оны 1сарын 1-нээс 6-р сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин илүү могойд хатгуулсан байна.Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна.
Могойд хатгуулсны дараа хийх анхны тусламж
· Яаралтай тусламж дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
· Тайван байлгаж, хөдөлгөөнийг хязгаарлах
· Идэх, уух зүйлсийг хориглох
-
2017 оны 6 сарын 29
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулахаар болсон. Зургадугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн зогсоолын ажил үндсэндээ дуусчээ.
Гэхдээ одоогоор албан ёсоор нээгээгүй байгаа. Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
-
2017 оны 6 сарын 29
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн бусдад худалдаалахыг завдсан хэргийг үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
-
2017 оны 6 сарын 29
Нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ
-
2017 оны 6 сарын 28
“Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв. Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судлаж танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
-
2017 оны 6 сарын 28
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай зөвшилцөнө
-
2017 оны 6 сарын 28
Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50-иас дээш хувиар бууруулахаар тусгасан юм.
-
2017 оны 6 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болох гэж буйтай холбогдуулан,
-
2017 оны 6 сарын 28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халж байгаа тул наршилт их байгааг албаныхан мэдээлж байна.
-
2017 оны 6 сарын 28
БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордсон тохиолдол гарчээ. Иймд та бүхэн халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 28
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан.
-
2017 оны 6 сарын 28
Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хууль ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас
-
2017 оны 6 сарын 28
Долдугаар сарын 1-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй
-
2017 оны 6 сарын 28
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулахаар болсон. Зургадугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн зогсоолын ажил үндсэндээ дуусчээ.
-
2017 оны 6 сарын 28
Баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрүүдэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авсан.
-
2017 оны 6 сарын 28
Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авнагэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.