-
2017 оны 6 сарын 28
Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болох юм.
-
2017 оны 6 сарын 28
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 0-10 хүртэлх насны таван хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
-
2017 оны 6 сарын 28
Өнөө маргаашдаа Хангай нурууны ар бэлийн нутаг, Хөвсгөлийн уулсаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэхийг малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 28
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.
-
2017 оны 6 сарын 28
Монгол орон нь түүх, өв соёлын арвин баялаг уламжлалтай хэдий ч тэдгээрийг харуулсан цогц хэмжээгээр бүтээн байгуулсан томоохон дурсгалт байгууламж өнөө хир байхгүйг үндэслэн уг газрыг аялал жуулчлалын салбараар дамжуулан дэлхий нийтэд таниулан сурталчлах төв болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг тусган боловсруулж байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгох” гэж заасныг үндэслэн Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажлыг эхлүүлээд байна.
Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн нийт 857 нэгж талбараас эхний ээлжинд төсөл хэрэгжих Гандангийн дэнж, орхоны 2, 3, 4-р гудамжыг хамарсан 74 нэгж талбарын 1,8 га газарт гандангийн түүхэн хэв маягийг хадгалсан Гандан аялал жуулчлалын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гандангийн дэнжийн 857 нэгж талбарын 376 иргэдийг судалгаанд хамруулж, Гандангийн аялал жуулчлалын төслийн үндсэн ойлголт, мэдээлэлиргэдэд хүргэхээр нарийвчлан тайлбарласан гарын авлага, танилцуулгыг 800 орчим иргэдэд хүргэж ажилласан бөгөөд иргэд сайнаар хүлээн авч бидний ажлыг дэмжиж хамтран ажиллаж байна. Гандангийн дэнжийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болно.Гандантэгчинлэн хийд орчим нь манай улсад байгаа цорын ганц суурьшил бүхий цогцолбор тул хүрээний соёлыг хадгалсан уран барилгын уламжлалт төрхийг илэрхийлэх элемент бүхий барилгажуулалттай орчин, аялал жуулчлалын төв болгоход дээрх өв уламжлан оршин сууж буй иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх, идэвхижүүлэх, дэмжих замаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд дараах асуудлуудыг шингээж авч үзлээ.
Гандангийн дэнжийн уламжлалт төрх, үйл ажиллагааг сэргээх
Орон сууц, орчны нөхцөлийг сайжруулах
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох
Дээрх төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 20% буюу 40,000 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 30-40 хувиар бууруулна.
-
2017 оны 6 сарын 28
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ ТББ-уудын нэгдлийн 100 гаруй ажиглагч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглажээ.
-
2017 оны 6 сарын 28
Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол ихсэх хандлагатай байна.
-
2017 оны 6 сарын 28
2017 оны зургадугаар сарын 27-ны мягмар гаригт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтсэн.
-
2017 оны 6 сарын 28
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.
Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн.
Өнөөдөр буюу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна.
Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.
Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 6 сарын 28
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь цэргүүдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх шийдвэрлэжээ.
-
2017 оны 6 сарын 28
Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл ирэх сарын 1-ээс эхэлнэ. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд элсэгчдээ цахимаар бүртгэх аж. Тэгвэл их дээд сургуулиудын босго оноо болон төлбөр ямар байхыг танилцуулж байна.
-
2017 оны 6 сарын 28
Он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай өртсөн байна.
-
2017 оны 6 сарын 28
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,
-
2017 оны 6 сарын 28
Авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийг ирэх сарын 6-нд шүүхээр болжээ. Тус хэргийг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр товлож байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нь шүүх хуралд
-
2017 оны 6 сарын 28
Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 5 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 133 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Нямаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Мөнхдэлгэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Галсанбат нарын зэрэг 208 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн банк зэрэг байгууллагаас ирүүлжээ.
-
2017 оны 6 сарын 28
ХОМ-ийг энэ долоо хоногт багтааж мэдээлнэ
-
2017 оны 6 сарын 28
ЗУНЫ УЛИРАЛД ИРГЭН ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
-
2017 оны 6 сарын 28
Энерги нь бясалгал хийх үед спортоор хичээллэх үед гэх мэтээр янз бүрээр цуглардаг ч хотоос зайдуу гарч цэвэр агаар хийгээд нам гүн байдалд байгалийн сайхныг ажин таашаахад хамгийн ихээр цуглардаг. Түүнчлэн дараах байдлаар цуглуулах боломжтой:
Бүлээн устай ваннд орох нь цусны эргэлтийг сайжруулж сэргээдэг учир энерги ихээр хуримтлагддаг.
Та хэн нэгэнтэй хамт байхдаа эерэг энерги бусдад халдварладаг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. Жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалыг мэдэр. Хүн зөвхөн сэтгэл санаагаар өөдрөг байх үедээ л эрч хүчтэй байдаг.
Үдийн хоолондоо нүүрс ус багатай хоол ид.
Ногоон цай зэрэг байгалийн гаралтай энергийн эх үүсвэр хэрэглэж занш.
Аль болох эрт унтаж амар.
Хэрвээ таны ажил үйлс бүтэмжгүй байвал та ямар нэгэн инээмсэглэх шалтаг олохыг хичээгээрэй. Инээмсэглэл таньд бэрхшээлийг давах эрч хүч хоромхон хугацаанд алддагдсан энергийг тань нөхөхөд тусална.
Санаандаа та өөрийгөө аз жаргалтай байгаагаар өвчингүй байгаагаагаар төсөөлөн бод.
Эерэг үгстэй ном зохиол үгс байнга харж байх.
Цэнгэг агаарт аль болох удаан бай. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч хорт муу энерги гадагшлах учиртай.
Бүгдэд эерэгээр ханд. Энэ бол маш чухал. Учир нь сөрөг сэтгэл хөдлөл таны сэтгэл санааны байдалд халдварладаг.
Урам зориг орохын тулд цоглог хөгжим сонс. Аль болох бөмбөрийн хэмнэл түргэн хүчтэй беаттэй дуу сонс.
Нарны энергийг хангалттай авч бай.
Дуулж байгаарай. Дуу дуулахад таны организм хүчилтөрөгчөөр дүүрдэг тул сэтгэх процесс сайжирна.
Мөн инээд дотоод эрхтэнүүдийн массаж болдгийг санаарай.
Эцэст нь өгүүлэхэд бидний ажил үйлс бүтэмжгүй байгаа хийгээд бие сэтгэлийн зовлон зовиур юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний хуримтлуулж буй энергээс үүдэлтэй. Бид сайн энерги цуглуулах тусам бидний урагшлах зам гэрэлтэх болно. Шинжлэх ухаан хурдацтай өсч буйн хирээр эмгүй эмчилгээг хүмүүс чухалчилж байна. Тэгвэл эмгүй эмчилгээ гэж бидний хуримтлуулах эерэг энергийн үйлчлэл юм.
-
2017 оны 6 сарын 27
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ
-
2017 оны 6 сарын 27
Маргаашаас нутгийн зарим хэсгээр бороо орно