-
2015 оны 10 сарын 27
2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 377 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-6, зорчигч-9. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 10 сарын 27
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан ажлын хэсгийн тайлангийн мөрөөр тус дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн шийдвэрүүдээ хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авах албан бичгийг хүргүүлсэн билээ.
Үүний мөрөөр тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр тогтоолоороо ИТХ-ын Тэргүүлэгчдэд улирал тутам олгодог 50 мянган төгрөгийн урамшууллыг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсноо Авлигатай тэмцэх газарт мэдэгдэв.
-
2015 оны 10 сарын 27
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2014 онд 8 аймгийн 123 сум, нийслэлийн 3 дүүрэг, 2015 онд 5 аймгийн 52 сум, 4 дүүрэг буюу нийт 13 аймгийн 175 сум, 7 дүүрэгт ажилласан юм.
Ийнхүү ажиллах явцад албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгох, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх зэрэг авлигын зөрчил гаргахын зэрэгцээ хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчих, хязгаарласан хугацаанд хандивлагч этгээдтэй гэрээ байгуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөс хандив, бэлэг өгөх, хууль тогтоомж, дүрэм журамд байхгүй зүйл, хэсэг, заалт, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргах, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамлах, хууль зөрчсөн зохицуулалт хийх нь түгээмэл байв. Тус газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын зөрчлийг арилгуулах, хариуцлага ногдуулах, салбарын болон холбогдох дээд шатны байгууллага, удирдлагад уламжлах, зөвлөмж хүргүүлэх, хүнд суртал чирэгдэл учруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байгаа ч зөрчил буурахгүй байна.
Иймд дээрх зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.6-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны ИТХ-ын дарга нарт Зөвлөмж хүргүүллээ.
-
2015 оны 10 сарын 27
Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-
2015 оны 10 сарын 27
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд болсон.
Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :
Нэгдүгээр байранд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг
Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Тусгай байранд Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарсан юм.
Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорсон.
Уралдааны шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт 12:30 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 27
Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
2015 оны 10 сарын 24
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 10 дугаар сарын 27-ноос буюу ирэх мягмар гаригт эхэлнэ. Нэг, хоёрдугаар ангийн сурагчид 14 хоног амрах бол 3-12 дугаар ангийнхан 11 дүгээр сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амарна.
Харин ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл 11 дүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхэлнэ гэдгийг БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга мэдээллээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жилийн хувьд Монгол Улс даяар нэг цаг хугацаанд амрах юм.
-
2015 оны 10 сарын 27
Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах талаар албан бичгийг хүргүүлсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах түүнчлэн прокурор, ажилтнуудад Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар мэдлэгийг дээшлүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Батчимэг, эрэн хайх аврах бүлгийн дарга дэслэгч М.Төгөлдөр нарыг урьж хичээл заалган, ажилтнуудаар практик дадлага хийлгэж, аймгийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах ажиллагаанд хэрэглэж байгаа орчин үеийн машин техник, багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар үзүүлж, тэдгээртэй танилцах ажлуудыг зохион байгуулжээ.
Сургалтаар Онуцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн нар галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудыг тайлбарлан таниулж, прокурор, ажилтнуудад гал түймэр гарах шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед шуурхай авах арга хэмжээ болон албан байгууллагад зайлшгүй байх гарцын зураг, схем, галын дохиолол, гал унтраах багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галын хорыг хэрхэн хэрэглэх талаар хичээл заасан байна.
Сургалтын дараа Аймгийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн тусгайлан бэлтгэсэн шатах материал дээр галын хор ашиглан галыг хэрхэн газар авахуулалгүй унтраах талаар ажилтан бүрээр дадлага хийлгэсэн нь тэднийг гал унтраах талаар тодорхой хэмжээний мэдлэг чадвартай болгоход зохих үр дүнгээ өгсөн арга хэмжээ болжээ.
-
2015 оны 10 сарын 27
Дорноговь аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн статистик мэдээлэлд дүгнэлт хийлгэх, манай улсад болон дэлхийн улс оронд сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг холбогдож байгаад хэрхэн дүгнэлт хийж ойлгож байгааг сургуулийн сурагчдад ойлгуулах, гэмт хэрэгт холбогдохгүй байх ямар арга зам байгааг тодруулах, анги хамт олноороо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон Эрүүгийн хуулийн талаар зохих мэдлэгтэй болгох, гэмт хэргээс өөрийгөө болон ангийн хамт олон, найз нөхдөө урьдчилан сэргийлэх, сургууль болон ангидаа сурагчид гэмт хэргийн хор хөнөөлийн талаар тодорхой ажлыг санаачлан зохион байгуулах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд эссэ бичлэгийн уралдааныг чиглүүлэн зохион байгуулж явуулсан нь зохих үр дүнгээ өгсөн ажил болсон байна.
Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захиргаа эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн материалыг сургууль дээрээ дүгнээд 12 в ангийн сурагч Б.Одбаярыг шалгаруулан ирүүлсэн бол Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 13 эссэ материал, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 63 эссэ материал тус тус ирүүлснийг аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудаар хэлэлцүүлээд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 в ангийн сурагч Б.Түвшинжаргал, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 в ангийн сурагч Б.Одбаяр, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11 а ангийн сурагч Г.Мичидмаа, Г,Маралмаа нарын тэргүүн байранд шалгарч аймгийн прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
-
2015 оны 10 сарын 27
Улсын Ерөнхий прокурорын газрын Автогражийн даргын нэрэмжит автомашины техникийн намрын үзлэгийг Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасагтай хамтран 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион явууллаа.
Тус үзлэгийн зорилго нь автомашины техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад оршиж байгаа бөгөөд үзлэгт Автогражийн жолооч нар бэлтгэлээ сайтар базааж оролцсон ба үзлэгийн явцад гарсан зөрчил, дутагдлыг засуулах талаар арга хэмжээ авч ажиллаж байна.
-
2015 оны 10 сарын 27
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг буруутган анхан шатны шүүхээс түүнд 4.5 жилийн хорих ял оноосон.
-
2015 оны 10 сарын 27
Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлав. Тус хурлын гол сэдэв нь Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэргэд ажиллаж буй шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэргийн дэргэд аваачих талаар байлаа.
-
2015 оны 10 сарын 27
ХЭҮК: Хорих ангиуд ялтнуудаар албадан хөдөлмөр эрхлүүлж, “мөнгө босгож” байна
Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлүүдийг ХЭҮК-оос цуврал болгон хэрэгжүүлдэг уламжлалтай. Тэгвэл тэд энэ удаад яахын аргагүй манай улсад тулгамдаж буй асуудлуудын нэг барилгын аюулгүй байдал, албадан ажил хийлгэх асуудлыг хөнджээ.
Судалгааны эхэнд барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сийрүүлжээ. Тодруулбал, 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн амь насаа алдаж, 130 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан нь тус салбарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол буурахгүй байгааг харуулж байгааг ХЭҮК-оос онцолсон байна.
Хэд хэдэн ноцтой жишээ дурдахад, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн баруун талд “МУДИ” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан барилгын үйлдвэрлэлийн талбай дахь бетон зуурмагийн авто шахуургын машин унаж, 12 настай охины амь насыг хохироосон.
Мөн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн К.Пүрэвийн захиалгаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тусгаар тогтнолын талбайн баруун талд буюу Тэнгис кино театрын хажууд баригдаж буй барилгаас тулгуур төмөр унаж, нийтийн эзэмшлийн зам талбайд зорчиж байсан 22 настай залуугийн амь насыг хохироосон юм.
Ийн үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж гэмтэх, нас барах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх явдал нь аливаа улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд сөрөг нөлөөтэй тул осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх учиртайг илтгэлд дурджээ.
Мөн уг илтгэлээр цэргийн анги болон хорих анги дахь албадан хөдөлмөрийн асуудлыг тусгайлан судалж, албадан хөдөлмөрөөс ангид байх зорилгоор энэ төрлийн хөдөлмөрийг бий болгож байгаа эрх зүйн орчныг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн өөрчлөх талаар зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөжээ.
Учир нь манай улс цэргийн албан хаагчдыг ангийн байрлалаас гадна ажиллуулахаар хуульчилж, журамласан нь нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчиж байгааг тэд баримт, нотолгоотойгоор дэлгэжээ. Цаашлаад манай улс Үндсэн хуулиараа эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаахыг Монгол Улсын иргэний үндсэн үүрэг болгосон ба цэргийн албанаас сайн дураараа татгалзах тухай асуудлыг хуулиар зохицуулаагүй байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр ангиудад л гэхэд гэрээт цэргийн алба хаагчдаар барилгын болоод зам засварын төрөл бүрийн ажлууд хийлгэдэг ч цалин хөлсийг нь маш багаар өгдөг. Цаашлаад өдрийн олон цагаар ажлуулсан хэрнээ илүү цагийн мөнгө боддоггүй зэрэг ноцтой зөрчил илэрснийг ХЭҮК-оос онцолжээ.
Харин ШШЕГ-ын харьяа хорих 407, 417, 421 дүгээр ангид албадан хөдөлмөрийн асуудлаар хяналт шалгалт хийхэд,
407-р хорих ангийн тухайд ялтанд нэг сард олговол зохих цалингийн хэмжээний 25-50 хувийг олгож, үлдсэн хувийг тус ангийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, хорих 407 дугаар анги 2012 онд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу 77 сая төгрөгийн орлогыг ажлын хөлсөнд бэлнээр авч, үүнээс 23 сая төгрөгийг ялтнуудын цалин хөлсөнд олгожээ.
Хорих 417 дугаар ангийн хувьд мөн л дээрх зөрчил илэрсэн ба ялтнуудын ажлын хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байжээ.
Хорих 421 дүгээр анги нь нэг ялтан тухайн сард 15 хоног ажилласан байхад цалин хөлсийг олгохдоо ажилласан хугацааг 7 хоногоор тооцож цалин хөлсийг дутуу олгосон байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Ийнхүү ХЭҮК-оос “аливаа шүүхийн шийдвэрээр албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээдийг хөдөлмөрлүүлэх нь албадан хөдөлмөр буюу заавал хийлгэх хөдөлмөрт хамаарахгүй. Хэрэв хорих ял шийтгүүлсэн ялтнаар хөдөлмөр эрхлүүлэх тохиолдолд түүний хөдөлмөрт нь тохирсон цалин хөлсийг заавал олгох бөгөөд ялтныг хувь хүн, компанийн мэдэлд шилжүүлэх ёсгүй” гэдгийг онцлон тусгажээ.
Нэгэн жишээ дурдахад, ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид иргэн О нь шүүхээс ногдуулсан ял шийтгэлээ 2000-2004 оны хооронд эдэлсэн бөгөөд дээрх хугацаанд нэр бүхий компанид гэрээгээр хөдөлмөр эрхэлж, компанийн байранд байрлаж байжээ. Гэтэл түүнд хөдөлмөрийн хөлс олгоогүй бөгөөд хорих ангийн захиргаа хохирлоос огт барагдуулаагүй болох нь түүнийг ялаа эдэлж дууссаны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажлын явцад тодорхой болсон билээ. Тиймээс Улсын ерөнхий прокурорын газраар иргэн О-д хөдөлмөрийн хөлс олгосон, түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэхийг шалгуулахад ямар нэгэн баримт олдоогүй аж.
Бид ХЭҮК-ын илтгэлийг цуврал болгон дэлгэх болно.
-
2015 оны 10 сарын 26
”Рио - 2016” Зуны Олимпийн тоглолтод оролцох баг, тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх талаар зарчмын хувьд тохиролцсон байна.
-
2015 оны 10 сарын 26
Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа Нийслэлийн гуравдугаар амаржих газарт амаржиж хүүтэй болсон.
-
2015 оны 10 сарын 26
Энэ оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар 65 аж ахуй нэгжийн 2587.8 тонн бэлэн хоол, 58 аж ахуй нэгжийн 360.2 тонн чипс импортолсон байна.
-
2015 оны 10 сарын 26
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийтийн тээврээр зорчигч өдөртөө нэг удаа 30 мниутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан.
-
2015 оны 10 сарын 26
НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
10 дугаар сарын 23 Баасан гараг
12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт
Хаана: Монголын Хүүхдийн ордонд
10 дугаар сарын 25 Ням гараг
10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн
Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд
10 дугаар сарын 26 Даваа гараг
9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал
Хаана: Хангарди ордны 14 давхарын хуралдааны танхимд
10 дугаар сарын 27 Мягмар гараг
11:00 “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа
Хаана: Чингисийн талбайд
14:00 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б зааланд
10 дугаар сарын 28 Лхагва гараг
10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын А зааланд
12:00 ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын уран бүтээлийн үзэсгэлэн
Хаана: Уран зургийн галерейд
15:00 “Эх орны эх орон” хүндэтгэлийн концерт
Хаана: Соёлын төв өргөөнд
19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа
Хаана: Шангри-Ла Улаанбаатар олон улсын зочид буудлын “Ballroom” ресторанд
10 дугаар сарын 29 Пүрэв гараг
11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах
Хаана: Чингис хааны талбайд
11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд
11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд
12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа
Хаана: Чингис хааны талбайд
12:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
Хаана: Соёлын төв өргөөнд
14:00-17:00 Парад зохион байгуулах
Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай
10 дугаар сарын 30 Баасан гараг
14:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа
Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхимд
-
2015 оны 10 сарын 26
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ нарын санаачлан хэрэгжүүлсэн “Ногоон карт” аян өндөрлөж өнөөдөр ажлаа дүгнэлээ. УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд хэлэлцэгдэж байна. Энэ хугацаанд дээрх хуулиудын төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс даяар өрнүүлсэн.
Уг аяны хүрээнд иргэд олон нийт хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар санад, зөвлөмжж төр засагт хүргүүлж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр тус аяны санал хураалт дуусч аяны богцоо задаллаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт болон ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулиуд хэлэлцэгдэж байна. Зургадугаар сарын 11-нд Хүүхдийн эрхийн төлөө ногоон карт аяныг санаачилж эхлүүлсэн. Өнөөдөр энэ аян дуусаад манай хуулинд нийт 24478 санал ирсэн байна. Ийм их санал өмнө нь УИХ дээр ирж байгаагүй. Тэгэхээр иргэд, төрийн байгууллагууд хүүхдийн хамгаалалд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Өнөөдөр бид энэ танхимд аяны богцоо задлана. Хуулиа хэвлүүлээд улс орон даяар тараасан. Ногоон өнгийн цаасан дээр иргэд, байгууллагууд энэ хоёр хуулинд саналаа ирүүлсэн байна. Нийт 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Нийт саналын 35,3 хувь нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд 64,7 хувь нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд саналаа ирүүлсэн байна” гэлээ.
ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай: “Хүүхэд өөрөө энэ саналд оролцсоноор их онцлог. Нэлээдгүй хувьд нь хүүхдүүд саналаа өгсөн байгаа. Ерөнхийд нь хэд, хэдэн багцад хувааж авч үзэж болно. Тухайлбал, хүүхдийн талаар үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх багц орж ирж байна. Хүүхдийн эрхийн байцаагчийг ажиллуулах, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилчдын хариуцлагыг сайжруулах, мөн тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудал, хүүхдийн хамгааллын үйлчилгээг хүүхэд нэг бүрт хүргэх асуудал нэлээн туссан. Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал байгаа юм. Энэ олон саналууд хуулийн төсөлд тодорхой хмжээгээр суух байх гэдэгт итгэтэй байна” гэлээ.
-
2015 оны 10 сарын 26
Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
-
2015 оны 10 сарын 26
Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах,