-
2016 оны 10 сарын 17
Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу 60 нас хүрлээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон энэхүү дууны 60 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудын талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх бол 13 цагт МХО-нд хүндэтгэлийн тоглолт болох юм байна. Мөн энэ өдрийн 14 цагт “Маамуу нааш ир” дууг бүх цэцэрлэг дээр гээд улс даяар нэгэн зэрэг дуулахаар төлөвлөжээ.
Нэрт хөгжмийн зохиолч ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг. Энэ талаар хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын том охин, СУИС-ийн багш, хүндэт профессор Л.Халиунсүрэн “60 жилийн өмнө 1956 оны зун би Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа зуны амралтаараа ирээд байсан үе. Тухайн үед хүүхдүүдтэй тоглож байхдаа том хүний дуу дуулсан шиг байгаа юм. Тэр үед аав хүүхдийн дуу цөөхөн байна. Зохиох хэрэгтэй юм байна гээд С.Лхамсүрэн гуайтай нийлээд нэлээд хэдэн хүүхдийн дуу тэр зундаа зохиосон байдаг. Хамгийн эхнийх нь “Маамуу нааш ир”. Өөрөө мандлин хөгжим дээр тоглоод надаар анх дуулуулж үзсэн байгаа юм. Би ч их амархан сурч, дуулсан санагддаг. Ингээд энэ дууг хамгийн анх би хашааныхаа хүүхдүүдтэй хамт дуулсан түүхтэй.” хэмээн дуу бүтсэн түүхээс хуучиллаа.
“Маамуу нааш ир” дууг анх дуулж, ард түмэнд хүргэсэн хүн нь хүүхдийн дууны гэж алдаршсан МУГЖ В.Долгор юм. Тэрээр “Би 1940-өөд оны хүүхэд. Тэр үед хүүхдийн дуу их ховор байснаа 1950-аад оноос хүүхдийн дуу зохиох нь харьцангуй олон болсон. Үүний нэг жишээ нь миний багш Д.Лувсаншарав 1956 онд “Маамуу нааш ир” дууг зохиосон. Тухайн үедээ намайг өрөөндөө дуудаад зохиосон дуунуудаа надад сонсгосон. Тэр дуунуудыг би маш их хүндэтгэлтэйгээр хүлээн авч дуулсан юм. “Алтан хараацай”, “Манай цэцэрлэг” зэрэг 10 гаруй дуу байсан. Үүний дотроос хамгийн удаан дуулагдаж байгаа нь “Маамуу нааш ир” байгаа юм. Үе үеийн хүүхдүүд хэлд, хөлд орохтойгоо зэрэгцээд л энэ дууг дуулдаг. Тэгэхээр хүүхдийн дууны цагаан толгой гэж хэлж болно” гэлээ.
Мөн МУСГЗ, Оросын холбооны Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын шүүгч, концерт найруулагч Д.Ухнаа “Миний багш МУГЖ В.Долгор 60 жилийн хугацаанд энэ дууг 3000 гаруй удаа дуулсан байдаг. “Маамуу нааш ир” дуу бүүвэйн дууны дараа хамгийн олон дуулагдсан дуу. Өдөр бүр айлуудад, цэцэрлэгүүд дээр дуулагдсаар байгаа.” хэмээн онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 17
Өнгөрөгч амралтын өдөр буюу арван сарын 16-ны өдрийн орой 22 цаг 03 минутанд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны нэгдүгээр давхар орцны хонгилд томоохон хэмжээний гал түймэр гарчээ.
-
2016 оны 10 сарын 17
НӨАТ-ын урамшууллын сугалааны 16 дахь удаагийн тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 5 987 210 баримтыг хамруулжээ.
-
2016 оны 10 сарын 17
Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 40 км-ийн 35 дугаар зөрлөгийн замд “Toyota kluger” автомашин онхолджээ. Улмаар тус машинд явсан есөн настай охин нас барсан байна.
-
2016 оны 10 сарын 17
Монгол Улсын эдийн засаг сэхээнд байна. Үүнээс гарах арга замын нэг бол Олон улсын вапютын сангийн тусламжийг авах юм. Энэ удаагийн Засгийн газар ч валютын сангийн тусламжийг авахаар уулзалт яриа хэлэлцээрийг хийсээр байгаа.
-
2016 оны 10 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 10 сарын 17
Энэ сарын 15, 16 -ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
-
2016 оны 10 сарын 17
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны 5 давхараас хүн үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.
-
2016 оны 10 сарын 17
Орон нутаг буюу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 19 буюу Лхагва гаригт болно.
-
2016 оны 10 сарын 17
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна. Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ.
-
2016 оны 10 сарын 17
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.
Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 17-ны дотор дуусгаж зорчих хэсгийг нээх үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө. Автозамын зорчих хэсэг нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулах
Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин замналаараа үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 16
Өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог. Тиймээс та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг хаях гэж бүү яараарай.
Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астматай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор мөн уудаг гэнэ.
Кальцийг нөхөх. Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальций агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальций л бүрэн шимэгддэг. Учир нь өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.
Хүүхдийн яс бэхжих. Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухна шүү дээ. Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай.
Үс, хумс бэхжүүлэх. Эрүүл үс, хумстай болоход кальций шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг 7 хоногт 1/3 цайны халбагаар, 2 капсул загасны тостой ууж байгаарай.
Цацраг идэвхт бодисыг гадагшлуулах. Эргэн тойронд чинь цацраг идэвхт бодис тархсан бол өндөгний хальс ид. Хэдэн 7 хоногийн туршид өдөрт ¼ цайны халбага нунтагласан өндөгний хальс идэхэд хангалттай.
Цагаан хэрэглэл цайруулах. Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно. Бор өндөг биш шүү!
Кофены амтыг сайжруулах. Нунтагласан өндөгний хальсыг кофенд бага зэрэг нэмэхэд тансаг амттай болно.
Сав суулга цэвэрлэх. Үйрүүлсэн өндөгний хальсыг халуун саванд хийгээд савны тал хүртэл ус хийнэ. Сайн сэгсрээд хонуулахад өглөө нь халуун савны дотор гялалзах болно. Ийм маягаар цахилгаан зуух, сав суулганы түлэгдсэн, өнгөр тогтсон хэсгийг арилгаж болдог. Хайруулын таваг, лист бас цэвэрлэнэ.
Ногооны талбайд. Бордоо маягаар ашиглаж болно. Суулгацаа суулгахаас өмнө нунтаг өндөгний хальсыг хөрсөнд цацна. Мөн өндөгний хальсанд суулгац үрслүүлж болдог.
-
2016 оны 10 сарын 16
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19.00 цагаас шууд дамжуулан цацах гэж байна. Энэ сарын сугалааны хонжворын сан нь 675.0 сая төгрөг юм.
Харин супер шагналын эзэн 250.0 сая төгрөг хожих юм байна.
-
2016 оны 10 сарын 16
30 минут идэвхэй хөдөлгөөн хийгэрэй
-
2016 оны 10 сарын 16
1945 оны аравдугаар сарын энэ өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын агентлаг байгуулагдсан ба энэ өдрийг Дэлхий нийтийн хүнсний өдөр хэмээн зарлажээ. Өдгөө дэлхий нийт хүн амаа хангаж чадах хүнстэй ч 82 орны хүн ам хагас өлсгөлөн амьдарч байна. Хоол хүнсээр баян дүүрэн үлгэрийн Конань гэх орныг том Питер Брейгель ингэж зурсан ХV зууны хүмүүс өдөр бүр цадталаа идэхийг мөрөөддөг байлаа.
-
2016 оны 10 сарын 16
НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна.
Өнөөдөр ногоон байгууламж, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн “Тод Газар” ХХК-ийн ажилчид Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн урд талбайд 5 метр өндөртэй 90 гаруй нарс мод тарилаа. Өмнө нь Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмсэн гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Н.Гантөмөр хэллээ. Мөн энэ сардаа багтаагаад Зүүн дөрвөн замаас Их дэлгүүр хүртэл шинэ технологийн дагуу шилмүүст мод тарихаас гадна мод нөхөж суулгах ажлыг мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн Толгойт өртөөнөөс Амгалан хүртэл, Яармагийн гүүрнээс Буянт-Ухаа хүртэл замын 2 талаар шилмүүст мод тарихаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 16
Казахстан улсТусгаар тогтносны 25 жилийн ой арванхоёр дугаар сарын 16-нд болно. Энэ өдрийг тохиолдуулан казах хэлтэй уншигчдад соёл, хэл, шинжлэх ухааныг танин мэдүүлэх, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор тус улсын Элчин сайдын яамнаас монгол, казах, орос хэлээр түүх, эдийн засаг, улстөр, нийгэм, уран зохиолын 820 гаруй ном Үндэсний номын санд хандивлажээ. Тухайлбал, үүнд Казахстан улсын Төрийн тэргүүний номын сангаас тусгайлан авчирсан, Ерөнхийлөгч Н.Назарбаевын ном болон Эдгар По, Эрнест Хемингуэй, Онореде Бальзак тэргүүтэй алдарт зохиолчийн бүтээл багтжээ. Цаашид тус улсын ЭСЯ-наас байнга ном хандивлахаар болсон байна.
-
2016 оны 10 сарын 15
Нийслэлийн Тээврийн газраас Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1,3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээжээ.
-
2016 оны 10 сарын 15
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг байна.
-
2016 оны 10 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.