Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2803 2804 2805 2806 2807 2808 2809
  • Дуучин Т.Дэлгэрмөрөн бүсгүйчүүддээ зориулан сэрэмжлүүлэг бичжээ
    2015 оны 10 сарын 26
    Дуучин Т.Дэлгэрмөрөн хэдхэн өдрийн өмнө хайртай гэргийгээ харамсалтайгаар алдсан билээ.
  • З.Энхболд: Цэргийн алба хааж буй залуусыг төмөр замын ажилд дайчилна
    2015 оны 10 сарын 26
    АН ”Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон талаараа энэ үеэр сэтгүүлчдэд дуулгалаа. Уг асуудал болон бүлгээр хэлэлцсэн бусад асуудлуудын талаар УИХ-ын дарга З.Энхболд болон тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
  • Шүүгчдийн цалинг 30 биш 44-63 хувиар бууруулж байна гэв
    2015 оны 10 сарын 26
    2016 оны төсөвт шүүхийн төсвийг 24, шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан. Уг асуудалд ШЕЗ нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тиймээс шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар өнөөдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийлээ. Тэрбээр шүүгчдийн цалинг бууруулж болохгүй шалтгаануудыг тайлбарлав.

    ШЕЗ-ын дарга Н.Лүндэндорж “Шүүхийн төсөв нь Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал, үндсэн хуульт байгууллагыг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Гадаад улсуудын шүүхийн төсөв тухайн улсынхаа төсвийн 1-ээс багагүй хувийг эзэлдэг боловч харамсалтай нь Монгол Улсын шүүхийн төсөв 2016 онд нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээний зөвхөн 0.57%-ийг эзлэхээр байна. Энэ нь өмнөх орныхоос 0.3 хувиар буурч байна” гэлээ.

    Шүүхийн төсөв улсын нэгдсэн төсөвт эзлэх хувь

    /тэрбум.төг/

    Он


    ШЕЗ төсөв


    УДШ төсөв


    Шүүхийн Төсөв


    Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ


    Шүүхийн төсөв нэгдсэн төсвын зарлагт эзлэх хувь

    2013


    45.4


    3.0


    48.3


    7,449.2


    0.65%

    2014


    58.4


    3.4


    61.9


    7,313.8


    0.85%

    2015


    54.8


    3.9


    58.7


    7,837.4


    0.75%

    2016


    41.9


    3.0


    44.9


    7,883.0


    0.57%



    Шүүгчдийн цалинг 30 биш 44-63 хувиар бууруулж байна гэв

    Мөн тэрбээр “Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны төсвийг өргөн барихдаа цалин, нийгмийн даатгалын санг 2015 оны батлагдсан төсвөөс 10.8 тэрбум төгрөгөөр бууруулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төсөл, шүүх эрх мэдлийг Гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах зохицуулалт бүхий холбогдох хуулийн заалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг эдийн засаг хямарч буй нэрийн доор өргөн барьсан байна. Энэ нь хямралыг туулан гарахад багахан нөлөө үзүүлж болох ч ирээдүйд шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй юм.

    Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач билээ. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлдөө Шүүгчийн албан тушаалын цалинг 30 хувиар бууруулж буй гэсэн боловч бодит байдал дээр Шүүгчийн албан тушаалын цалин 44%-63% буурахаар байна. Шүүгчийн дийлэнх олонх буюу анхан шатны шүүгч, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн (бүх шатны шүүгчдийн 91.5%) албан тушаалын цалин 62%-63% буурч байгаа нь шүүгч нарын албан тушаалын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн хуулийн заалт зөрчигдөх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй байна” гэв.
  • Прокурор, ажилтнууд харилцаа, хандлага, ёс зүйн сургалтанд хамрагдлаа
    2015 оны 10 сарын 26
    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар НҮБ-ийн Хүн Амын Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр монголд хүн амын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэгч “Аз жаргалын боловсрол” Төрийн бус байгууллагатай хамтран тус прокурорын газрын прокурор, ажилтнуудад харилцаа, хандлага ёс зүй, стресс, менежментийн сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.Сургалтыг “Аз жаргалын боловсрол” төрийн бус байгууллагын захирал Д.Өлзийсайхан явуулж прокурор ажилтнуудад ажлын ачааллыг даах чадвар, арга зүй, ажилд хандах хандлага, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, стрессээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн дархлаа суулгах зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
  • 61 тонн цас хайлуулах бодис цацжээ
    2015 оны 10 сарын 26
    Өнгөрсөн ням гаригт орсон нойтон цаснаас болж хальтиргаа гулгаа ихээр үүссээр байгаа билээ.
  • НИТХ-аас хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав
    2015 оны 10 сарын 26
    Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж байна.
    Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудлын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм.
    “Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа. Эдгээр номуудын 140 гаруйг нь НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэж байгаа юм байна.
    “Улаанбаатарчууд уншиж байна” аян 11 сарын 07 хүртэл нийслэл хот даяар үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 557 төсөл хэрэгжүүлж байна
    2015 оны 10 сарын 26
    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилга угсралт, их засвар, зураг төсвийн нийт 557 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс:

    Барилга угсралт, их засварын 444 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 78 хувьтай
    Зураг төсвийн 113 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас гүйцэтгэл 75 хувьтай
    Нийт ажлын явц 2015 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар 76.5 хувьтай байна.

    Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг дүүргийн Засаг дарга нар өөрсдөө маш сайн хариуцаж ажиллахгүй бол захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авна гэдгийг сануулж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллага өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх. Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох
    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлэх
    Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгуулах. /Цайз 16, Өгөөмөр зах, Хархорин зах, 3, 4 дүгээр хорооллын дэлгүүрүүдийн зам дагуух худалдаа/
    Улаанбаатар хотын замын хяналтын камер болон хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах
    Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг сурталчилж байна
    2015 оны 10 сарын 26
    Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа


    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/753 дүгээр захирамжийн дагуу нийслэлд цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн 8 дүүрэгт 10 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зарлан дуудах хуудсыг цэргийн насны залуучуудын 93,8 хувьд тарааж, иргэдийн 94.6 хувь нь цэрэг татлагад хамрагдав.

    Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилж байна


    Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажилд шаардлагатай 28000 ширхэг гарын авлага, тараах материалын бэлтгэн дүүргүүдэд хуваарилан өгсөн. Бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд зориулан сургалтын төлөвлөгөө, хуваарь боловсруулж www.mta.mn, www.nta.mn вэб сайтуудад байрлуулан сургалтыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 18 удаагийн сургалтаар 1031 татвар төлөгчийг хамруулжээ. Татвар төлөгчдөд энэ сарын 15-ны өдөр хуулийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн бүртгэлийн TRIPS програмд 314 иргэн, 2712 хуулийн этгээд, нийт 3346 татвар төлөгчийг бүртгээд байна.
  • Нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой журам баталлаа
    2015 оны 10 сарын 26

    Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судалж журмын төсөл боловсруулж, энэ сарын 22-ны өдрийн НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой Нийтийн тээврээр оюутан сурагч хөнгөлттэй явах журам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настангууд хөнгөлттэй явах журам, Нийтийн тээврийг цагийн тарифаар санхүүжүүлэх журам, Нийтийн тээвэрт үйлчлэх машины цагийн тариф гэсэн журмуудыг батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
    2015 оны 10 сарын 26
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Хуралдаанаар өмнөх хуралд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

    Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

    Нийслэлийн өдрийг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

    Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 10 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, нийслэлийн 32 агентлаг, нийслэлийн харьяа 28 байгууллага, дүүргүүдийн ЗДТГ, Их дээд болон ЕБС, цэцэрлэгийн 100 гаруй байгууллагын 2877 ажилтан албан хаагч, 7132 аж ахуй нэгж байгууллагын 30521 хүн идэвхтэй оролцож, 1997,39 тонн хог хаягдлыг 226 машинаар ачиж цэвэрлэжээ.
  • Өндөр настан, бага насны хүүхдийг осгож амь насаа алдахаас аварлаа
    2015 оны 10 сарын 26
    Өнгөрсөн хоногт үүссэн цаг агаарын нөхцлийн улмаас хотын баруун, зүүн чиглэлд авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
    Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар хүрэлцэн очиход Пруис 20 загварын автомашин төв замаас гарч цасанд суусан дотор нь 7 настай , эрэгтэй, 63 настай эрэгтэй, 26 настай эрэгтэй нар тус тус байсныг гарган аюулгүй газарт хүргэсэн байна. .
    Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн даваанаас Жаргалант тосгон орох замд Ланд крузер загварын автомашинтай иргэд шаварт суусан байна гэсэн дуудлагыг 23:27 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар очиход Ланд крузер загварын автомашин шаварт суусан гаргах боломжгүй байсныг автомашиныг орхиж 28-67 насны 4 иргэнийг аюулгүй газарт хүргэжээ.
    Нийслэлийн зүүн чиглэлд Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн даваанд цас орсны улмаас зам мөстөж халтиргаа үүсэн олон тооны автомашин боогдсон байна гэсэн мэдээлийг 2015.10.25-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ажиллаж 14 автомашинтай 44 иргэнийг буцааж цасанд боогдох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.
    Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдсын даваа, 12 дугаар хороо Морингийн даваануудад цас орсны улмаас зам мөстөж халтиргаа үүсэн олон тооны автомашин боогдсон байна гэсэн мэдээллийг 2015.10.25-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч, 1 автомашинтай бүлэг хүрэлцэн очиход халтиргаа үүссэний улмаас 12 автомашин явах боломжгүй болж, эзэд нь автомашинаа орхиж явсан байжээ. Улаанбаатар нэгтгэлээс 1 автомашинтай 4 ажилчин ажиллаж замын зорчих хэсэгт замын мөс арилгах 2 тонн бодис цацсан байна.
    Цаашид цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг нийтэ иргэд, олон нийтэд онцгойлон сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяны үр дүнг танилцуулна
    2015 оны 10 сарын 26
    Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгаалалын тухай шинэ хуулийн төсөлд олон нийтээс санал авах зорилгоор орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл зохион байгуулсан.
  • М.Энх-Амгалан ШШГЕГ-ын харъяа зарим хорих ангиудтай танилцлаа
    2015 оны 10 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 405-р анги /гяндан/, Цагдан хорих 461-р ангид тус тус ажиллаж шалган нэвтрүүлэх байр, эмнэлэг болон сэжигтэн, яллагдагч, ялтныг хорих өрөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоригдогчдын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ ямар түвшинд байгаатай биечлэн танилцлаа.

    Тэрээр танилцах ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомжиийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж санал гаргах, хуулиар тогтоосон журмын дагуу хоригдогч болон ялтны эрх үүргийг хангуулах, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийг өөр орон нутгийн цагдан хорих байранд шилжүүлэн хорьж байгааг судалж цаашид зогсоох хүртэл арга хэмжээ авах, өлсгөлөн зарлахтай холбоотой тусгайлсан журмыг боловсруулах, цагдан хорих үйл ажиллагааны талаар шүүхтэй хамтран зарим асуудлыг шийдвэрлэх , хүний эрхийг дээдлэх, албан хаагчдын эрхийг хамгаалахад санаачлага гарган ажиллах шаардлагтай талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч биелэлтийг эргэн танилцуулахыг даалгалаа.

    Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагалдан Улс, Нийслэл, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагууд хамт явлаа.
  • Зуслангийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээжээ
    2015 оны 10 сарын 26
    Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол дээрх Шарга морьтын 50 у/м төмөрбетон хос гүүрийг байнгын ашиглалтад оруулах, Дамбадаржаа-Шадивлан-Хандгайт чиглэлийн явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй 16,35 км автозамын хөдөлгөөнийг өчигдөр нээв.
  • Замаа цэвэрлээгүйн улмаас осол гарвал ийм хариуцлага хүлээнэ
    2015 оны 10 сарын 26
    Халтиргаа гулгаа үүссэн үед замыг цэвэрлээгүйн улмаас зам тээврийн осол үүссэн тохиолдолд шинэчлэн батлагдсан ЗХАБТХ-ийн дагуу хариуцлага хүлээхээр болоод буй.

    Хуульд зааснаар, “54.16.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэжээ.
  • Бразил улс руу визгүй зорчиж эхэллээ
    2015 оны 10 сарын 26
    МОНГОЛЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИЖ ЭХЭЛЛЭЭ
  • Улиастай-Гачууртын чиглэлийн замын нээлт болно
    2015 оны 10 сарын 26
    Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж өнөөдөр 8.00 цагаас энэ сарын 27-ны 7.00 цаг хүртэл зам хаана.



    Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг зургаадугаар сарын 15-ны 23.00 цагаас зургаадугаар сарын 29-ний 7.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдлээ. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах юм байна.
  • Амралтын өдрүүдэд 94 жолооч журамлагджээ
    2015 оны 10 сарын 26
    2015 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 799 авснаас зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
  • Дархан, Эрдэнэтийн замыг нээжээ
    2015 оны 10 сарын 26
    Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул Улаанбаатар-Дархан, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам, камын байгууламжийг өчигдрөөс өнөө шөнө хүртэл хааж байгаа аж. Харин хаасан автозамуудыг цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих талаас нь анхаарч үзэхийг үүрэгджээ.

  • Өнгөрсөн жил 4172 хүн сүрьеэгээр өвджээ
    2015 оны 10 сарын 26

    “ДОТС-ын хөтөлбөрийг бэхжүүлж, халд- вар хяналтын тогтолцоог сайжруулан, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ-ын хав- сарсан өвчтэй тэмцэх мянганы хөгжлийн зорйлтод хүрэх” төслийн хүрээнд аймаг, дүүргийн эмч нар өнгөрсөн долоо хоногт зөвлөлдлөө. 2014 онд улсын хэмжээнд 4172 хүн сүрьеэгээр өвджээ. Эдгээрийн 385 нь 14 хүртэлх насны хүүхэд, 68.7 хувь нь 1644 насныхан аж. Манай улсад идэр залуу, хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт, нас баралт өндөр байгаа бөгөөд сүүлийн жилүү- дэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олширч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг тус зөвлөгөөний үеэр эмч нар хэлж байв. 2014 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэхүү судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл хотын 100.000 хүн тутмын 316 нь сүрьеэтэй байгаа аж. Энэ нь сүрьеэтэй гэж нэг жилд бүртгэгддэг өвчтэй хүмүүсээс гурав дахин олон бөгөөд хүн амын дунд сүрьеэтэй хэрнээ бүртгэгдээгүй хүн олон байх магад- лалтайг харуулж буй аж. Тиймээс сүрьеэгийн кабинетууд анхан шатны маягт хөтлөх, тай- лан мэдээ гаргахдаа даашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернэтэд суурилсан мэдээл- лийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тандалт судалгаа явуулахад эмч нарыг өргөнөөр оролцуулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй аж. Мөн аймаг, дүүргийн ЗДГГ-ын шийдвэр гаргагч на- рын дэмжлэгийг авах зорилготой аж.



    Өнгөрсөн жил 4172 хүн сүрьеэгээр өвджээ

2803 2804 2805 2806 2807 2808 2809
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    4 цаг 32 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    4 цаг 35 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    4 цаг 50 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    5 цаг 14 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    5 цаг 41 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    5 цаг 41 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    6 цаг 4 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    6 цаг 7 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    6 цаг 17 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    6 цаг 53 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    7 цаг 47 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    8 цаг 23 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    8 цаг 31 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    8 цаг 45 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    9 цаг 45 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    9 цаг 56 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    10 цаг 5 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    10 цаг 6 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    10 цаг 10 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 31 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК