-
2015 оны 10 сарын 13
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов.
-
2015 оны 10 сарын 13
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын захын гэр хороолол өргөжин тэлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөнөөс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоноглолууд хэт ачааллаж тухайн бүсэд суурьшсан хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдах болсон. Мөн цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалтай байдлаас болж ийм бүсэд шинээр суурьшсан айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг түгээх сүлжээнд шинээр холбох боломж хязгаарлагдмал байна.
УБЦТС ТӨХК-иас энэ асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд хэт ачаалагдсан станцууд болох Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 15, 17, 19, 20-р хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг 35 кВ-ын Баянхошуу, Дашчойнхор дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иж бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөж, шаардагдах хөрөнгө оруулалтыг 2014 оны улсын төсөвт оруулж, шийдүүлсэн.
2014 оноос 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын хүчин чадлыг 2*10 МВА болгож, 2.4 км-ийн урттай хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хуваарилах байгууламжийн тоноглолыг шинэчлэх, 35/10 кВ-ын Дашчойнхор дэд станцын хүчин чадлыг 2*6.3 МВА, ил хуваарилах байгууламжийг хаалттай болгох, тоноглолыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажлыг “Да хот”, “Илч хангай” ХХК-иуд тус тус төлөвлөгөөт хугацаанд нь гүйцэтгэж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Өнгөрсөн жилүүдэд 94.6 хувь хүртэл ачааллагдсанаас бага чадлын эх үүсвэр нэмж тавих аргаар түр арга хэмжээ авч, их ачааллыг давж байсан Баянхошуу дэд станц ийнхүү шинэчлэгдсэнээр 29.5 хувьтай хэвийн ачааллаж, шинээр 7000 орчим айл өрхийг нэмж холбох боломжтой 11.9 мВА-ын нөөц үүсч байна. Түүнчлэн өмнө нь холбогдсон 7714 айл өрх, 187 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж сайжирсны зэрэгцээ 2300 орчим айл өрх нь цахилгаан халаагуур ашиглах эх үүсвэрийн нөхцөл бүрдлээ.
Харин Дашчойнхор дэд станц шинэчлэгдсэнээр өвлийн их ачааллын хэмжилтээр 103 хувь хүртэл ачаалж, хэрэглэгчдийн хэрэглээнд хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авдаг байсан бол хэвийн ачаалж эхэлнэ. Шинээр хэрэглэгчдийг нэмж холбох 10.1 мВА-ын нөөц үүсч байгаа тул 5900 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох боломж бий болж, өмнө нь холбогдсон 3014 айл өрх, 49 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж найдвартай боллоо.
Мөн Баянхошуу, Дашчойнхор станцуудад өмнө нь гэмтэл гарсан тохиолдолд нөөц эх үүсвэр, шугамгүйгээс сэлгэн залгалт, шилжүүлэг хийх зэрэгт бүх хэрэглэгчдийнх нь хэрэглээ хязгаарлагддаг байсан бол хүчин чадлыг нэмж, техник шинэчилснээр энэ асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм гэж “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-иас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 13
Улсад сард 40-50 сая төгрөгний татвар төлдөг “Жем Хужирт” компаниас ээлжит сурвалжлагаа хүргэж байна. Тус газар жилдээ 2-3 тэрбум төгрөгний орлоготой байдаг төдийгүй татвараас гадна хандивийн олон арга хэмжээнд оролцдог аж. Усны шугамнуудыг цэвэрлэдэг гол машинууд нь бүгд автомат төдийгүй хүний гар ордоггүйгээрээ онцогтой аж. Үүгээр зогсохгүй үйлдвэрийн өрөө буюу усандаа Алтангэрэлийн шившлэг уншуулж сайн энергийг усандаа шингээж өгч чаддаг өвөрмөц онцлогтой газар юм байна. Ус өөрөө муу, сайн энергийг хуримтлуулдаг. Тиймээс уг үйлдвэр хамгийн цэвэр орчинд, шилдэг технологитойгоор үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг энэ дашрамд дуулгах нь зүйтэй биз ээ.
Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан “Хужирт байгалийн эрдэст ус”-ны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийхэд 2008 оноос хамтран, шинэ бүтээгдэхүүн боловсруулах, брэндийг таниулах тал дээр онцгой анхааран ажилласны үр дүнд өнөөдөр “Хужирт байгалийн эрдэст ус” зах зээлдээ борлуулалтаараа тэргүүлж буй Монголын шилдэг брэндүүдийн нэг болсон. Хужирт эрдэст усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй, бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй хамгийн зөв бүтэцтэй ус бөгөөд хүний бие дэх эрдэсийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, эрдэсийн дутагдлаас хамгаалдаг гэдгээрээ хэрэглэгчдэд хэзээний танил болж талархалыг хүлээгээд байгаа юм.
Ингээд “Жем Хужирт” компанийн хими технологич В.Жадамбаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үйлдвэрийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
-Манай Хужирт ус анх 2009 онд ус ундааны чиглэлээр үйл ажиллагаагааг явуулж эхэлсэн байгаа. 2013 онд “Жем интернэшл”-ийн хөрөнгө оруулалттайгаар шинэ савлагаа, шинэ үйлвэр маань ашиглалтанд орсон. Ингэхдээ Монголын анхны шилэн савлагааг нэвтрүүлсэн онцлогтой.
Манайх анх 24 ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 90 гаруй ажилчинтай болж өргөжин тэлсэн.
-Анхны шилэн савлагаанаасаа эхлээд бүтээгдэхүүнийхээ нэр төрлөөс уншигчдад маань сонирхуулахгүй юу?
-Шилэн савлагаа маань жимсний амт, оргилуун, натурал гэсэн гурван төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдийн гарт очдог. Савлагааны хэмжээний хувьд 0.7 болон 0.33-тайгаар үйлдвэрлэгддэг. Харин хуванцар савлагааны шугам маань дотроо дөрвөн төрлөөр савлагддаг.
Усны үйлвэр маань хоногт 20 тонн ус савлах хүчин чадалтай.
Техник тоног төхөөрөмжийн хувьд Болгар улсын савлагааны шугам, Германы тоног төхөөрөмжтэй.
-Эрүүл мэндийн хувьд ямар эерэг нөлөөтэй вэ?
-Хужирт ус маань эрдэст ус учир хүмүүсийг эрдэсийн дутагдлаас нөхөж өгнө. Эрдэсүүд маань ионы хэлбэрээр байдаг учир хүний биед шингэхдээ хамгийн тохиромжтой. Ерөнхийдөө байгалийн эрдэсийг хүний биед тохиромжтой хэмжээгээр савладаг. Яг байгалиар нь эрдэсийг нь шүүхгүйгээр савладаг онцлогтой. Цэвэр ус хэт эрдэсийг нь шүүчихсэн байдаг бол эрдэст ус болохоор хүний биед хэрэгтэй эрдэсийн хэмжээг нь агуулж өгсөн байдгаараа онцлогтой.
-Эрүүл аюулгүй байдал талаасаа?
-Өглөө бүр манай ажилчид хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаагаа аваад ажилдаа ордог. Хөдөлмөр хамгааллын инженерийн зааварчилгааны дагуу ажилладаг.
-Хужирт ус сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож харагддаг. Энэ талаар?
-Борлуулсан 1 ширхэг “Хужирт байгалийн эрдэст ус”бүрийн 1 төгрөгийг сум орон нутгийн хөгжил, хүүхдийн сайн сайхны төлөө хандивлах болсон зэрэг нь биднийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үлгэр жишээ компани байхаар хичээн ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Тухайлбал, Хужирт суманд л гэхэд хоёр ч сургуулийн тоглоом, танхимыг тохижуулж өгсөн. Улаанбаатар хотод сургуулийн гүүр зэргийг барьж өгөх ажилд хувь нэмрээ оруулсан.
Дашрамд хэлэхэд, Хужирт усын хамт олон сав угааж ашигладаг бохир усаа нөөцөлж хэрэглээний усанд эргүүлэн ашигладаг. Өөрөөр хэлбэл, угаалгын болоод нойлын өрөөний усанд ашигладаг байна. Ийм тохиолдолд усны алдагдалд орохгүй гэдгийг үйлдвэрийн ажилчид онцолсон юм.
Мөн Хужирт усын хэрэглэж заншсан нутгийн иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Хужирт ус хоолны шингэцийг сайжруулж, цээж хорсохыг намдааж, үе хоорондын шингэнийг баяжуулдаг гэдгийг ахмадууд мэддэг. Тиймээс ч тогтмол хэрэглэхийг эрмэлздэг” гэсэн юм.
“Монгол хүн бүр эрүүл байг” уриатай “Жем Хужирт” ХХК-иар ийн зочиллоо.
-
2015 оны 10 сарын 13
Архангай аймгийн Прокурорын газраас санаачлан Боловсролын Их Сургуулийн харъяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн I-IV курсийн оюутнуудад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Прокурорын байгууллагын тухай ойлголт, 2015 оны эхний 3 дугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа, таниулга, сургалт зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд нийт 730 оюутан хамрагдаж мэдээлэл авсан байна. Мөн олон нийтэд хүргэх зорилгоор Архангай аймгийн “АВ” телевизээр нэвтрүүлжээ.
-
2015 оны 10 сарын 13
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад айлчилна.
-
2015 оны 10 сарын 13
Өнөөдөр дэлхийн Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр. Тэгвэл энэ жил “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 13
влигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгажээ.
Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.
Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн талаарх мэдэгдэл, тайлбарыг дээд шатны албан тушаалтандаа гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд албан бичгийг хүргүүлэв.
-
2015 оны 10 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/800 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэний газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
Иргэдийн эзэмшил газрын газар чөлөөлөх зардал болох 486 мянга 248 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 13
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх
Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалуудаар тогтмол хоолойгоо зайлж хэвших
Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж, хамт олон, найз, нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлээрэй
Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг ихээр хэрэглэх
Амны хаалт байнга зүүж хэвших
Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
Томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа антибиотик хэрэглэхээс зайлсхийх /антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг анхаарах/
Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно
Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно
-
2015 оны 10 сарын 13
Авлигатай тэмцэх газар иргэн Б.Цогтгэрэл нараас ирүүлсэн Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг нэр бүхий 7 албан тушаалтан зөрчиж байгаа гэх гомдлыг хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан үзэв.
Авлигатай тэмцэх газар иргэний гомдолд дурдагдсан 7 байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцаад Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт шилжүүллээ. Гомдол гаргагч нарт Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадаас хүсэв.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт “төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх” заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбогдох танилцуулгын хамт 2015 оны 10 дугаар сарын 21-ний дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэнд, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Улаанбаатар төмөр зам”, “Монголросцветмет” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагын удирдлагуудад албан бичгээр мэдэгдлээ.
-
2015 оны 10 сарын 13
Авлигатай тэмцэх газраас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр ажиллалаа.
Тус эмнэлэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрлээ. Тухайлбал, төрийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн, хүний нөөцийн талаарх мэдээллийг байгууллагын мэдээ, мэдээллийн самбарт иргэдэд ойлгомжтой байдлаар байршуулаагүй, албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг цаг хугацаанд нь гаргаагүй зэрэг зөрчил илэрлээ. Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай албан бичгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадоржид хүргүүлэв.
Харин Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хуулийн дагуу мэдээллийн ил тод байдалтай танилцахад иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх тодорхой үр бүтээлтэй шинэлэг ажлуудыг санаачлан хийсэн байна. Энэ хүрээнд төлбөртэй тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр цахим дугаар олгох цэгийн хажууд болон иргэд ихээр цугларсан газруудад нэрийн хуудасны хэмжээтэй цаасан дээр “Эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан төлбөрийг зөвхөн байгууллагын кассанд төлнө үү” гэсэн бичиг нааж Төсвийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаалын холбогдох заалтыг баримталсан, Төлбөртэй тусламж үйлчилгээний журам, жагсаалт төлбөрийн хэмжээ тарифыг 1, 2 дугаар давхрын цахим бүртгэлийн хэсэгт босоо дэлгэцэн дээр солигдох байдлаар байршуулж, мөн бүртгэлийн ажилтан бүрийн ширээн дээр төвийн захирлын тушаалаар батлагдсан “Төлбөртэй тусламж үйлчилгээний журам”-ыг болон эмч нарын үзлэгийн өрөө бүрийн гадна хаалганы зүүн талд жижиг LCD дэлгэцээр үзлэгийн цагийн хуваарийн талаарх мэдээллийг байршуулсан байх бөгөөд энэ нь бусад эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлж болохуйц шинэлэг ажлууд хэмээн Авлигатай тэмцэх газар дүгнэж байна.
-
2015 оны 10 сарын 13
Тухайн өдөр хулгана, могой, морь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, залбирах, бурхны бясалгал хийгээд тарни тоолохуй, засал хийлгэх, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, номын явдлыг үйлдэх, янаг амрагийг дуудан хураахуй, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, мод таслах, тангарга тавих, хурал цуглаан хийхэд муу. Зүүн нүд татвал жуулчин ирнэ, баруун татвал алдсан зүйлийг олно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно. Өдрийн сайн цаг нь могой бич, тахиа, гахай, бар, луу болой.
-
2015 оны 10 сарын 12
“Сандэй” худалдааны төвийн зоорийн давхарт өнгөрсөн бямба гарагийн шөнө гарсан галын дүгнэлтийг 14 хоногийн дараа гаргана гэдгийг албаныхан мэдээлж байна.
Одоогоор гал юунаас болж гарсан, хичнээн төгрөгийн хохирол учирав гэдгийг тогтоохоор хуулийн байгууллагийнхны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Иймээс хохирлын хэмжээг тогтоотол худалдааны төвийг нээх боломжгүй гэсэн үндэслэлээр хоёр өдөр “Сандэй” худалдааны төвийг нээгээгүй. Зоорийн давхраас дээш гал тархаагүй учир бусад давхруудад лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг хүсч, гарын үсэг цуглуулан худалдааны төвийг нээхийг ”Сандэй” -н удирдлагуудаас шаардсан юм. Харин галд эд бараагаа алдсан түрээслэгчид ”Эдийн засгийн хямралтай байгаа үед цаг хугацаа алдаж, ингэж хаалттай баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хурдан шийдэх шаардлагатай. Иргэд ч гэсэн хаалттайг мэдэхгүй худалдаа хийхээр зорьж ирсээр байна. Тиймээс гал гарсан хэсгийг яаралтай цэвэрлэж, хохирлыг тооцож, бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна” гэж байгаа юм.
-
2015 оны 10 сарын 12
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 10.09-10.12-ны өдрүүдэд 981 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 129 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 852 зөрчил бүртгэгдсэн байна.
Жолооч та, ЗХДүрмийн дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Их хотын соёл танаас…Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв
-
2015 оны 10 сарын 12
Шувуун фабрик чиглэлийн авто замын нээлт боллоо
-
2015 оны 10 сарын 12
Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед 2 удаагийн дэлбэрэлт болж 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан. Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас энэхүү дэлбэрэлтүүд нь террорист халдлага бөгөөд амиа золиослогчийн үйлдэл байж болзошгүй талаар мэдэгдээд байна.
Дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй тухай мэдээллийг Анкарад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлээд байна.
-
2015 оны 10 сарын 12
Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Новосибирск хотод аялан тоглов
-
2015 оны 10 сарын 12
Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 36 гомдол, мэдээллийг шалгажээ.
Түүнээс долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, гурван гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна гэж мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёо хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
-
2015 оны 10 сарын 12
Улсын баяр наадам өнгөрөөд гурван сар болоход допингийн шинжилгээний хариу ”сайн” мэдээтэй ирснийг олон нийт төдийлөн мэдээгүй байна. Сайн мэдээ болохоор чимээгүй, саар мэдээ бол өдийд ид шуугиж байхсан.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулбал, өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Монголын үндэсний олимпийн хорооноос манайд допингийн шинжилгээний хариу ирсэн гэдгийг мэдэгдсэн. Манай холбоо ч амралтын үе таарсан тул ФМ-ээр нэг мэдээлэл өгсөн. Бас нэг сонинд ярилцлага өгсөн. Сайн мэдээг хүмүүс тоосон л байх. Бөхчүүд допинг хэрэглээгүй гэсэн сайхан мэдээ шүү дээ. Саар мэдээ бол өдийд шуугьж байх байсан биз. Наадмын үеэр допингийн шинжилгээг тун сайн хянасан. Бөхчүүд допинг хэрэглэх дэмий гэдгийг бүрэн ойлгосон байна. Харин ирэх жилээс сэтгүүлчдийг оролцуулж болох юм” гэв.
-
2015 оны 10 сарын 12
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран 2015 онд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 29-нд дүүргийн “Иргэний танхим”-д нэгдсэн уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтанд нийт 50 гаруй иргэд ирж оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор С.Чинзориг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо” гэсэн сэдвээр сургалт хийсэн байна.
Аж ахуйн нэгжийн хүрээнд хулгай, дээрэм, танхай, хүчин, залилан, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд зонхилон гарч байгаа бөгөөд эдгээр гэмт хэргээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалт, камержуулалтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах, байгууллагын дотоод журамтай болох, түүнийгээ даган мөрдөж биелүүлэх шаардлагуудыг тавьж ажиллажээ.
Сургалтын үеэр иргэн аж ахуйн нэгж байгууллагын эздэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж ямар үүрэгтэй болохыг та мэдэх үү” нэртэй гарын авлага тарааж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилжээ.