зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөр: Дурлах цаг ирлээ

2015-12-07
0
ЖИРГЭХ

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Улстөрчдөд ард түмэн хэзээ ч хайртай байдаггүй гэлцдэг юм билээ. Үнэн байх шүү, нээрээ. Манайд л гэхэд бүх талаараа таалагддаг, мануусынхаа хайрыг асар их татдаг УИХ-ын гишүүн гэж бараг байхгүй шүү дээ. Гагцхүү туслах энэ тэр нь л хайртай байх. Түүнийхээ хүчинд цалин авч байгаа болохоор аргагүй л дээ.

 

Харин улсөрчид бидэнд дөрвөн жилд нэг удаа дурладаг. Гэхдээ цөөхөн хоногоор. Яг Японы “Зуурдын сэтгэл” гэдэг кино шиг түр зуурын янаг амрагийн явдал бидний хооронд өрнөдөг юм. Түүндээ улстөрчид ч амтшиж, бид ч мөн дасчээ. Өөрөөр хэлбэл тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна. Тиймээс ирэх сонгуулийн чимээ хаяанд сонсогдох энэ агшинд, эрхэм түшээдийн ээлжит амрагийн асуудал сэргэн, мань мэтийнхээ хөнжлийн үзүүрээс сэмхэн чангааж эхлэхийг өөрийн эрхгүй хүлээдэг болжээ. Тэд “Өвөрт л орох” гээд байгаа хэрэг шүү дээ.

 

Тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд биднийг өөрөө ч мэдээгүй сууж байтал тун гайхалтай биеэ үнэлэгчид болгож амжсан байна.

 

Эдүгээ “Шунхлай” Г.Батхүү Өвөрхангайнхаа айл өрх бүхэнд сүү тараг, малчны хуанли тараагаад, нэг ёсондоо би та нартаа мөн ч их хайртай шүү гэдгээ зах зухаас нь илэрхийлж эхэллээ.

 

Ш.Сайхансамбуу Завхан руу дүүгээ илгээж, энэ зунжингаа сум сумын адуу малтай ноцолдууллаа. Одоо түүний дүү ярихын оронд янцгаах шахам болсон гэхэд хилсдэхгүй. Мөн бид ч түүнийг малд өн ч их нүдтэй хүү юм аа гээд магтах үгээ олохгүй сууна. Энэ бол эрхэм гишүүн агсан Ш.Сайхансамбуу бидэнд хайртай гэдгээ давхар уяатай морь гэдэг шиг дүүгээрээ дамжуулан илэрхийлж байгаа хэрэг л дээ.

 

Яг түүн шиг Хөвсгөлд Л.Мөнхбаатар, Өвөрхангайд Ч.Даваабаяр, Ховдод Батнасан, Адьшаа нарын хүмүүс  аймаг бүхэнд харьяалагддаг намынхаа улстөрчдийн хожим очих нүүрийг тахлан, суудал сандлыг нь бэлтгэхийн зэрэгцээ өвөрмөц нэгэн тагнуул хийцгээж эхэллээ. Ингээд л ирэх хавар нөгөө аваргууд нь хөдөөгийн уул талаар хайрын дуу аялан та бидэн дээрээ тууж ирнэ дээ.

 

Харин энэхүү нүүр тахлагчдын хувьд ашигтай. Чадвал өөрсдөө нэр дэвшинэ. Чадахгүй бол мөнгө аваад нэрээ татна. Эсвэл ирэх нэгнийгээ дэмжээд албан тушаал амлуулна. Нам ялбал сайд болно шүү гэх зэргээр. Ер нь сонгууль гэдэг 12 өргөстэй цоож гаргахын дайны асар нарийн технологитой болсны нэг жишээ энэ л дээ.  

 

Гишүүд ийнхүү хөдөлгөөнд орж байна. “Женко” Х.Баттулга өөрт нь 100% санал өгсөн Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумыг цоо шинээр барьж, ирэх сонгуулиар үлдсэн хэдийн нь амыг нэг ёсондоо битүүхэн асууна. Ингээд намайг сонговол ийм л болдог юм даа  гэх далд санаа хавчуулсан “түймрийг” ирэх хавар дэгдээх биз.

 

Тэгвэл МАН-ын Л.Энх-Амгалан тэртээ Улаан-Уул сумын жавар тачигнсан голын мөсөн дээр зогсчихсон, нэгэн банкны луйврыг хэрхэн илрүүлж, ард түмэндээ ач тус хүргэснээ телевизээр тунхаглан зарлаж байх юм. Орон зай, цаг хугацаа, ач холбогдол нь юу байгаа юм бүү мэд. Мөн энэ нутгаас бие даан нэр дэвшээд сонгогдсон эрхэм гишүүн Ц.Даваасүрэн Ренчинлхүмбэ сумынханд хайртай гэдгээ тун өвөрмөцөөр илэрхийллээ. Саяхан очиход нь хүүхдийн цэцэрлэг барьж өгнө гэсэн чинь яав гээд Хөвсгөлийн дархдууд түүнийг зодох шахсан тул “шархаа  нөхөхийн” тулд мань хүн энэ сумаас татагдсан цэргүүд бөөн бөөнөөрөө үхэж байна гэсэн сүржин мэдэгдлийг хийж, нэг хэсэгтээ сэтгэл амрав бололтой.

 

Увайгүй улстөрчдөд өөрийн хэрэг бүтэж байвал төрийн алба яамай байдгийн сонгодог жишээ энэ л дээ. Нөгөө талаас энэ нь гол мөрөнгүй газар гүүр барина гэж амалдаг манай улстөрчдийн өөрөө өөртөө тавьдаг занганаасаа  гарах нэг төрлийн арга юм. Өнгөрсөн хугацаанд ийм зангандаа орооцолдож, цаг бусаар тавцангаасаа буусан улстөрчид мөн ч олон бий шүү дээ. Уг нь бид ан хийснийхээ дараа л бага зэрэг “давстай” яриа өрнүүлдэг байсан бол өдгөө сонгуулийн өмнө улстөрчид амандаа орсныг амалж, толгойдоо буусан бүхнийг ярьдаг болсон. Түүнд нь бид итгэхийг яана гээч. Үнэхээр уран панаалдаж байгаа юм чинь.

 

Өдгөө улстөрчид манийхаа зүг наалинхай харц чулуудах цаг яах аргагүй ирлээ.  Ингэхэд  Д.Арвингаас бусад нь надад мөн ч их хайртай болно доо. Эдүгээ чих нь хачин зөөлөрсөн байна билээ. Энэ бол тун удахгүй хэсэгхэн зуур бурантагтай тэмээ шиг болохын дохио. Д.Арвины хувьд улстөрийн дэлгэц дээр “Конец фильма” болсон гэдгийг маш сайн мэдсэн шиг харагддаг юм. Харин бусад нь өдөр ирэх тутам улам ялдам болоод л. Ялангуяа УИХ-ын явц телевизээр шууд дамжиж байгаа үед ард түмэнд хайртайгаа мөн ч их зарлацгаах болж. Гэхдээ ард түмэн л гээд байхаас бус бас яг юуг маань хайрлаад байгаа нь тун тодорхойгүй байдаг шүү дээ.

 

Ийнхүү улстөрчдийн бидэндээ дурлаж, биднийгээ хайрлах цаг ерөнхийдөө ирж, эхнээсээ хайр сэтгэлээ маш чангаар илэрхийлж байна. Мөн тэдний ярих цаг ч ирлээ. Гагцхүү эд нар хийсэн жаахан ажлаа хэдэн тийш нь тасчин чангаахыг чөтгөр бүү мэд. Аймгуудтай холбосон  замуудаа хэн, хэдэн тийш нь чангаах бол. Одоо л гэхэд хамаг бүхнээ “Хэний гавъяа вэ” хэмээн нэг нь магтуулах гэж байхад нөгөөх нь “Хэний гай вэ” хэмээн маазруулж байх жишээтэй. Ингээд л ирэх хаврын адаг сараас энд тэндгүй бидэнд хайртай хүмүүс гарна. Харамсалтай нь хайрт минь би чамайгаа энэ томилолт дуустал чин зүрхнээсээ хайрлана шүү гэдэг онигоо шиг юм өрнөнө  дөө. Одоо яая гэхэв.

 

Зургийг Шог зураач С.Цогтбаяр

 

Д.Гал

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Нүүрс (202.21.106.118)
    Луь Болд айлуудад 4 шуудай нүүрс тараагаад санал авах гэнэ
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.120)
    aae aaae
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
    26 мин
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
    1 цаг 9 мин
  • Гурван Кимийн дор төрдөө зүтгэсэн Ким Ён Нам таалал төгсжээ
    3 цаг 58 мин
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
    4 цаг 11 мин
  • Алхдаг хүмүүс Альцгеймер өвчнөөр өвдөх магадлал бага болохыг тогтоожээ
    4 цаг 44 мин
  • Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
    4 цаг 47 мин
  • Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна
    5 цаг 11 мин
  • Баруун аймгуудын нутгаар зудын хүндрэл үүсэх эрсдэлтэй байна
    5 цаг 25 мин
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    5 цаг 26 мин
  • “МӨНГӨН ГҮҮР”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
    5 цаг 34 мин
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
    5 цаг 54 мин
  • Пари Сен-Жермен vs Байерн Мюних - Аваргуудын лигийг тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?
    6 цаг 4 мин
  • Сингапур чиглэлд долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэнэ
    6 цаг 7 мин
  • Хот суурийнгийн цаг агаарын урьдчилсан мэдээ илүү богино хугацааны нарийвчлалтай хүрдэг боллоо
    6 цаг 8 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэлэлцүүлэг болно
    6 цаг 23 мин
  • Улаанбаатарт 5 градус дулаан байна
    6 цаг 27 мин
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
    22 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    22 цаг 17 мин
  • Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
    22 цаг 48 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • S&P Агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Л.Жижжалам: Энэхүү шагналыг авахад ээж минь их баярлаж байгаа ээжийгээ баярлуулсандаа баяртай байна
  • МУГЖ С.Ариунбямба: Ард түмнийхээ дуудлагаар, тэдний халуун алга ташилтан дор энэхүү хүндэт дээд цолыг хүртэж  байгаадаа баяртай байна
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК