-
2015 оны 10 сарын 14
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 18:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцож, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.
Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдэв. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 14
МЗХ-ны ”Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй ”Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай.
-
2015 оны 10 сарын 14
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ.
-
2015 оны 10 сарын 14
1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглээрэй
-
2015 оны 10 сарын 14
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг
-
2015 оны 10 сарын 14
Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө Төв аймгийн нутаг Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа Х.Truek маркийн 39-04 дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон дотор 5,3 тн самар нууж Улаанбаатар хот руу оруулах гэж байсныг илрүүлэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шилжүүллээ. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 14
Суудлын авто машины цонх хагалж, эд зүйл хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
-
2015 оны 10 сарын 14
Та бидний өдөр тутам амьдрал ахуйдаа хэрэглэдэг усны савны асуудал гамшгийн хэмжээнд очсоныг мэргэжлийн байгуулагынхан нотлоод байгаа. Тиймээс ШӨХТГ-ын зүгээс энэ тал дээр дорвитой ажил эхлүүлэх, стандарт чанарын шаардлага хангахгүй савнуудыг хэрэглээнээс гаргах тал дээр ажил эхлүүлж байна. Хорт хавдар гэх аймшигт өвчний эх үндэс болоод буй уг савыг та бид өдөр тутам хэрэглэснээр хэдэн жилийн дараа гэхэд хүмүүсийн дийлэнх хувь нь хавдар өвчтэй болох нөхцөл байдал бий болоод байна. Маргааш өглөө 9 цагт вокзалын сүү сүүн бүтээгдэхүүн зардаг хүмүүс, Нарантуул захын сав суулга худалдаалдаг хүмүүс дээр очих, гэр хорооллын худаг болон айлуудаас энэ савны талаарх ойлголт, нөхцөл байдлыг тодруулах үүднээс нөхцөл байдалтай танилцах гэж байна.
-
2015 оны 10 сарын 14
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар өрнүүлж байгаа “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Асбестын аюулаас сэргийлэх нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг 2015.10.14-ний өдөр МХЕГ-т боллоо.
Асбесттай харьцдаг ажилчид, үйлдвэрийн эмч, улсын байцаагч нар сургалтад хамрагдсан байна. Хөдөлмөр, Эрүүл мэнд, спорт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар асбесттай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, импортоор оруулах тусгай зөвшөөрөл, аюултай хог хаягдлыг зайлуулах, хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, төрлийн талаар танилцуулж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хийсэн судалгааны дүн, аюулгүй ажиллагаанд баримтлах зарчмын талаар хичээл заав. Мөн Хөдөлмөрийн яамны боловсруулж байгаа аюулгүй ажиллагааны журмын төслийг хэлэлцэн, хэрэглэгч байгууллагуудаас санал авсан байна.
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлаг асбестыг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд гаргасан судалгаагаар дэлхийд 125 сая хүн асбесттай харьцдаг бөгөөд жил бүр 107,000 хүн хорт хавдраар, үүний 4000 нь маш ховор тохиолддог цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдрын улмаас нас барж байна.
Манай улсын хувьд хорт хавдар үүсгэдэг химийн бодисыг 40 гаруй жил ашигласан, аюулгүй ажиллагааны болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах талаар тогтоосон дүрэм, журам хангалтгүй байгаагаас эрсдэлд орж болзошгүй байгаа юм.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/11159#sthash.52v5mdVt.dpuf
-
2015 оны 10 сарын 14
Нийслэлийн 376 ойг угтаж “Их хотын хямдрал” худалдааг 3 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү хямдралт худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр нийслэлийн удирдлагууд уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жил “Их хотын хямдрал” худалдаанд аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож, иргэддээ олон бэлэг барьж 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 300 мянган иргэнд ажил үйлчилгээгээ сурталчилсан. Энэ жил ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна гэж онцолсон.
Аж ахуйн нэгжийн удирдлагууд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, иргэддээ бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, зарж борлуулах боломжийг олгодог нийслэлийнхэндээ баярлалаа” гэсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Их хотын хямдралтай худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүддээ баярлалаа.Та бүхний ажил хөдөлмөрийн үр дүн, төлсөн татвараар төрөлх хотын маань хөгжил дэвшил ахидаг. Нийслэлийн нэг хувийн татварыг аваад бид юунд хэрхэн яаж зарцуулсанаа та бүхэндээ, иргэддээ эргэн тайлагнах болно. Энэ мөнгө иргэдийн эрүүл аюулгүй, тохилог, дулаан сайн сайхан амьдралыг бий болгоход зарцуулагдах юм. Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байх болтугай. Их хотын хямдралтай худалдаандаа идэвхитэй оролцоорой” гэж уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 14
АНУ-ын Дипертаментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих, хэлтсийн гадаад харилцаа хариуцсан ажилтан Sara Scott, АНУ-ын Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн олон улсын асуудал хариуцсан ажилтан Kristy Mordhorst, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн, нар 2015 оны 10-р сарын 14-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт айлчиллаа.
Тэднийг Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг хүлээн авч Монгол Улсын прокурорын байгууллагаас Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд авч хэрэгжүүлж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Түүнчлэн 2015 оны 10-р сарын 16-нд тухайн сэдвээр өргөн хүрээнд дугуй ширээний ярилцлага хийхээр товлосон бөгөөд тус арга хэмжээнд прокурорын байгууллагын зарим удирдах албан тушаалтнууд болон бусад хуулийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.
-
2015 оны 10 сарын 14
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллага хамтран Монгол оронд болдог аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж” нэртэй DVD-г төв орон нутгийн Онцгой Байдлын Газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.
-
2015 оны 10 сарын 14
Өндөр үнэтэй эмийг даатгалаас санхүүжүүлэх боломжийг судалж үзэхийг үүрэг болгов
-
2015 оны 10 сарын 14
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан ”ДЮЦ” ХХК-ны ”Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 2 настай эрэгтэй Э нарын хоёр хүнийг унагаж гэмтээсэн осол гарчээ.
-
2015 оны 10 сарын 14
НМХГ их, дунд эрсдэлтэй өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ.
-
2015 оны 10 сарын 14
Ц.ЦОЛМОН САЙД ҮЕ, ҮЕИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАРТАЙ УУЛЗЛАА
-
2015 оны 10 сарын 14
Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийв. Тэд ашигт малтмал олборлогч “АУМ” ХХК байгаль орчинд 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан учраас нэхэмжлэл гаргаж байгаагаа энэхүү үеэр мэдэгдсэн юм.
-
2015 оны 10 сарын 14
ТӨХ-ны дарга өчигдрөөс эхлэн Төрийн банкийг чадавхжуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор, өчигдөр “МИАТ” ТӨХК, өнөөдөр ИНЕГ-ын дарга нарыг санхүү эрхэлсэн дарга нартай нь дуудаж, Төрийн банк, ТӨХ, МИАТ болон ИНЕГ гэхчлэн тус бүр гурвалсан уулзалтуудыг зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр Төрийн банкийг хувьчлах болсонтой холбогдуулан оны эцэст тус банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байх ёстой учраас навигацийн хураамж болон бусад орлогыг төвлөрүүлэх нь чухал болох талаар ярилцсан аж.
Хамгийн гол нь сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн “Голомт” банк руу шилжсэн 11 сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татаж төвлөрүүлэх ёстой гэдэг чиглэлийг өгсөн байна. Үүнтэй холбогдуулан “Голомт” банк руу дээрх 11 сая ам.долларыг хэрхэн шилжсэнийг тухайн байгууллагын шилэн данснаас харж болно.
-
2015 оны 10 сарын 14
http://e-registration.nso.mn/web
-
2015 оны 10 сарын 14
2015 оны аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Грек улсын Афин хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын 17 дахь ДАШТ болж байна.
Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серб, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг дөч гаруй орны ахмад бөхчүүд оролцсон тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд A, B, C,D, E, F, G насны ангиллиар явагдаж байна. Ахмадын ДАШТ-ний хөтөлбөрт анх удаа эмэгтэй чөлөөт бөхийн төрөл багтаж 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдэд хүч үзэж байна.
35-аас дээш насны бөхийг оролцуулдаг Ахмадын ДАШТ-ний эрэгтэй чөлөөт бөхийн В буюу 41-45 насны ангилалд 58 кг-ын жинд Төмөрбатын Батнасан нэгдүгээр тойрогт японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд туркийн бөх Ерсин Басарыг 10:2 онооны харьцаагаар ялжээ.
В ангиллын 130 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт ираны бөх Мохаммад Эбрахими Акбарпурид 0:11 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд туркийн бөх Миктад Биберийг 5:1, хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Георге Портериййг 4:2 онооны харьцаагаар ялжээ.