Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2842 2843 2844 2845 2846 2847 2848
  • Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаана
    2015 оны 9 сарын 18
    Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаана
  • 60 мянга дахь иргэнээ өлгийдөн авсан Өмнөговьчууд эмнэлэгийн байгууллагадаа сэтгэл хангалуун байна
    2015 оны 9 сарын 18
    “I Love Mongolia”-т нэгдсэн манай сурвалжлах баг Өмнөговь аймагт ажиллах явцдаа тус аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй танилцаж, холбогдох мэдээллүүдийг авлаа. Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлгийн тухайд улсынхаа 3 сая дахь иргэнийг өлгийдөж авсан төдийгүй, аймгийнхаа 60 дахь иргэнээ эсэн мэнд өлгийдөн аваад байгаа аж.
    Аймгийн засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, спортын мэргэжилтэн М.Цэндсүрэн: Шинэ төрөх эмнэлэгтээ Монгол Улсын 3 сая дахь иргэн, нутгийнхаа 60 мянга дахь иргэнийг өлгийдөн авсан
    -Өмнөговь аймгийн хүн ам сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна?
    -Өмнөговь аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ хүрээнд суурин хүн ам, хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж байна. Суурин хүн ам 60 мянгад, Оюутолгойд ажилладаг хөдөлгөөнд хүн ам 100 мянга гаруй болсон байгаа. Үүнийг дагаад эмнэлгийн тусламжийн ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс ачааллыг багасгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллаж байгаа.
    Ханбогд, Цогтцэций суманд шинээр байгуулаад ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын тогтоолоор хоёр сум дундын эмнэлгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв болгожн өргөтгөөд ажиллаж байна. Өмнөговь аймагт 77 улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага ажиллаж байгаа. Үүнд 750 гаруй эмч ажиллаж байна. Энэ эмнэлгийн тусламжийн чанар хэмжээг дээшлүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх тал дээр эрүүл мэндийн шинэчлэлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
    -Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжөөр хэр хангагдаж чадаж байна?
    -Аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймгийн иргэд маань Өмнөговьдоо эмнэлэг, эрүүл мэндийнхээ тусламжийг авдаг байя гэсэн зорилт дэвшүүлээд энэ хүрээнд технологийн шинэчлэлийг хийж байгаа. Тухайлбал, орон нутгийн төсвөөс 8.1 тэрбум төгрөг, улсын төсвөөс 13.1 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмжид оруулсан. Ерөнхийдөө Улаанбаатар луу явах иргэдийн тоо өнгөрсөн жилээс 38 хувиар буурсан. Энэ бол иргэд маань орон нутагтаа эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчилгээнд хамрагдаж чадаж байгааг харууж байна.
    -Танай орон нутгийн хувьд иргэдийн ямар өвчнөөр зонхилон өвдөж байна?
    -Өмнөговь аймагт амьсгалын замын өвчин зонхилдог. Говийн хуурайшилтай агаар, уул уурхайн тоосжилттой холбоотой. Мөн зүрхний судасны өвчлөл их.
    -Эмнэлгийн байгууллагад тулгамдаж байгаа асуудал бий юу?
    -Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр тоног төхөөрөмжийг нэлээн суурилуулсан. Мөн эмнэлгүүдийг цахимжуулах ажилд анхаарч байна. Мөн тоног төхөөрөмжөөс гадна эмч мэргэжилтнүүдийг мэдлэг боловсролыг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа. Бидний хувьд гадаадад эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна.
    Нарын мэргэжлийн боловсон хүчин зүрхний өнгөт эхо, аймгийн эрүүл мэндийн газараа тодорхой чиглэлийн эмч нар авч ажлуулах шаардлага тулгарч байгаа. Цаашлаад сувилагч нарыг нэмэгдүүлэх шаардлага байгаа.
    -Эмнэлгийн барилга дээр тулгамдаж буй асуудал бий юу?
    -Орон нутгийн эмнэлэгт 600 сая төгрөгний бүрэн их засварыг хийсэн. Бүсийн оношлогооны төвийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтанд орсон. Тухайн эмнэлэгт Монгол Улсын 3 сая дахь иргэн төрж, мөн энэ дөрөвдүгээр сард манай Өмнөговь аймгийн 60 мянга дахь иргэн төрсөн. Ханбогд, Цогтцэций суманд төрөх эмнэлэг баригдсан байгаа. Бид бүх сумынхаа эмнэлгүүдийг түшиглэж Оюутолгойтой хамтарч эмч, багш нарын байрыг барьсан.

    Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэндийг хариуцсан мэргэжилтэн Ц.Одгэрэл: Уурхай хөгжсөн сумдаас металл илрэх тохиолдол бий.
    -Говь нутгийн хүн ам хэр зэрэг баталгаатай хүнс хэрэглэж байгаа вэ?. Усны чанарыг сайжруулах тал дээр ямар ажлууд хийж байна?
    -Манай аймгийн хэмжээнд нэгдсэн шугамаар эх үүсвэрээсээ ус авдаг учир усны аюул харьцангуй гайгүй. Аймгийн хэмжээнд гурван гүний худаг ашиглаж байгаа. Энэ гурав стандартын шаардлага хангасан эрүүл ахуйн бүсэд бий.
    Даланзадгад сумын хэмжээнд усны аюулгүй байдал гайгүй. Харин уурхай хөгжсөн сумдуудад усны аюулгүй байдлын шинжилгээ хийхэд янз бүрийн металл илрэх тохиолдлууд байгаа. Энэ дээр эрүүл мэндийн газар холбогдох газруудтай хамтарч ажиллаж судалгаа хийдэг. Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгаагаар уурхайтай долоон суманд хүнцэл илрээгүй. Харин фотор, цайр дутагдсан гэх судалгаа гарсан.
    -Эдгээр шинж тэмдгүүд илрэхээр ямар хор нөлөөтэй вэ?
    -Фотор дутагдахаар бага насны хүүхдүүдийн шүд цайрч, үүрэх, цоорох өвчнийг ихэсгэдэг. Мөн хүмүүсийн ил гардаг хэсэг цайрын дутагдлаас болж хуурайшдаг.
    Усан сангууд маань шүүлтүүр тавьж, эрдэсжүүлж байна гээд байдаг. Харин бид ямар элементээр нь эрдэсжүүлэх вэ гэдэг дээр өнөөдрийн сургалтыг хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд яг энэ тал дээр хамтарч ажилладаг.
    Өмнө нь бид долоон суманд усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулсан. Долоон сум маань усны аюулүй байдлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байгаа.
    -Уурхайн бүсүүдэд юу нөлөөлж буйгаас усны аюулгүй байдал алдагддаг вэ?
    -Уурхайтай сумдад тоосжилт их байдаг. Тэгэхээр ус тоосжилтоор бохирддог. Мөн ус ховордож хүнд металл илэрдэг. Гэхдээ ноцтой хэлбэрт хүрээгүй байгаа.
    Д.Ундрах /24tsag.mn/
  • Ц.Поль: Өмнөговийн улаан лооль химийн хортой гэдэг худал мэдээлэл
    2015 оны 9 сарын 18
    Ц.Поль: Өмнөговийн улаан лооль химийн хортой гэдэг худал мэдээлэл
    21 аймгийн бүтээн байгуулалт, өв соёл, ахуй амьдралыг сурталчлах “I Love Mongalia” хөтөлбөр маань Өмнөговь аймагт хүрэлцэн ирээд байна.
    Биднийг ирэх үеэр тус аймагт “Говь фестивал” үзэсгэлэн зохион байгуулагдаж байсан бөгөөд сум бүрээс тариаланчид ирж идэвхтэй оролцож байсан юм. Энэ үеэр үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч хийгээд иргэдтэй уулзаж сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.
    Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Сүх-Эрдэнэ “Говь фестивал” үзэсгэлэн энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Жил болгон зохион байгуулдаг говь нутгийн бизнесийн баяр юм. Энэ жил шилмэл малын үзэсгэлэн худалдаатай хамтран зохион байгууллаа. Нийтдээ 4 аймгийн 17 сумын 150 гаруй аж ахуй, нэгж иргэд оролцож байна. Шилмэл малын үзэсгэлэн худалдаа маань улсын үзэсгэлэнд оролцох малаа сонгож Улаанбаатар руу явуулсан. Манай аймгийн фестивалийн арга хэмжээнд олон аймаг, сумдын иргэд их идэвхтэй оролцдог болсон” гэв.
    Өмнөговь аймгийн Булган сумын газар тариалан эрхлэгч Ц.Поль: Өмнөговийн улаан лооль химийн хороор бордуулсан гэж худал мэдээлсэн
    Үзэсгэлэнгийн үеэр дээрх газар тариалан эрхлэгчээс зарим зүйл тодруулахад “Өмнөговийн Булган сум бол улаан лоолиороо алдартай. 1993 онд буюу 25 жилийн өмнө Булган суманд би өөрөө үрийг нь авчирж нутагшуулсан. 2003 онд Өмнөговь аймгийн Булган сумын брэнд бүтээгдэхүүнээр тодорсон. Жил бүрийн 8, 9, 10 сар хүртэл Улаанбаатарын бүх захуудад улаан лооль нийлүүлэгддэг.
    Үнэ ханш нэмэгдээд байдаггүй, чанар сайтай, брэнд бүтээгдэхүүн бол улаан лооль. Манай сум 670 өрхтэй. Үүний 420 нь газар тариалан, мал аж ахуй эрхэлж байна. Булган сум 75 жил ногоо тарьж байгаа бол би 40 жил ногоо тарьж байна. Манай аймгийн удирдлагууд биднийг бүхий л талаар дэмждэг.
    Өнгөрсөн жил Улаанбаатарын хэдэн оюутнууд судалгаа хийж Булган сумын улаан лоолийг химийн хороор бордсон гэх шуугиан дэгдээсэн. Үүнийг би эрс няцаамаар байна. Манай аймагт химийн бордоо огт ашигладаггүй. Энэ мэдээллээс болж Улаанбаатарт худалдаа хийхэд хэцүү болсон. Миний мэдэж буйгаар Өмнөговьд 5 сум ногоо тарьдаг. Эдгээрийн аль нь ч химийн бордоо хэрэглэж, гаднаас үр үрсүүлдэггүй” гэлээ.
    Дашрамд хэлэхэд, говь нутагт анх удаа Солонгос улсын үрээр гүзээлзэгэнэ тарьсан байна. Мөн Солонгос, Хятадад л хүн хорхойдоо ургадаг гэх өрөөсгөл бодол манай улсын иргэдэд байсан бол говь нутгийн иргэд анх удаа нутагтаа хүн хорхойдоо ургуулсаныг дуулгах нь зүйтэй биз ээ.
    Өөрөөр хэлбэл, говийн хөрсөнд бүх зүйл ургадаг юм байна гэдгийг уг үзэсгэлэнд оролцогчид дуу нэгтэй хэлж байна.
  • 70 саяын усан хөшиг хийсэн нөхөд ичиг, ичиг...
    2015 оны 9 сарын 18
    Нэг хэсэг 70 саяын үнэтэй усан хөшиг иргэдийн нүдийг бүлтийлгэж чихийг сортоолгож байсан гэхэд хилсдэхгүй. Нийслэлийнхээ хөрсний бохирдол, агаарын тоосжилтыг багасгаж байна хэмээн ихэд бахархалтайгаар 70 саяын усан хөшиг нээлтээ хийж улаан туузаа хайчилсанаар Нийслэлдийн Засаг даргын ажлын хэсэг нүүрээ хийх газаргүй болсон. “Гоожуур” хийчихээд түүнийгээ 70 саяар үнэлж дундаас нь мөнгө идлээ гэж амтай бүхэн шуугиж байсан цаг саяхан. Тэгвэл бүтээн байгуулалтыг ингэж хийдэг гэдгийг өмнийн цэнхэр Өмнөговь аймгаас уншигч танд хүргэж байна.


  • Улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй орон нутгаа хөгжүүлж байгаа гэв
    2015 оны 9 сарын 17
    “Би Монголдоо хайртай түншлэл-2015” төслийн багийнхан Өмнийн цэнхэр хязгаарт ирээд байна. Төслийн багийнхан Даланзадгад- Гурвантэс- Баяндалай сумыг холбосон замын гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ онд нийт 26 км авто зам шинээр хийгдэнэ. Авто зам тавих ажлыг “Дардан говь” компани гүйцэтгэж байна. Тус аймаг орон нутгийн хөгжлийн сангаас 39.8 тэрбум төгрөгөөр хийж буй гурван сумыг холбосон уг замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж “Дардан говь” компанийн төслийн удирдагч Б.Цэлмэг ярьж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг 2014 онд Улаанбаатар хоттой аймгийн төвийг холбосон хатуу хучилттай авто зам барьж ашиглалтад оруулсан. Мөн 2013 онд аймгийн хэмжээнд орон нутгийн төсвийн нийт 10.477 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад, Баяндалай, Гурвантэс чиглэлийн 10 км замыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол энэ жил тухайн чиглэлийн авто замын үргэлжлэл болох 26 км авто замыг шинээр тавьж буй юм. Энэ замыг есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой байсан ч зун бороо их орсны улмаас ийнхүү хойшлоод байгаа юм. Дашрамд дурдахад, Өмнөговийг улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүй орон нутгийн хөжлийн сангаасаа хөрөнгө гаргаж аймгаа хөгжүүлж буй ганц аймаг гэж оршин суугчид нь хэлж байна.
  • Г.Цогтгэрэл: Хүний оюун санаа эрүүл л бол юуг ч хийж чадна
    2015 оны 9 сарын 17
    “Би чадна” хэмээн үргэлж өөртөө итгэдэг гэх энэ эмэгтэйг Г.Цогтгэрэл гэдэг. Тэрбээр долоон жилийн өмнө авто машины осолд орж өрөөсөн хөлөө тайруулснаас болж “хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэр зүүсэн нэгэн. Гэвч тэр хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байдаггүй, оюун санааны эмгэг гэж л бий хэмээн хатуухан хэлж, өөрийгөө ялахын тулд их спортын замыг сонгожээ.
  • Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаана
    2015 оны 9 сарын 17
    Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 06:00 цагийн хооронд бүрэн хааж өнгө хучилт хийх болсныг мэдэгдье.
  • Төмөр торхонд цохиулан нас баржээ
    2015 оны 9 сарын 17
    Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд төмөр торх тайрч байгаад, осолдсон харамсалтай хэрэг гарчээ.
  • Галбын говийн ганган улаан тэмээтэй Өмнийн цэнхэр хязгаараар зочиллоо
    2015 оны 9 сарын 17
    ”I love Mongolia” төслийн Өмнийн цэнхэр хязгаарт ирээд байна. Байгалийн баялаг, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоороо Монголдоо төдийгүй дэлхийд данслагдсан том аймаг бол Өмнөговь. Тус аймаг 60 мянган хүн амтай бөгөөд тэдний 20 мянга нь Даланзадгад суманд суурьшсан байна. Нутгийн гол онцлог болсон ашигт малтмал, Галбын говийн ганган улаан тэмээний талаарх сонирхолтой сурвалжлагыг бид дор сийрүүлж байна.

    Тус аймагт Тэмээний музей гэж алдарт музей байдаг бөгөөд жилдээ 8000-10 мянган жуулчин татдаг аж.
  • Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа
    2015 оны 9 сарын 17
    Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа
  • НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгоно
    2015 оны 9 сарын 17
    НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгоход та саналаа өгөөрэй
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал гарчээ
    2015 оны 9 сарын 17
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал гарчээ
  • ”Балдорж” шагналын эзэд тодорлоо
    2015 оны 9 сарын 17
    Сэтгүүлчдийг бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулж, байнгын формтой байхыг “шаарддаг” их хурд өнөөдөр барианы зурхайд хурдан “хүлгүүдээ” тосож авлаа. Жил бүрийн есдүгээр сард болдог “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр, хамгийн их хүсэн хүлээдэг наадам нь яах аргагүй мөн. Шударга шүүлтийн дор сэтгүүлчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөн, хэн нь хэн бэ гэдгээ таниулах бодит шалгаруулалт болдог учраас “Балдорж” шагналыг Монголын Пулитцер ч гэдэг.
  • Нийслэлийн Тээврийн газрын дүрмийг шинэчлэн боловсруулна
    2015 оны 9 сарын 17
    Нийслэлийн Тээврийн газрын дүрмийг шинэчлэн боловсруулна
  • Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна
    2015 оны 9 сарын 17
    Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна
  • Нийслэлийн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ
    2015 оны 9 сарын 17
    Уламжлал ёсоор нийслэлийн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний зүс сайжирна
    2015 оны 9 сарын 17
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний зүс сайжирна
  • Улаанбаатарт 16 хэмийн дулаан байна
    2015 оны 9 сарын 17
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
  • Манай улсад ХДВ-гийн халдвар өндөр байна гэв
    2015 оны 9 сарын 16
    Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох вирүст хепатит, элэгний өмөнгийн өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор Монгол- Америкийн хамтарсан “Архаг вируст хепатит болон элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, нийтдээ 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож 30-аад илтгэлийг хэлэлцүүллээ.
  • Дэлхийн хошой аварга С.Батцэцэгт гурван өрөө байрыг бэлэглэлээ
    2015 оны 9 сарын 16
    ХОШОЙ АВАРГА С.БАТЦЭЦЭГТ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНААС 3 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ
2842 2843 2844 2845 2846 2847 2848
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    2 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    35 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
    54 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    55 мин
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    16 цаг 36 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    16 цаг 39 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    16 цаг 55 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    17 цаг 18 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    17 цаг 45 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    17 цаг 46 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    18 цаг 8 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    18 цаг 12 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    18 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    18 цаг 57 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    19 цаг 51 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    20 цаг 27 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    20 цаг 35 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    20 цаг 49 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК