-
2015 оны 12 сарын 02
ОУХМ Э.Бэхбаяр түүний багш МУГТ А.Энхээ, Л.Болормаа нар өнөөдөр мэдээлэл хийв.
-
2015 оны 12 сарын 02
Өчигдөр нийслэлд гал түймрийн гурав, орон нутагт нэг дуудлагатай байжээ.
-
2015 оны 12 сарын 02
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Халдварын сэргийлэлт хяналтын хөндлөнгийн аудит” сэдэвт сургалт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эхэллээ.
Халдварын сэргийлэлт хяналтын хөндлөнгийн аудит хийх хяналтын хуудсыг боловсронгуй болгох, хэрхэн ашиглах талаар мэдээлэл, мэдлэг, чадвар, хандлага олгох энэ сургалтад ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хамрагдаж байна.
Сургалтаар хөндлөнгийн аудит хийж байгаа өнөөгийн байдал, анхаарах асуудал, гадаад орны туршлага, орчин үеийн өндөр идэвхтэй ариутгал, халдваргүйтгэлийн бодис, ангилал, хэрэглэх арга, тоног төхөөрөмж, техникийн болон чанарын хяналт зэрэг сэдвээр хэлэлцэж байна.
Ингэснээр байцаагч нар хөндлөнгийн хяналт хийх мэдлэг, чадвар эзэмшин тушаал, зааврын хэрэгжилт эрчимжиж, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтад ахиц гарах юм. Сургалт гурван өдөр үргэлжилнэ.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11511#sthash.drMMfozl.dpuf
-
2015 оны 12 сарын 02
Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын дурсгалд зориулсан уламжлалт зургаа дахь удаагийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болжээ.
Зуунмод суманд болсон уг барилдаанд 15 аймгийн бөхийн дэвжээний 87 бөх хүч сорин барилдсан байна. Улмаар Завхан аймгийн Отгон сумын харьяат ”Аварга” дээд сургуулийн оюутан, сумын заан Т.Дүгэрдорж түрүүлж, Дархан- Уул аймгийн Хонгор сумын харьяат “Их Шавь” дэвжээний бөх, сумын заан С.Очирбат үзүүрлэн аваргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.
Дархан-Уул аймагг болох залуу бөхчүүдийн улсын аварга шалгаруулах барилдааны өмнөх сорилт болсон тус барилдааныг Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв ивээн тэтгэн залуу бөхчүүдэд Монгол бөхөд хадгалагдан үлдсэн өв соел болох ёс заншил, жудаг, жаяг дэгээс хичээнгүйлэн суралцаж цаашид түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд үлгэрлэн спортын өндөр амжилт үзүүлэхийг хүсч баяр хүргэжээ.
-
2015 оны 12 сарын 02
Эдийн засгийн хямралтай холбогдуулан ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 200 гаруй тэрбумаас 144 тэрбум төгрөг болгон суутгасан. Ингэснээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон.
-
2015 оны 12 сарын 02
Эрлийн ажиллагаа 02-ны 05:40 цагт дуусч, сураггүй болсон иргэдийг тус сумын Тост багийн нутаг “Алтан-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
-
2015 оны 12 сарын 02
нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгуулагын жолооч нартай холбоотой зам тээврийн хэрэг 2 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн, зам тээврийн осолд 4 жолооч холбогдсон, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй улмаас 3 авто машин хөлдөж зогссон 3, мотор нь эвдэрсэн 1 зөрчил бүртгэгдсэн байна. Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын шалгах механикийн ажил хангалтгүй байгааг харуулж байна.
-
2015 оны 12 сарын 02
“Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болжээ.
-
2015 оны 12 сарын 02
БНД-1. Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа 12-р сарын 01-нд Хуцаагийн арын зам дээр Төв аймаг Мөнгөнморьт чиглэлээс Багануур руу зорчиж явсан “Toyota Land criuser” автомашиныг зогсоож шалгахад: ХУД-5 хороонд суух Ж /эр.45н/ гэгч зөвшөөрөлгүй 5ш зэрлэг гахайн мах ачиж явсныг илрүүлэн БНДЦХ шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 02
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа II″ хороололд өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн улсын комисс ажиллаж байна.
Комиссын бүрэлдэхүүн 1001-1005 дугаар 5 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: ИСИСИ ХХК/, 1008, 1019-1022, 1031-1032 дугаар 7 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: Дельта констракшн ХХК/, 1006, 1007, дугаар 2 блок орон сууцны барилгууд /гүйцэтгэгч: Улаанбаатар барилга ХХК / дээр ажиллаад байна.
Харин Улсын комисс өнөөдөр тус орон сууцны хорооллын 1009-1015 дугаар 7 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: БҮТИ ХХК/, 1016, 1017, 1018 дугаар орон сууцны барилгад /гүйцэтгэгч: Эрэлт импекс ХХК/ ажиллана.
-
2015 оны 12 сарын 02
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд сүүлийн үед барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан шийтгэвэрийн талаар мэдээлэл хийх болно.
-
2015 оны 12 сарын 02
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах юм байна. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнхи нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Өмч хувьчлалын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, нийслэлд шинээр бий болох томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.
Мөн өмч хувьчлалын ажлыг ил тод, нээлттэй, нийгэмд үр ашигтай байхаар зохион байгуулж, хэрэгжүүлэх юм байна. НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11506#sthash.USaEvE1Q.dpuf
-
2015 оны 12 сарын 02
АСЕМ-ын дээд төвшний уулзалтад оролцох зочид төлөөлөгчдийг хүлээж авах зочид буудлуудад Хөгжлийн банк 77 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
-
2015 оны 12 сарын 02
Өнөөдрөөс эхлэн 2016 оны 3-р сарын нэгнийг хүртэл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо.
Жил бүр ийнхүү энэ цаг хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг түр хорьдог. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэл 2 дугуйтай, зам дээр хальтиргаа ихэссэн энэ үед 4 дугуйтай тээврийн хэрэгсэл хүртэл гулгаж халтиран аваар осол гаргаад байхад мотоцикль бол бүр тэнцвэр муутай байдаг тул зам тээврийн осол аваарыг багасгах зорилгоор энэ арга хэмжээг авч байгаа ажээ.
-
2015 оны 12 сарын 02
Төрийн цагдаа иргэнд хэрэг хүлээлгэхийг завдаж, зодож дарамталсан гэв үү?
Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссээр байна. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж иргэд итгэдэг.
Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.
Бидэнд ирсэн мэдээллээр Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нэр бүхий байцаагч нар Л.Сүхбаатар гэгч иргэнийг гэрээс нь дуудаж авчраад зодсон гэх хэрэг.
Гар утасны бичлэг үзүүлэн чи мөн биздээ хэргээ хүлээ , хулгайлсан машинаа хаана нуусан гэх зэргээр зодож дарамтласан талаар сэжигтэн гэх этгээдийн ар гэрийнхэн гомдоллож байна.
Нэг цагдаа элгэдсэн.Мөн өшиглөсөн, мөрөн дээр нь хөлөөрөө гишгэлсэн, толгой руу чинь цохиход яахуу эсвэл төмсөг рүүгээ өшиглүүлэх үү гэх зэргээр доромжилсон гэдгийг нь хохирогч өөрөө мэдээлсэн бөгөөд нэр төрөө сэргээлгэхийг хүсч мэдээллийн хэрэгсэлд хандсан ч төрийн цагдаа нараасаа айж олонд ил гарч мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.
Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст “аксент” маркийн машин хулгайлсан хэрэг бүртгэгдэж энэ дугаа шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар камерт сэжигтэн этгээдийн бичлэг бичигдэн үлдсэн байсны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
Харин сэжигтний ар гэрийнхэн хүүхдээ зодсон гэх гомдлыг гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.
Ингээд хохирогчийн эгч Л.Чулуунбат ““Би дүүгээ хилс хэрэгт гүтгэгдэж, ямар ч баримт нотолгоогүй хэрэг тулгаж байна гэж үзэж байгаа.
Миний дүүг өнгөрсөн сарын 26-ны өглөө 10.20 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудсан байдаг. Дуудсан дариуд манай дүү очсон байгаа юм. Гэтэл тус цагдаагийн хэлтсийнхээ 202 тоотод гаргаад “Ямар хэргээр ирсэн гэдгээ мэдэж байна уу гэж гар утасны бичлэг үзүүлээд чи мөн биз дээ гэсэн байгаа юм. Тэгсэн манай дүү би биш гэсэн чинь чи мөн, чи өөрийгөө танихгүй байна уу” гээд элэгдсэн байгаа байхгүй юу. Зодсон хүн нь ахмад Алтангадас гэдэг хүн. Тэр хүн мөрөн дээр нь хоёр хөлөө ээлжилж тавиад өшиглөж зодсон байгаа юм. Одоо бие нь хөхөрсөн сорив нь ч байгаа” гэсэн юм.
Манай дүү одоо цагдаа нараас болж маш их айдастай байна.
Харин хохирогч Л.Сүхбаатар “Отгонбилэг гэх байцаагчийн хувьд чи тэр хүний машин тэрэг гаргаж өг гэсэн. Тэгэхээр нь би хулгай хийдэг хүн биш ээ гэж хэлсэн. Би таксинд явдаг. Надад малгайтай цамц, цүнх үүрчихсэн хүний бичлэг үзүүлсэн. Надад тийм малгайтай цамц, цүнх байхгүй” гэлээ.
Юутай ч энэ асуудлыг холбогдох байгууллага шалгаж байна.
Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссээр байна. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж иргэд итгэдэг.
-
2015 оны 12 сарын 02
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, мал адгуус муулах үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно.
-
2015 оны 12 сарын 02
015 оны 12 дугаар сарын 01-ний 20 цагаас 12 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 01
Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн
“Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо
-
2015 оны 12 сарын 01
Ус, галын мөн чанарыг бүжгийн хэлээр үзүүлэх нь
Ирэх сарын 24-нд “Корпорэйт зочид буудал болон хурлын төв”-ийн тоглолтын танхимд Монгол, Швейдарь, Америкийн уран бутээлчид “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тоглох нь. Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр тоглох бүтээлийг АНУ- ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, тайзны гэрлийн найруулагч Барри Стийл, швейцарь хөгжимчин Маттю Мишель хамтран тавих аж. Дэлхийд данстай монгол авьяасыг дэмжих, монголчуудын оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой бүжгэн жүжиг ‘Тал Усыг мөрөөдөв”, “Ус. Галд дурлав”, “Усгал” гэсэн гурван бүлэгтэй. Тэр бүрийн өмнө амьд хөгжмийн гоцдол болон видео бичлэг толилуулах гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, харилцан шүтэлцэл, баяр гунигийн түүхийг орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр үзүүлэх юм байна.
-
2015 оны 12 сарын 01
Ц.Буяндалай Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцжээ
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар манай сонины өчигдрийн дугаарт мэдээлсэн билээ. Орлогч Ц.Буяндалай Ардчилсан намын булгийн хурлын үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцсэн нь ажлаас чөлөө- лөгдох өргөдлөө өгөхөд хүргэ- сэн бололтой. Хувьчлалын эсэргүүцвэл ажлаа өг хэмээн Засаг дарга түүнийг шахсан аж. Нийслэлийн өмч хувьчлалын 2016 оны жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилга, Соёлын төв өргөөний Г корпус, найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт заал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар, хувьчлахаар төлөвлөжээ.