-
2015 оны 10 сарын 17
Багануур аж үйлдвэрийн хот болно
-
2015 оны 10 сарын 17
Утаанаас уушгиа хамгаалахыг хүсвэл цэцэгт байцааг сонгоорой
-
2015 оны 10 сарын 17
Багануур хотын Захирагчийн сонгууль Ням гарагт болно
-
2015 оны 10 сарын 17
Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган мал хамруулжээ
-
2015 оны 10 сарын 17
“Алтан намар” наадам 34 дэх жилдээ эгшиглэнэ
-
2015 оны 10 сарын 17
Энэ намрын анхны хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 10 сарын 17
Сонгинохайрхан дүүрэгт сонгууль эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар дүүргийнхээ 5000 ахмадуудад даралтны эм үнэгүй тараалаа. Түүнтэй зэрэгцээд ШӨХТГ-ын экс дарга О.Магнай дэм дэмэндээ гээд аян өрнүүлээд баахан хувцас тараасан байна. Тараагаад эхэлж байгаа ноёдыг харахад 2016 оны оны сонгуулийн нүхээ ухаж байгаа нь андашгүй байна. О.Магнай нь СХД-т Н.Алтанхуягт очиж мөргөж өвдөг сөгдөж АН -аас улсын их хуралд нэр дэвшихээр хушуугаа унжуулан гүйж байгаа гэх боловч харин СХД-ийн МОАХ-ны дарга Т.Болдбаатар байраа тавьж өгөхгүй хоорондоо сөргөлдөж байгаа бололтой юм. Эрүүл мэнд спортын дэд сайдаар ажиллаж байгаа Т.Болдбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд СХД-ийн найман хорооноос сонгогдсон гэдэг. Түүнийг СХД-ээс УИХ-д нэр дэвшихээр мандатаа авсан гэх мэдээлэл ч бий. Т.Болдбаатарыг нам нь чимээгүй дэмжиж Авто тээврийн үндэсний төвийн дарга цаашлаад дэд сайдын албан тушаалыг өгч эртнээс сойсон боловсон хүчин ч гэж ойр тойрныхон нь ярьдаг. Мөн О.Магнайгийн хувьд ч Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа ШӨХТГ-ын өгч сонгуульд сойсон гэх утгатай мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Хувиасаа хөрөнгө гаргаж 5000 ахмад буурлуудад эм тараагаад байгаа Т.Болдбаатар, хувцас тараагаад байгаа Магнай нарын өрсөлдөөн ийнхүү нууцхан байдлаар эхлээд байна.
-
2015 оны 10 сарын 17
Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-10-16 11:11:43
Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР
Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
-
2015 оны 10 сарын 17
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно
-
2015 оны 10 сарын 17
19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
2015 оны 10 сарын 17
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Баян-Өлгий, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 16
Энэ сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа.
-
2015 оны 10 сарын 16
Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд том оврын тээврийн хэрэгсэл бараг зорчдоггүй байсан.
-
2015 оны 10 сарын 16
28 байршилд тоглоомын талбай, тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг төлөвлөөд байна
-
2015 оны 10 сарын 16
БХБ-ын яамныхан өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “цус бэлэглэх” арга хэмжээг зохион байгууллаа. З.Баянсэлэнгэ сайдын санаачилгаар “Амьдрал бэлэглэе” уриатай хийгдсэн энэ арга хэмжээнд БХБ-ын яам, Геодези зурагзүйн газар, Барилга хөгжлийн төвийн нийт 70-аад хүн цусаа бэлэглэсэн юм.
“Нэг хүн 350-400 мл цус өгдөг бөгөөд энэ нь 3 бүтээгдэхүүн болон задарч, 3 хүний амь аврах боломжтой юм” гэдгийг Цус сэлбэлтийн төвийн мэргэжилтэн хэлсэн юм.
Сүүлийн таван жилд нас баралтын шалтгаанд хорт хавдар, осол гэмтэл орж байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг эрс нэмэгдүүлж байгаа гэнэ. Тиймээс манай улсын хэмжээнд жилдээ дунджаар нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивладаг нь хангалтгүй үзүүлэлт юм байна.
”Хүний амь аварна гэдэг өгүүлшгүй сайхан хэрэг” хэмээн цусаа хандивласан хүмүүс өөртөө сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж байлаа. “Цусаа хандивлах нь хүмүүнлэгийн маш чухал ажил юм” гэдгийг ухамсарлан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, сайхан сэтгэлээр цус бэлэглэх үйл ажиллагаанд оролцохыг Барилгын яамныхан уриалсан юм.
-
2015 оны 10 сарын 16
Богдхан Ууланд түймэр гарчээ.
-
2015 оны 10 сарын 16
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дор дурдсан цагийн хуваарийн дагуу Засгийн газрын 11-р байранд Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтыг цахим хэлбэр (компьютер)-ээр авна:
Зарласан хугацаанаас хоцорсон иргэнийг уг шалгалтад оруулах боломжгүй гэдгийг анхаарна уу.
Ерөнхий мэдлэгийн шалгалт эхлэхээс 15 минутын өмнө бэлэн байна уу.
Ерөнхий мэдлэгийн шалгалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.
10 дугаар сарын 19-ны өдрийн 09.00 цагт
Дашчирэв Нацагдорж
Цэрэндорж Дэнсмаа
Чимидравдан Батсайхан
Адьяажав Оюунчимэг
Халтархүү Гантөмөр
Лхавгаа Цэрэнбат
Чойдогсүрэн Батмөнх
Балжинням Амараа
Жигжидсүрэн Эрдэнэбаяр
Батмөнх Батням
Дагвасүрэн Батням
Норовцэрэн Нандинчимэг
Түмэндэмбэрэл Төгсбаатар
Амарсайхан Ханбаяр
Дорж Энхцогт
Жаргал Баасангарьд
Лхамдаш Булган
Амарсанаа Дэлгэрсайхан
Осоржам Мөнхгал
Баттөмөр Батбаяр
Лувсандоной Баянзул
Цэвэлмаа Буянхишиг
Лувсан Түвшинцэнгэл
-
2015 оны 10 сарын 16
Дорнод аймгийн прокурорын газраас орон нутгийн Цагдаагийн газарт өөрийн харъяалах нутаг дэвсгэр, газар орны онцлогийг тусгасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулахад нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, түүнчлэн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн талаар цуглуулж боловсруулсан мэдээллийн орон зай, цаг хугацааг нарийвчлан тогтоох зорилгоор 2015 оны эхний 09 сарын байдлаар аймаг орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргүүдийн объектийн судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2015 оны 8 дугаар сарын байдлаар 435 эрүүгийн хэрэгт, 352 хүн холбогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хэргээр буюу 2,2 хувиар өссөн байх ба үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувь нь орой, үдшийн цагаар буюу 18:00-22:00 цагийн хооронд, гудамж талбайд үйлдэгдсэн байна. Ялангуяа аймгийн төв Хэрлэн сумын 1,3, 4, 5, 6, 7, 9 дүгээр багуудад болон Халхгол, Хөлөнбуйр, Булган суманд гэмт хэрэг гаралт өссөн бөгөөд эдгээр хэргүүдээс албан тушаалын эсрэг гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, байгал хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг тус тус нилээдгүй хувиар өссөн болох нь тогтоогдсон байна.
Дээрх судалгааны үр дүнд тус прокурорын газраас дүн шинжилгээ хийж аймгийн Цагдаагийн газраас харъяалах нутаг дэвсгэрийнхээ өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг цаг тухай бүр нь зөв үнэлж, гэмт хэрэгтэй тэмцэх өдөр тутмын ажлаа зөв оновчтой төлөвлөн, тохиромжтой арга тактик сонгон хэрэглэж, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэхэд холбогдох хууль хүчний болон төрийн байгууллагууд, иргэдийг татан оролцуулж, тэдэнтэй хамтран ажиллах зүй зохистой орчинг бүрдүүлэх, түүнчлэн объектын судалгаанд үндэслэн сум, багийн ард иргэдийн ахуй амьдрал, тэдний явуулж буй үйл ажиллагааг тодорхой хугацаатайгаар тогтмол судалж, криминологи судалгааны мөрөөр шинэлэг бодитой ажлуудыг зохион байгуулж, үр дүнг тооцох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж бодит үр дүн гаргаж ажиллах, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, газар нутгийн онцлог, хүн амын тоо, насны ангилал, ёс заншил, гэмт явдлын шинж чанар, гэмт хэргийн гаралт, төрөл ангилал зэргийг нарийвчлан судлаж, гэмт хэргийг бүрэн дүүрэн илрүүлэх, хүний эрхийг бодитой хангаж ажиллах шаардлагатай байгаа талаар аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл бичиж хүргүүлэн ажиллалаа.
Мөн Аймгийн прокуророос Цагдаагийн газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад дээр дурьдсан мэдээлэлд дурьдсан арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлж, гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцлийг арилгаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, бодит үр дүн гарган ажиллах үүрэг, чиглэлийг өгч, хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор албан бичгээр ирүүлэхийг даалгасан байна.
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн МАН онц хүнд гэмт хэрэгт гүтгэлээ