Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2444 2445 2446 2447 2448 2449 2450
  • Монгол зураачдын хэвлэмэл бүтээлийг худалдана
    2016 оны 10 сарын 15
    Сэтгэлд нийцсэн эх бүтээл олох, худалдаж авахад хэтэвчний нимгэн зузаанаас эхлээд олон асуудал тулгардаг. Иймээс алдартай зураачдын гарын үсэгтэй бүтээлийг цөөн тоогоор хэвлэж урлаг сонирхогчдод хүргэх нь олон улсад элбэг болжээ.

  • Толгойтын замын ажил 10 сарын 17-нд дуусч, нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ
    2016 оны 10 сарын 15
    Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.
  • “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа
    2016 оны 10 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюу
  • Монголын байгууллагууд олон улсын зах зээлд гарах боломжтой боллоо
    2016 оны 10 сарын 15
    Өнөөдөр олон улсын стандартын өдөр. Энэ өдөр бол стандарт боловсруулах, хөгжүүлэх үйлсэд хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн түншлэл, стандартыг хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн баярын өдөр. Олон улсын стандартчилалын байгууллагаас жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Стандарт Итгэл төрүүлнэ” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд олон улсын стандарт “ISO”-ын сургалт, баталгаажуулалтын Монсертф компани нь гадаад харилцаагаа өргөжүүлж Турк, Австри, Энэтхэг, Австрали зэрэг орны олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагатай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

    Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий стандартууд Монголд нэвтэрч байна. Эдгээр байгууллагууд нь нэр хүнд бүхий итгэмжлэлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн FQC, TQCSI, UDEM, TUV зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын топ брэнд компаниуд юм. Монсертф компани нь Британийн стандартын байгууллага BSI –н Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд BSI Академиар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний сургагч багш, аудиторуудыг бэлтгэдэг ба BSI –ийн баталгаажуулалт нь бизнесийн байгууллагуудад нэр хүндийн илэрхийлэл болдог давуу талтай юм. Тус компани нь дээрх стандартуудыг Монгол улсад яаж хэрэгжүүлэх аргыг сургалтаар олгоно. Монголын байгууллагууд стандартыг хэрэгжүүлэх аргаас суралцаж өөрийн аж, ахуй нэгжид хэрэгжүүлснийхээ дараа албан ёсоор стандартыг авна гэсэн үг.



    Энэхүү ажил нь Монголын бизнес эрхлэгчдэд олон улсын стандартын сургалт, баталгаажуулалтыг авах үнийн эрх чөлөөг олгох юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандартын дэлхийн топ байгууллагуудаас үйлчилгээ авах үнийн хувьд уян хатан байх нөхцөл бүрдэж байна. Ингэснээр бизнесийн байгууллагууд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хөрөнгийн биржүүдэд хувьцаа гаргах, хөрөнгө босгох, олон улсын тендерт оролцох боломж бүрэн нээгдэж байгаа гэдгийг тус стандартыг нэвтрүүлсэн албаныхан онцолж байна. .

    Дэлхийн стандартын байгууллага Монголтой хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр албаны хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.



    - И.Гэрэлмаа: Хувийн хэвшлүүд олон улсын банкнаас зээл авах бололцоо бүрдэж байна


    Үйлсийн зам ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа өөрийн компанид энэхүү стандартыг нэвтрүүлж байгаа юм. Тэрбээр уг стандартыг авсны давуу талыг “ Бид байгууллагын доторх менежмент, чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр бидэнд маш олон давуу талтай. Олон улсын стандартыг авснаар гадаадын тендерүүдэд оролцох боломжтой болж байна. Мөн олон улсын банкнаас зээл авах боломжтой болно” гэж тайлбарлалаа.





    - Стандарчлал хэмжил зүйн газрын дэд дарга Дарь Сүхбаатар: Монголчууд чанартай үйлчилгээ авдаг болж буй нь чухал юм

    - Жижиг дэлгүүрээс эхлээд Ерөнхийлөгчийн тамгын газар хүртэлх бүх газрууд чанартай, шударга, үнэн зөв, хэрэглэгчдэд хүрсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй болох ёстой. Энэ нь өөрөө монгол хүмүүст зөв үнэн, чанартай үйлчилгээг хүргэх гээд байгаа юм. Монгол хүн өөрөө чанартай үйлчилгээ авах нь хамгийн чухал. Монголын эдийн засаг удахгүй өснө. Эдийн засаг өсөхөд залуусын хийж буй энэ үйл ажиллагаа их чухал. Ер нь стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаанд төрийн оролцоо маш бага байх ёстой юм. Манай улсад төр засаг нь стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаанд байнга оролцдог. Учир нь тэд стандартын талаар ойлголт муутай. Манайд бол Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, яамдын тамгын газар гэх мэт төрийн байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоо, стандартыг оруулбал энэ талаар аяндаа ойлголттой болно.





    Олон улсын баталгаажуулалтын FQC, TQCSI, UDEM, TUV байгууллагын төлөөлөгч Махмуд Албиков: Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх ёстой

    - Энэ стандартыг ашиглаад тухайн байгууллага өөрийнхөө удирдлагын тогтолцоог бий болгоно. Зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлнэ. Эдгээр стандарт нь олон улсын стандартын шилдэг туршлагуудыг багтаасан байдаг. Монголын байгууллагууд тэр туршлагуудыг ашиглаад өөрсдийнхөө менежементийн тогтолцоог нэвтрүүлээд ач тусыг нь хүртэж болно. Жишээ нь хувийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдлын баталгаа их чухал байдаг. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байгууллага нь хэрэглэгчдэд үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ аюулгүй, чанартай байгаагаа баталгаажуулахыг хүсдэг. Хэрэглэгчдийн зүгээс чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлсэн байхыг хүсдэг. Тэгэхээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь чанартай байгааг мэдэх нэг боломж бүрдэх юм. Бүр нийтийн салбарын хувьд хүмүүс байгаль, орчны удирдлагын тогтолцоог маш их сонирхдог. Хүмүүсийн хэрэгцээ янз бүр. Миний бодлоор Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх ёстой гэж бодож байна. Учир нь түгжрэл маш их байдаг. Хэн ч явган зорчигчид зам тавьж өгөхийг хүсдэггүй.
  • Энэ сарын 19, 20-ны өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй
    2016 оны 10 сарын 15
    Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ сарын 19-нд болно. Энэ өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.
  • Зам тээврийн осол буурчээ
    2016 оны 10 сарын 15
    Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын үзүүлэлт 36,9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.


  • Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэлд шилжинэ
    2016 оны 10 сарын 15
    НИТХ-ын Тэргүүлэгчдийнтогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
  • ”Өдөрт 5” Эрүүл зөв хооллолтыг дэмжих аян эхэллээ
    2016 оны 10 сарын 15
    ”Скай Хайпермаркет ХХК-иас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих ашгийн бус ”Өдөрт 5” аяныг энэ сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Аяны зорилго нь эрүүл, зөв хооллолтыг хэвшүүлэхийн тулд өдөрт тав болон түүнээс дээш төрлийн жимс ногоо идэх, өнгө өнгийн жимс ногооны ашиг тусыг сонирхолтой сургалтаар дамжуулан хүүхэд бүрт хүргэхэд оршино.



    Мөн тэднийг ирээдүйн үйлчлүүлэгч болоход нь туслан дэлгүүрээс худалдан авалт хийх дадлагад сургах болно.



    Хамрах хүрээ:



    Сургуулын өмнөх насны хүүхдүүд (5-6нас)



    Бүртгэл хийх:





    БЗД-ийн 1,3,15-р хорооны цэцэрлэгүүдэд хүргэсэн урилгын дагуу бүртгэнэ



    Имарт хайпермаркетын үйлчлүүлэгчдийн хүүхдийг бүртгэн оролцуулна



    Цаашид бусад дүүргийн цэцэрлэгт урилга хүргүүлэн хүүхдүүдийг оролцуулна



    Үргэлжлэх хугацаа:



    2016.10.14- 2016.12.31 дуустал баасан гараг бүр өглөөний 10:00 цагт эхэлнэ. Дулааны улирал эхэлмэгц дахин үргэлжлэх болно.





    Хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих ашгийн бус аяны нэг удаагийн арга хэмжээнд 20 хүүхэд оролцох боломжтой. Аяны анхны өдөрлөгт БЗД, 122-р цэцэрлэгийн Дэлгэржаргал багштай ”БОЛЖМОР” бүлгийн хүүхдүүд амжилттай оролцлоо. Үйлчлүүлэгч та ”ӨДӨРТ 5” аянд хүүхдээ хамруулахыг хүсвэл Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан бүртгүүлээрэй. Мэдээлэл хүргэх утас: 7611-0101



    Эх сурвалж: www-emart.mn







  • “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.
    Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эсээ нь
    - Сэдвийн агуулгад нийцсэн байх
    - А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна
    - Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх
    - Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх
    - Дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.

    Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.

    Тэмцээний шагнал
    1-р байр 1 /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/
    2-р байр 1 /Өргөмжлөл, 800 000 төгрөг/
    3-р байр 1 /Өргөмжлөл, 500 000 төгрөг/ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлагуудыг угаав
    2016 оны 10 сарын 14
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс 10 сарын 13-ны өдөр хүртэл “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-Уул дүүрэгт 1091760, Сонгинохайрхан дүүрэгт 1352200 мкв, Сүхбаатарын талбайн 102400 мкв, нийт 4930574 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллалаа.

    Уг удирдамжийн дагуу Тохижилт үйлчилгээний албаны 12 хэсгийн, 215 зам талбайн үйлчлэгч болон ногоон байгууламжийн ажилтнууд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, алслагдсан замыг цэвэрлэж, гарсан хог хаягдлыг өдөр тутам 12 машинаар тээвэрлэв. Мөн Эрчимжүүлсэн ажлын хүрээнд нийт 22 гудамжинд зам цэвэрлэгээний зургаан машин, долоо хоногт 3 удаагийн давтамжаар замын нуухын цэвэрлэгээг хийсэн байна.

    Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын хүрээнд 231 ширхэг сандал, 5276 ширхэг авто замын тусгаарлах хайс хашлага, 316 ширхэг хогийн савыг угааж, авто зам болон ногоон байгууламжаас гарсан 1080,109 тн хог хаягдлыг тээвэрлэлээ гэж “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
  • 116-р сургууль өөрсдийн брайль сурах бичигтэй боллоо
    2016 оны 10 сарын 14
    116-р сургууль өөрсдийн брайль сурах бичигтэй боллоо
    Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийнхан брайль сурах бичгээ өөрсдөө хэвлэх болжээ. Тодруулбал, Японы “Taipei Tian Mo rotary” клуб болон Олон улсын ротари клубийн санхүүжилтээр 116 дугаар сургуульд хамгийн сүүлийн үеийн гурван төрлийн брайль принтер, хоёр компьютер, сурах бичиг хэвлэх программыг тусламжаар олгосон байна. Өнөөдөр энэ үйлдвэрийн нээлт боллоо.

    Ингэснээр харааны бэрхшээлтэй сурагчдын суралцах томоохон боломжийг олгож байгаа юм.
    Б.Цэцэг
  • Их наран улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой
    2016 оны 10 сарын 14
    Их наран улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо.
    Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” виз олгож байна.
    Б.Цэцэг
  • Өдөрт 2-3 хүүхэд Зам тээврийн осолд өртдөг
    2016 оны 10 сарын 14
    Өдөрт 2-3 хүүхэд Зам тээврийн осолд өртдөг
    Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдсан. Үүний 40 нь орон нутагт 5 нь нийслэлд. Өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртдөг талаар Замын Цагдаагийн газраас мэдээлэв.
    Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн осол хэрэг 6636 бүртгэгдэж осол хэргийн улмаас 6868 хүүхэд хохирсон ба үүнээс 268 хүүхдийн амь нас хохирч, 6599 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. Он гарсанаас хойш эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амь нас хохирч, 135 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 17,6 %-иар буурч, гэмтсэн хүүхэд 4,7 %-иар өссөн тоон үзүүлэлттэй байна.
    Б.Цэцэг
  • А.М Горькийн нэрэмжит номын сан 6 жилийн дараа үүдээ нээлээ
    2016 оны 10 сарын 14
    А.М Горькийн нэрэмжит номын сан 6 жилийн дараа үүдээ нээлээ Үйл ажиллагаагаа зогсоогоод байсан А.М Горькийн нэрэмжит номын сан үүдээ нээлээ. Тус номын сан нь анх 1946 онд үүд хаалгаа нээж байсан. Улмаар 2009 оноос үйл ажиллагаагаа зогсооогоод байсан юм. Нийслэлийн Соёл Урлагийн Газрын харъяа байгууллага Д.Нацагдоржийн нэрэмжит Улаабаатар хотын нийтийн төв номын сангийн нэгдүгээр салбар болох тус номын сан байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зургаан жилийн турш сэргээн засварласан номын сангийн үүд хаалгыг ийнхүү нээж байгаа аж. Энэхүү номын сан нь Монгол номын фон, гадаад номын фонд, хүүхдийн номын фонд гэсэн гурван төрөлжсөн хэсэгтэй бөгөөд нийт 50 мянга гаруй номтой болохыг албаны хүн хэлэв.



    Б.Цэцэг
  • Инфографик: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
    2016 оны 10 сарын 14
    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2016 оны эхний 9 сарын байдлаар)
  • Дархлаажуулалтын 10 хоногт нийт 1729 хүүхэд вакцин хийлгэжээ
    2016 оны 10 сарын 14
    Дархлаажуулалтын 10 хоног дууслаа. Энэ удаагийн дархлаажуулалтын аяныг Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гепатитын В вирусын халдвараас сэргийлье” уриан дор явуулсан.



    Дархлаажуулалтад Зэвсэгт хүчний 274-р анги болон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид хамрагдсан байна. Алба хаагчид элэгний Е вирусын илрүүлэг оношлогоо хийлгэж, вирусын халдваргүй тохиолдолд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн бөгөөд нийт 140 гаруй алба хаагч буюу вакцин хийлгэх шаардлагатай алба хаагчдын 98 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.



    Мөн үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны 102 хүүхдийн 97 хувь нь, сахуу, татрангийн эсрэг хоёрт вакцин хийлгэх насны 1729 хүүхдийн 95.6 хувь нь энэ удаагийн дархлаажуулалтад тус тус хамрагдсан байна.
  • Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд нийлүүлэгдэнэ
    2016 оны 10 сарын 14
    Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд нийлүүлэгдэнэ
    Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын багт Монголын бизнесийн 40 гаруй төлөөлөгч багтаж байгаа аж. Айчлалын үеэр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн Цагаан чулуут” консорциум “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллах бол “Драй милк” компани Японы “Присай” компанийн хуурай сүүний технологийг Монголд нэвтрүүлэх санамж бичигт гарын үзэг зураад байна.
    “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Тавантолгойгоос олборлож, баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ. Мөн Монгол нүүрсийг гуравдагч зах зээлд урт хугацаанд нийлүүлэх, экспортын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох гол зорилготой юм байна.
    Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Сумитомо группын төлөөлөгч ноён Фуживара “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ санамж бичиг зурагдсанаар Монголын Тавантолгойн нүүрс Япон, Солонгос гэх мэт далайн чанадын гуравдагч зах зээлд хүрэх боломжууд нээгдэж байна гэж албаныхан тодотгож байна.
    Б.Цэцэг
  • Ариутгал хийж байсан хяналтын долоон цэгийг буулгана
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн тухай, Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Захирамжуудын хүрээнд Улаанбаатар хотыг тойрсон нийт есөн авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын цэгт мэргэжлийн албан хаагчдыг томилон ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа. Энэ хугацаанд малын гоц халдварт шүлхий өвчин тээврийн хэрэгсэл болон мал амьтнаар дамжин нийслэлийн бүсэд тархахаас урьдчилан сэргийлэх цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар ХХААХҮЯ, ЗТХЯ болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын Засаг дарга нартай мэдээлэл солилцож хамтран ажилласан. Мөн Баянзүрх дүүргийн суурьшлийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан авто тээврийн шалган бүртгэх товчоог суурьшлийн бүсээс нүүлгэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах шийдвэрийг ЗТХ-ийн сайдтай хамтран гаргасан.

    Цаашид шүлхий өвчний эрсдлээс урьчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтлийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэдэх мал эмнэлгийн хяналтын цэгийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж, ариутгал халваргүйжүүлэлт хийж байгаа бусад долоон хяналтын постыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зогсоох саналыг Нийслэлийн онцгой комисст оруулж, шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гар аргаар бус механикжсан хэлбэрээр тоноглосон тухайн хоёр хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй. Хөл хөдөлгөөн ихтэй учраас цаашид хүн, малын гоц халдварт өвчин бусад зүйлсээс урьдчилан сэргийлж байнгын ажиллагаатай байлгах саналтай байна. Халдварын голомтод байдал намжиж, дахин сэдрээгүй учраас үлдсэн долоон хяналтын цэгийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон малтай иргэдэд малаа вакцинжуулалтанд идэвхтэй хамруулах шаардлага хүргүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

    Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж, улсын нөөцөөс шүлхийн вакцин хувиарлуулан нэгдүгээр ээлжийн вакциныг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэн 96,3 хувийн гүйцэтгэлтэй, есдүгээр сарын 9-нөөс давтан вакцинийг 96,5 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгасан. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх есөн товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 80 928 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 244 920 авто машинд ариутгал халдваргүйжүүлэлт, 159 363 иргэнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, заавар өгч ажилласан байна.

    2016 оны аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд нэг аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний хоёр тохиолдол, таван аймгийн 11 суманд цэцэг өвчний 12 тохиолдол, таван аймгийн 15 сумын нутагт мялзан төст өвчний 15 тохиолдол, Архангай аймгийн Өгийнуур суманд хорт салст халуурал, Хөвсгөл аймагт боом, Говь-Алтай аймгийн Бигэр суманд галзуу өвчин тус бүр нэг нэг бүртгэгдсэн байна. Нийт 12 аймгийн 32 сумын нутагт 33 тохиолдлын голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна. Нийслэлийн алслагдсан дүүргийн хил залгаа оршдог Төв аймгийн Баян суманд энэ оны наймдугаар сарын 24-нд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод 52 хоног, Төв аймгийн Баянжаргалан суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 23 хоног, хязгаарлалтын дэглэм тогтоогоод 25 хоног нийт 48 хоног, наймдугаар сарын 31-ны өдөр гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод 45 хоног болж, голомтын бүсэд байгаа малын вакцинжуулах ажил 100 хувь хийгдсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн малын гоц халдварт өвчин нэмэгдээгүй байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Зайсан-Баруун ширээт”-ийн тохижилтыг хүлээн авна
    2016 оны 10 сарын 14
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна. Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг байршуулсан. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны хүмүүс оролцоно. Нээлтийн үеэр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилтын ажлыг хүлээлгэн өгнө. Тус газар тохижилтын ажлын ашиглалтыг цаашид хариуцна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Энэ сарын 19-нд зах, худалдааны төвүүд амарна
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2444 2445 2446 2447 2448 2449 2450
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    1 цаг 48 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    1 цаг 55 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    3 цаг 52 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 0 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    4 цаг 2 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    4 цаг 30 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    4 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    5 цаг 12 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    5 цаг 34 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    5 цаг 46 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    5 цаг 56 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    6 цаг 7 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    6 цаг 38 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    6 цаг 41 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    6 цаг 58 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    7 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 48 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    7 цаг 55 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК