2013 оны 9 сарын 03
”Залуу эмэгтэйчүүд монголын ирээдүй” ТББ-аас санаачилж буй хандивын арга хэмжээнд сайхан сэтгэлт монголчууд та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Ж.Сарантуяа нь гурван настай хүү Энхдөлгөөний хамтаар амьдардаг бөгөөд түүний хүү давсагны хорт хавдраар өвчлөөд багагүй хугацааг өнгөрөөж байгаа юм.