Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2769 2770 2771 2772 2773 2774 2775
  • Гадаадын иргэн өршөөгдөж, монгол иргэн өршөөгдсөнгүй
    2015 оны 11 сарын 24
    Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулинд хар тамхины хэргийг оруулсан, оруулаагүй гэх зөрүүтэй мэдээлэл байгаа юм. Хар тамхины хэргээр яллагдсан бол өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн ойлголт олны дунд байгаа ч зарим нэгэн хар тамхины хэргээр ял эдэлж байсан этгээдүүдэд хууль үйлчилж, наранд гарсан хүмүүс байна. Эл талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хар тамхины хэргийн тухайд зарим зүйл заалт нь хамрагдсан. Зарим нь хамрагдаагүй гэсэн үг. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нь хамаарахгүй бусад нь хамаарна” гэж хэлсэн юм. Тэгвэл хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамрагдах гурван шатны шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Филлиппин улсын иргэн Эвенгли Преслит Бендо гэгч эмэгтэй өршөөлийн тухай хуулинд хамрагдаж, нутаг буцжээ. Түүний хувьд өнгөрсөн 2013 онд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буухдаа гар тээшиндээ 4,5 гр хар тамхи нууж нэвтрүүлэх гэж байгаад хуулийнханд баригдсан билээ. Түүнтэй хамт Монгол Улсын иргэн Э.Алтанзул гэгч эмэгтэй хамт шүүгдэж мөн 10 гаруй жилийн ял сонссон бол бөгөөд түүнд Өршөөлийн тухай хууль үйлчлээгүй ажээ.

    О.Сайхан
  • Өмнөговь аймагт металл хайгч ашиглахыг хоригложээ
    2015 оны 11 сарын 24
    Өмнөговь аймагт металл хайгч ашиглан хууль бусаар алт олборлохыг хориглосон шийдвэр гарчээ. Тодруулбал, тус аймгийн тусгай хамгаалалттай газруудаас иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр гар аргаар алт олборлосноос болж 100 гаруй га газар нь эвдэрч, сүйдсэн учраас Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас металл хайгч ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Уг тогтоолыг зөрчсөн иргэдээр байгаль орчинд учирсан хохирлыг гурав дахин нугалж төлүүлэх аж.
  • Иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
    2015 оны 11 сарын 24
    иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
  • Ирвэс хамгаалагч залуугийн аав уул уурхайн компаниудыг сэжиглэж байна
    2015 оны 11 сарын 24
    Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг шалгаж байна. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийг эхлүүлж, маргааш нь талийгаачийн цогцсыг нуураас олжээ. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гаднын нөлөөтэй гэж үзэн шалгаж байна. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байна. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.



    Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарчээ.
  • АУМ” компанийн Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярт 80 саяыг төлнө
    2015 оны 11 сарын 24
    АУМ” компанийн Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярт 80 саяыг төлнө
  • Өнөөдөр Хөх луу өдөр
    2015 оны 11 сарын 24
    Тухайн өдөр гахай, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. - Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
  • Улаанбаатарт 18 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 24
    2015 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, Монгол Алтайн нуруугаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Хагалгаа хийлгэхгүйгээр нурууны суултыг эмчлүүлэх боломжтой боллоо
    2015 оны 11 сарын 23
    Нурууны бүх төрлийн өвчнийг Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэгт нарийн оношилж, эмчилдэг боллоо. Тодруулбал, тус эмнэлэг нурууны өвчнийг мэдрэлийн эсийн ёзоорын түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Японы алдартай брэндийн “Ультралайн” аппаратыг Монголд анх удаа нэвтрүүлсэн байна.
  • Талийгаачийн нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна
    2015 оны 11 сарын 23
    Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа
  • Хуулийн төв байгууллагуудын дунд спортын тэмцээн боллоо
    2015 оны 11 сарын 23
    Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээн 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

    Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Авлигатай Тэмцэх Газар, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шатар, ширээний теннис, биллъяард, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүчээ сорьсон юм.

    Тэмцээнд багийн дүнгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүн байрт шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол Улсын Ерөнхий прокурорын газрын баг дэд байрт, Улсын Дээд шүүхийн баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

    Уламжлал болсон тус тэмцээнийг энэ жил Монголын Хуульчдын холбоо хариуцан зохион байгуулсан бөгөөд ирэх жил Улсын Ерөнхий прокурорын газар зохион байгуулахаар болсон байна.
  • Сэтгүүлч Л.Болормаагийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөлөө
    2015 оны 11 сарын 23
    Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа.
  • Энэ сарын 27-ноос өрхийн эмнэлэгүүд шээсний шинжилгээ авч эхэлнэ
    2015 оны 11 сарын 23
    Иргэд заавал хоёрдугаар шатлалын эмнэлэгт очиж шээсний шинжилгээ өгдөг байсныг өөрчлөн, нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох гэж буй талаар бид өмнө мэдээлсэн. Энэ сарын нэгнээс эхлэн ашиглалтанд орох ёстой байсан энэхүү аппарат зарим өрхийн эмнэлэгүүдэд тусгай лабратори байхгүй, байсан нь өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй зэрэг шалтгаанаас болж саатаад байсан.

    Харин өнгөрсөн баасан гарагт шаардлагатай байгаа тест, оношлуурууд ирсэн байна. тиймээс энэ сарын 27 гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний 10 гаруй үзүүлэлт бүхий аппаратууд ашиглалтанд орно.
  • “Хөршийн хяналт” зөвлөлгөөнийг зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдэд сурталчлах, дүүрэг, хорооны Засаг даргын оролцоог сайжруулах зорилгоор “Хөршийн хяналт” уулзалт, зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран энэ сарын 20-нд зохион байгууллаа.
    Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, хэсгийн байцаагч, Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, Сууц өмчлөгчдийн холбоо, Харуул хамгаалалтын байгууллага, иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцов.
    “Хөршийн өдөр” үйл ажиллагааг идэвхи санаачилгатай зохион байгуулсан Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
  • Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
    2015 оны 11 сарын 23
    Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
  • ЭМС яамны ТНБД Г.Ганчимэгийг яллагдагчаар татлаа
    2015 оны 11 сарын 23
    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна.

    Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой. Г.Ганчимэгийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-аас уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Тодруулбал, түүнийг авилга хээл хахууль авсан хэрэгт буруутган АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа билээ.
  • Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
    2015 оны 11 сарын 23
    Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
  • НИТХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг эдгээр асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт уг асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

    Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан маргааш буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт , нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    1 / 6
  • Сэтгүүлч Л.Болормаад зориулсан зул өргөх ёслол болно
    2015 оны 11 сарын 23
    Монголын сэтгүүлзүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн Болормаа энэ сарын 21-ны өдөр зуурдаар таалал төгссөн билээ.



    Түүний гэгээн дурсгалд зориулж, үзэг нэгт сэтгүүлчдийнх нь зүгээс өнөөдөр Барилгачдын талбайд 15 цагаас зул өргөх ёслол зохион байгуулах гэж байна.



    Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
  • Үр зулбуулах эм зарж байсан этгээдийг саатууллаа
    2015 оны 11 сарын 23
    БЗД-14 “НТОУХТөвд 11-р сарын 22-нд ХУД-8 хороонд суух С /эм.44н/ гэгч нь үр зулбуулах үйлчилгээтэй “Misoprostol tablets” эм 9ш, ”iprofen” эм 4-ийг зарж байсныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
  • “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/889 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн батлагдсан хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах,Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах, Нийслэлийн орон сууцны нэгдсэн судалгаа, мэдээллийн сан байгуулах зөвлөхийн ажлын жагсаалт, нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг тус тус баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпораци, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2769 2770 2771 2772 2773 2774 2775
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    13 цаг 8 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    13 цаг 21 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    14 цаг 7 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    14 цаг 12 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    15 цаг 24 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    15 цаг 38 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    15 цаг 46 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    15 цаг 54 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    16 цаг 22 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    17 цаг 14 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    18 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    18 цаг 23 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    18 цаг 26 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    18 цаг 48 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    19 цаг 7 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    19 цаг 17 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    20 цаг 15 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    20 цаг 29 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    21 цаг 20 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    21 цаг 21 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК