-
2016 оны 10 сарын 14
ХӨСҮТ- ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
14724507_931117786992257_2795975878435233636_n
Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт ирснээр та:
Эхо
Рентген
Сахар үзүүлэх
Даралт үзүүлэх
ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм. Уг нээлттэй хаалганы өдөр ХӨСҮТ-д 10-17 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
14691102_931117356992300_8471164153838036312_n
14632820_931117396992296_2101586987548006910_n 14632888_931117470325622_911307660932544099_n 14708214_931117606992275_2728796227858429407_n 14717073_931117696992266_1168268336419795189_n 14720386_931117770325592_6519987383014688673_n 14720569_931117370325632_2273173759618693218_n
-
2016 оны 10 сарын 14
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
-
2016 оны 10 сарын 14
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, харьцангуй хялбараас гадна ажиллагаанд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой байдаг. Эвлэрүүлэн зуучлагчилж эхэлсэнээр 7000 гаруй хэргийг шийджээ.
-
2016 оны 10 сарын 14
Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.
-
2016 оны 10 сарын 14
Казахстан улсад ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцээд энэ сарын 10-ны өдөр шилжүүлэн авчээ.
Тэрээр Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг есөн улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болно.
-
2016 оны 10 сарын 14
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2009 оноос Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг болсон. Энэ жил НҮБ-ын Ерөнхий ассамбле “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран Хархорин захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал дүүргийн Улаан загалмайн хороо хамтран “Мишээл групп” ХХК-ийн байранд гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион явууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, хүүхдүүдийн гамшигтай тэмцэх мэдлэгийг шалгаж “Батламж олгох”, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах сургалт явуулах, гал унтраах, аврах багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах, Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж 450 иргэнийг хамруулсан байна. Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын алба хаагчид Уламжлалт эмчилгээний их эмчийн судас оношлогоо, эмчилгээний зөвлөгөө өгөх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох артерийн даралт үзэж, пульс, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох хөдөлгөөн засалч үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч , эмчилгээ сувилгааны зөвлөмж тараасан байна
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, дүүргийн 14 дүгээр хороотой хамтран “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг Соёмбо кино театрын гадна талбайд зохион байгуулж иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 250 гаруй иргэнд өгч ажилласан байна.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Саруул захын үйлчлүүлэгч иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж 200 гаруй иргэн хамрагдсан байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жуковын талбайд дүүргийн ерөнхий боловсролын 14, 44, 48, 53, 79, 85, 87 дугаар сургуулийн өсвөрийн аврагч хүүхдүүдийн хамт зохион байгуулсан байна. Анхны тусламжийн үзүүлэх сургалт, гал унтраах дадлага сургууль, хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр өсвөрийн улаан загалмайчдын мэндчилгээ флаш моб бүжгийн үзүүлбэр, Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа багаж, техник хэрэгслийн танилцуулга олны анхаарлыг татсан байна.
ингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс АНКО ХХК-ний Нарантуул-2 худалдааны төв гадаа дүүргийн 12 дугаар хороо, дүүргийн Улаан загалмайн хороо, Нарантуул-2 худалдааны төвтэй хамтран өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго, зорилт албаны үйл ажиллагаа болон Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ард иргэдэд сурталчлан болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгох зорилгоор 8 төрлийн 2500 ширхэг санамж сэрэмжлүүлэг, брошур гарын авлага тараасан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Канад Улсын “Империал паркинг” корпорацын захирал Лен Клаф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани бөгөөд Америк болон Канадын 100 хотод 3400 авто зогсоол ажиллуулдаг юм байна.
Ноён Лен Клаф, бид хотын болон байгууллагуудын авто зогсоолын менежмент, тээвэр, ачилт, камержуулалт, төлбөрийн системийн иж бүрэн шийдлийг боловсруулж үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан төлбөрийн системийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын авто зогсоолуудыг сайжруулж, авто замын ачааллыг бууруулах, шийдэл олоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн авто зогсоолыг зөв менежментээр хийж хэрэгжүүлбэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нөлөөлөхөөс гадна дүрэм журам мөрдүүлэх, зогсоолын төлбөрөөс олсон орлогоо хотынхоо дэд бүтцийг сайжруулахад зарцуулж болохыг ч хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Олон улсад туршлагатай, үйл ажиллагаа нь танигдсан ийм томоохон компани хотын авто зогсоолын менежментийг сайжруулж хамтран ажиллах хүсэлт тавьж байгаад баяртай байна. Улаанбаатар хотод өдөрт 40 мянга орчим автомашин шинээр нэмэгддэг. Зогсоол хангалтгүй байгаагаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Улаанбаатар хотод ил зогсоолуудаас гадна давхар зогсоолуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс олон улсад туршлагатай танай компанитай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Тус компанийн төлөөллүүд Улаанбаатар хотод авто зогсоолыг ямар хэлбэрээр хэрхэн байгуулж болох талаар бүхий л боломж нөхцөлийг судалж холбогдох албаныханд саналаа хүргүүлэхээр тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 14
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” өнөөдөр болно. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдах энэхүү баярт хавдрын өвчнийг өөрсдийн сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээрээр ялан дийлж чадсан хүмүүс хуран чуулдаг уламжлалтай юм.
-
2016 оны 10 сарын 14
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
-
2016 оны 10 сарын 13
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн есдүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 0.6 хувиар өсчээ.
-
2016 оны 10 сарын 13
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаах нийгэмлэг” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 10 сарын 13
2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 36,857 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
-
2016 оны 10 сарын 13
Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04.00 цагт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн авто машинтай бүлэг залуус иргэдийн автомашины цонхыг хагалж хулгай хийж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлжээ.
-
2016 оны 10 сарын 13
НИТХ-ын Өргөдлийн хороо, “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хамтарсан хурал боллоо. “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооноос “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн тайлантай танилцахад тодруулах шаардлагатай, ажлын гүйцэтгэлийг нь нягталж харах шаардлагатай олон зүйл гарсныг хурлын эхэнд танилцууллаа.
-
2016 оны 10 сарын 13
Гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
Өнгөрсөн сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдсан. Уг асуудалтай холбоотой Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл уг маргаантай асуудлын мөрөөр Эрээн хотын Гаалийн газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчил гаргасан ажилтныг ажлаас нь түтгэлзүүлсэн, удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх явдцаа байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээллээ.
Манай иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хил, гаалийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг болохыг анхаарах нь зүйтэй юм хэмээн ГХЯ-наас анхааруулав.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковыг хүлээн авч уулзлаа. Энэ нь хотуудын дарга нарын 2 дахь удаагийн албан уулзалт бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард болсон Улаан-Үд хотын түүхт 350 жилийн ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд хүндэт зочноор уригдан оролцож байсан юм. Энэ үеэр хотууд эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд ”Бизнес эрхлэгчдийн дугуй ширээ”-ний уулзалт хийхээр тохиролцсон. Энэ уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцохоор ирснээ Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голков хэллээ.
-
2016 оны 10 сарын 13
Төр засаг БХИС-т анхаарлаа хандуулах цаг нь болжээ
БХИС нь өндөр боловсролтой эх орноо хамгаалагч боловсон хүчин бэлдэх орчинг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, сургалт, боловсрол олгох үйл явцдаа илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм байна. Үүний тулд төрөөс анхаарч ажиллахыг БХИС-ын захирал, хошууч генерал Я.Чойжамц өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр илэрхийллээ.
Тус сургууль нь төсвийнхөө 20 хувийг элсэгчдийнхээ төлбөрөөр бүрдүүлдэг. Хуулиндаа бол төр БХИС-ыг 100 хувь санхүүжүүлж хөрөнгө оруулалтаар хангах ёстой байдаг. БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц хэлэхдээ “Улсын төсөв, эдийн засгийн хүндрэлээс болоод сургалтын орчинд орчин үеийн дадлагын хэрэгсэл дутагдаад байна. Боловсролын яамны багцаас шинэ лаборатори байгуулаад өгөөч гэхээр танайх батлан хамгаалах яамнаас санхүүжих ёстой гээд батлан хамгаалах сайдын багцын төсвөөс 90-ээд хувь нь урсгал зардалдаа явчихдаг. Нэг ёсондоо батлан хамгаалах хөгжлийн бодлого хоцрогдолтой явж байна. Энэ сургууль бол улс орны оршин тогтнох, тусгаар байхын бэлгэдэл гэж хэлж болно. Ийм учраас төрөөс бидэнд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Гадаадын орнуудын ийм төрлийн сургуулиудад хамгийн сүүлийн үеийн сайн технологи нэвтэрч байдаг. Суралцагчид технологи бүрдүүлэлт сайтай орчинд бэлтгэгдээд төгсвөл тухайн улс оронд өндөр ач холбогдолтой. Манай улсын хувьд хуучин тенхик дээрээ одоо болтол сургуулилсаар л байна. Ингэх тусам бэлтгэгдэж гарч байгаа суралцагчдын чадамж нь доошлох муу талтай аж.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 13
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
-
2016 оны 10 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө.
-
2016 оны 10 сарын 13
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв.