Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2832 2833 2834 2835 2836 2837 2838
  • Чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж, шаардах бичиг хүргүүлжээ
    2015 оны 9 сарын 29
    Дорнод аймгийнхан Халхгол суманд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсээр байна.
  • Монгол улс Энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг
    2015 оны 9 сарын 29
    Монгол улс Энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг
  • БГД-т 390 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
    2015 оны 9 сарын 29
    БГД-т 390 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь 8 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус цэцэрлэг өмнө нь Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв байсан бөгөөд зориулалтыг нь өөрчилж ийнхүү цэцэрлэг болгожээ.

    Цэцэрлэгтээ суралцахаар ирж буй хүүхдүүд.

    Цэцэрлэгийн барилга барих ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд БГД-ийн ИТХ-аас 38 сая төгрөгийг хандивлажээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон БГД-ийн удирдлагууд оролцлоо.

    24tsag.mn
  • Энэ долоо хоногийн УИХ-ын үйл ажиллагааны хуваарь
    2015 оны 9 сарын 29
    УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы эхний долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.10.01-02/

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.28-ны өдрийн хурлаар батлав.

    2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ

    ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН 10.00 ЦАГААС:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:

    Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх;

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний талаар”.
  • БНХАУ-ын Засгийн газраас Монголын таван ахмад дайчныг шагналаа
    2015 оны 9 сарын 29
    БНХАУ-ын Засгийн газраас Монголын таван ахмад дайчныг шагналаа
  • “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ
    2015 оны 9 сарын 29
    “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ
  • Цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлоно
    2015 оны 9 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа.
  • А.Пүрэвдорж: Өрх толгойлсон эмэгтэй ажилтандаа жилд 2 тонн нүүрс олгодог
    2015 оны 9 сарын 29
    “I Love Mongolia 2015” түншлэлийн баг Монгол орныхоо хөгжил цэцэглэлтээс гадна орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмэр оруулдаг “Шилдэг татвар төлөгчид”-ийг онцлон ярилцаж буй. Энэ удаад Ховд аймгийн бүтээн байгуулалт, барилгын салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ховдын Хаш Өргөө” ХХК-ийг онцоллоо. Ингээд тус компанийн захирал А.Пүрэвдоржтой цөөн хором ярилцсанаа хүргье.

    Тэрбээр барилгын салбарт 40 гаруй жил ажилласан нэгэн аж. Анх сантехникчээс ажлын гараагаа эхэлж танилын хүрээгээ тэлсээр өдгөө барилгын салбарт өрсөлдөхүйц томоохон компанийн захирал болжээ.



    - Шилдэг татвар төлөгч “Ховдын Хаш Өргөө” ХХК-ийн талаар танилцуулахгүй юу?

    - Манай компани барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх 1990 онд “Ховдын Өргөө” ХХК гэсэн нэртэйгээр байгуулагдаж, 2008 онд “Хаш өргөө” нэртэй болж өргөжсөн.

    - Энэ хугацаанд ямар, ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?
    - Манайх Ховд аймгийн төвд 2007 оноос хойш Стандарт хэмжил зүйн газрын шинэ барилга, Хар ус тусгай хамгаалалттай газрын конторын барилгыг аймгийн төв дээр, хөдөө орон нутагт Баян-Өлгий аймгийн Улаан-Ус суманд 150 хүүхдийн дотуур байрны барилга, Ховд аймгийн Алтай суманд 400 хүний суудалтай соёлын төвийн барилга, Манхан суманд 100 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой эмнэлгийн барилга, 2014 онд Ховд аймгийн Булган суманд 320 хүүхдийн хичээлийн шинэ байр, Дөргөнө суманд 250 хүүхдийн сургуулийн барилгыг тус, тус чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтанд оруулсан.

    - Жилдээ аймаг, орон нутагт хэдэн төгрөгний татвар төлж байна вэ?

    - Сүүлийн 5 жилийн дотор 6 тэрбум орчим төгрөгийн ажил хийсэн. Үүнээс 282 сая төгрөгийг аймаг орон нутагт төвлөрүүлсэн байна. Мөн нийгмийн даатгалд 71.1 сая төгрөг, ажилчдын цалинд 844, 5 сая төгрөгийг тус тус төлсөн байдаг.



    Эдийн засгийн хүндрэлтэй ороо бусгаа цаг үед зөв менежменттэй, сайн түнштэй хамтарч чадвал бизнес ганхахгүй гэж А.Пүрэвдорж захирал ярилцлагын үеэр дурдсан юм.

    Түүний байгуулсан “Ховдын Хаш Өргөө” ХХК нь 2008 онд 10 барилгын засварын ажил авч, чанартай хийж гүйцэтгэсний эцэст томоохон бүтээн байгуулалтын тендерт оролцох эрхтэй болжээ.



    -Өрх толгойлсон эмэгтэй ажилтандаа жилд 2 тонн нүүрс олгодог-

    - Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар, ямар ажил хийсэн бэ?

    - Ажилчдаа орон сууцаар хангахын тулд бодит тусламж үзүүлдэг. Мөн барилгын чиглэлээр суралцаж байгаа ажилтныхаа хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байна. Мөн өрх толгойлсон эхчүүдийнхээ амжиргаанд дэмжлэг үзүүлж, жилдээ хоёр тонн нүүрсний урамшуулал олгодог.

    - Боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байна вэ?

    - Мэргэжлийн 20 гаруй ажилтантай. Харин шинэ залуу боловсон хүчнээ МСҮТ-ийн төгсөгч болон хөдөлмөрийн хэлтсээс ирсэн хүмүүсээр бүрдүүлж байна. Мөн ахмад ажилчдаа дагалдуулж, дадлагажуулж мэргэшүүлж авдаг. Зарим инженер ажилчдыг курс сургалтад суулгадаг. Тухайлбал өнгөрсөн онд компанийхаа инженерүүдийг Шанхай, Шинжань Уйгарт нэг жилийн сургалтад хамруулж 5 сая төгрөгөөр суралцуулсан.

    - Тендер хэр үнэн бодит байдаг вэ? Ер нь концессийн гэрээгээр ажиллаж байв уу?

    - Концессийн гэрээгээр ажиллаж байсангүй. Харин хөдөө орон нутаг гэдэг утгаараа тендер шударга явагддаг гэж үздэг. Манайх олон жил барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан дадлага туршлагатай, инженер техникийн ажилчидтай учраас тендерийн хувьд бэрхшээл байдаггүй. Түүнчлэн авсан төслөө цаг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, хүлээлгэж өгдөг учраас манайд том давуу тал болдог.

    Тухайлбал, өнгөрсөн онд 350 сая төгрөгөөр улсаас санхүүжүүлэх ёстой Булган сумын 320 хүүхдийн хичээлийн шинэ байрыг бид өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан. Харин сая векселийн гэрээгээр жилийн дараа оруулсан хөрөнгөө авлаа. Мөн 1 тэрбум 40 сая төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн барилгыг ашиглалтад оруулахаар энэ жил тендерт шалгарч, 700 сая төгрөгөөр барьж долоодугаар сард ашиглалтад оруулсан. Одоо 350 сая төгрөгийг төрөөс авах дутуу байна. Гэсэн хэдий ч хичээлийн шинэ жил эхлээд дотуур байр маань 150 хүүхдийг хүлээж аваад хичээллэж байна.

    - Зөвхөн барилга угсралт гэлтгүй өөр ямар салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна вэ?

    - Ер нь барилга угсралт ч гэлтгүй, дотооддоо барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж эхэлж байгаа. Тухайлбал замын бордурь, худгийн кальцо зэрэг жижиг хийцүүдийг талбай дээрээ хийж эхэлж байна. Энэ жил компанийхаа дотоод нөөц бололцоог ашиглаад 50 ортой зочид буудлын барилгыг ашиглалтанд оруулсан төдийгүй аймаг орон нутагтаа өнгө нэмж, 30 хүнийг ажлын байраар хангах нөхцлийг бий болгосон.

    - Эдийн засгийн хямрал аймаг нутагт хэрхэн нөлөөлж байна вэ?

    - Гайгүй дээ. Хямраад байна л гээд байдаг. Манай компаний хувьд хямрал төдийлөн нөлөөлөхгүй байна. Урьдчилж аймаг орон нутаг, хятадын компаниудтай түншлэлийн гэрээтэй ажилладаг учраас эрсдлийг харьцангуй бэрхшээл багатай давж гарч байна. Ер нь тендер авбал барилгын материал нь бэлэн учраас эхний ээлжинд өөрийнхөө хөрөнгөөр, хятадын компанийн тусламж дэмжлэгээр 50 хувийг нь барих боломжтой.

    - Цаашдын зорилго, зорилт?

    - Нийгмийн хариуцлагын хүрээнд компанийхаа ажилчдыг орон сууцаар хангах зорилго тавиад байна. Ингэснээр ажилчдаа тогтвортой ажиллах нөхцлөөр хангах төдийгүй цаашид ажлын үр бүтээмжийг ч нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

    - Ярилцсанд баярлалаа.

    “Ховдын Хаш Өргөө” ХХК нь эдийн засгийн хямралтай үед ажилчдадаа 50-80 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, орон сууцжуулсан байна. Мөн аймгийн болон бусад байгууллагын тэмдэглэлт арга хэмжээнд хандив, тусламж өгөх зэргээр ажилладаг аж. Түүнчлэн 2011 онд Ховд аймгийн БОАЖГ, Хар ус нуурын УТХГН хамгаалалтын захиргааны шинэ барилгын ажлыг гүйцэтгэсэн нь “Аймгийн шилдэг барилга”-аар шалгарсан байна.

  • Тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ
    2015 оны 9 сарын 29
    Тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ
  • Бумбатын рашааны зүүн талд газар эзэмших эрх олголоо
    2015 оны 9 сарын 29
    Бумбатын рашааны зүүн талд газар эзэмших эрх олголоо
  • Б.Бямбасайханыг Оюутолгойн ТУЗ-ын гишүүнээр томилов
    2015 оны 9 сарын 29
    Б.Бямба сайханыг
  • Маргаашнаас ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ
    2015 оны 9 сарын 29
    30-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
  • Сурвалжлага:Орон нутагт анх удаа малчдад махны урамшуулал олгож эхэллээ
    2015 оны 9 сарын 29
    Завхан аймгаас бэлтгэн хүргэж буй цуврал сурвалжлагууд маань үргэлжилж байна. Энэ удаад Монголдоо хоёрт орох томоохон үйлвэрийн нэг Завхан аймгийн Мах комбинатын үйл ажиллагаатайтай танилцлаа.
  • Балжинням, Дашням давхацсан өдөр
    2015 оны 9 сарын 29
    Балжинням, Дашням давхацсан өдөр.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 9 сарын 29
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна
    2015 оны 9 сарын 29
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
  • Хууль бусаар төлбөрөө нэмсэн сургуулиудын булхай илэрчээ
    2015 оны 9 сарын 28
    ШӨХТГ-аас их дээд сургуулиудад шалгалт явуулжээ.
  • Цэцэрлэгийн тогооч нар ур чадвараараа өрсөлдөв
    2015 оны 9 сарын 28
    “Хүүхдийн хоолны зөв сонголт“ сэдэвт туршлага солилцох, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх тэмцээн болжээ.

  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ
    2015 оны 9 сарын 28
    таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ
  • А.Цэрэнтогтох хүүд буцалтгүй тусламж үзүүлэв
    2015 оны 9 сарын 28
    Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд гал гарч айлын гэр шатаж улмаар 16 настай А.Цэрэнтогтох хүү, 8 сартай дүүгээ галаас авран өөрөө 80 хувийн түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
2832 2833 2834 2835 2836 2837 2838
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    12 цаг 51 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    12 цаг 54 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    13 цаг 9 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    13 цаг 33 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    14 цаг 0 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    14 цаг 0 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    14 цаг 23 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    14 цаг 26 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    14 цаг 36 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    15 цаг 12 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    16 цаг 6 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    16 цаг 42 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    16 цаг 50 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    17 цаг 4 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    18 цаг 4 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    18 цаг 15 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    18 цаг 24 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    18 цаг 26 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    18 цаг 29 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    18 цаг 50 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК