Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жоомоо алах гээд байшингаа шатаав!

2025-10-07
0
ЖИРГЭХ

Монголын улс төрд нутагшчихсан, бүр бугшчихсан нэг буруу зүйл байна. Улс төрийн хэрүүл тэмцлийг заавал бусдад нялзааж, буруутан гаргаж ирж ард түмнээ талцуулдаг боллоо. Хэтэрхий танил энэ сценараа хэд хэдэн удаа амжилттай хэрэгжүүлж, ардын дайсан тодруулж байв. Дээхэн үед улстөрч болгоныг хятад цустай болгон харлуулдаг байсан бол одоо хувийн хэвшлээ улс төрийн хэрүүлдээ хутган үймүүлдэг технологид шилжжээ. Зарим нь өөрсдөө мэдээ ч үгүй байхад улс төрийн гол тоглогч, ардын дайсан болчихсон явдаг.

УИХ - ын дарга Амарбаясгалан нэгэнтээ томоохон өөрчлөлт, гэрээ зурагдах явцад хэн нэгэн буруутан муу хүн хэрэгтэй болоод намайг буруутгаа биз дээ гэж хэлж байсанчлан хэн нэгэн дайсныг гаргаж ирээд дарж авч байгаа баатрууд аль ч улс төрийн хүчинд нь хэрэгтэй. Гэтэл хувийн хэвшилүүд нь учираа ч ойлгоогүй, төр засгийнхаа эсрэг муудалцаад яахав аандаа учир нь олдох биз гэсэн төөрсөн гайхсан хүмүүс. Авууштай нь, хэн нэгэн хүний арьсаа хамгаалах, аль эсвэл дарга болгох энэхүү тэмцлийн хохирогч нь улсаараа болж буйг ухаж ойлгох хүн өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь юм. Улс төрийн сүүлийн хоёр ч том тэмцэлд хүсээгүй байж хүчээр татагдан орж байгаа компани бол “Энержи Ресурс”.

Яагаад гэвэл, Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэйуул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоор энэ компани өртчихөөд байгаа хэрэг л дээ. Дээр нь тэд төрийн хийж чадаагүйг хийчихсэн нь, бизнесийн ашигтай загвар сонгож аваад үргэлж урагшилж байгаа нь л хуйвалдааны онолд гүн бат итгэчихсэн нийгмийн тодорхой хэсэгт хар технологи нь хүрэхэд дөхөм болгоод байгаа юм. Тийм болоод л төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой”-д гарсан нүүрсний хулгайг ярихдаа хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компанийг хутгадаг биз! Уг нь нийтээрээ жаахан нүдээ нээчихэд л байдал хаанаа буруу байгааг ойлгочихож болохоор юм билээ. Жишээ нь, үргэлж ад үзэгдэж байгаа Ухаа худаг дээр нүүрс баяжуулах үйлдвэрийг 100 хувь монгол инженер, техникийн ажилтнууд барьж ашиглалтад оруулаад жилдээ 15 тонн нүүрс баяжуулаад явж байна. Энэ үйлдвэрийн үр шимийг төлсөн татвараар нь дамжуулж улсаараа хүртэж байгаа боловчталархах байтугай үргэлж нүддэг.

         Гэтэл төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани болохоор уурхайгаасаа 20 км-ын алсад нүүрсээ хямдруулан өгч бартераар их наядаар бариулсан үйлдвэрийнхээ ердөө 10 хувийг л ашигладаг. Дарга нар нь очиж тууз хайчилж, дагалдагчид нь харин баяр хүргэсээр... Өөрөөр бол хэдэн мянган ажлын байр бий болгочихсон, улсдаа үргэлж топ татвар төлөгчөөр шалгардаг, төлсөн татвараар нь багш, эмч гээд төрийн албан хаагчдынхаа цалинг тавьдаг, олон улсад хувьцаа гаргасан нээлттэй компанийг үгүйсгэж, буруутгах шалтгаан уг нь баймааргүйсэн.

Гэвч эзэн нь байхад хэрэг нь олдоно гэдэг шиг хэлмэгдүүлэх сэдвээ улстөрчид олж чадаад л байна даа. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл санаачилж буй УИХ-ын гишүүн П.Сайнзориг АМНАТ-ийн хуулиар аж ахуйн нэгжид давуу байдал олгож, 200 тэрбум төгрөгөөр улс хохирч байгаа талаар өчигдөр мэдэгдэл хийлээ. Өөрийгөө шүгэл үлээж байна гэж мэдэгдсэн эрхэм гишүүний улс төрийн нүүдэл бол хэнд ч ойлгомжтой байгаа. Үнэндээ тэр МАН-ын даргын зодоонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаас үлээгдсэн “шүгэл”. Гэвч тэр улс төрөө улс төрийнхөө хүрээнд хийхгүй, хувийн хэвшил рүүгээ нааж “шүгэлдсэн” нь ердөө л дээрх технологитой холбоотой.

Одоо тайлбарлая. АМНАТ-өөр 200 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх шийдвэрийг Засгийн газар гаргасан гэж тэр тайлбарласан. Ингэхдээ Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 55 дугаар тогтоолыг буруутгаж байгаа юм. Гэтэл энэ тогтоол нь дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ унаж байгаа энэ үед валютын нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдээ хүндрэлээс сэргийлэх, татварын бааз сууриа өргөтгөх, хамгийн гол нь уул уурхайн биржийн арилжааг сайжруулах зорилготой гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдээд байна. Бүр энгийнээр тайлбарлавал, ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай юм байна. Өөрөөр хэлбэл, биржийн арилжаа гэдэг хамгийн өндөр үнэ санал болгосонд нь ашигт малтмалаа зарах тухай ойлголт. Дур мэдэн, ам нөхцөлөөр байгуулсан гэрээний үнээс үргэлж 10-20 хувь өндөр дүнтэй зарагддаг нь ч өнгөрсөн хугацаанд нотлогдчихсон зүйл. Борлуулалтыг нь ил тод, нээлттэй болгож, илүү өндөр үнээр нээлттэй борлуулахын эсрэг хэн яваад байгааг сайд нь гайхаж байна лээ.

                Бодит нөхцөл байдал ийм байхад “Энержи Ресурс” компанид 200 тэрбум төгрөгийн АМНАТ-өөс зугтах боломж олгосон гэж буруутгаж, бас үүнийгээ хэвлэлээр тарааж байгаа нь өөрөө яаж ч бодсон өрөөсгөл. Дээр нь Засгийн газрын 55 дугаар тогтоол нь зөвхөн нүүрсэнд, ганцхан “Энержи Ресурс”-д зориулсан тогтоол бус гэдгийг ойлгох ёстой. Энэ тогтоолд зааснаар нүүрснээс гадна төмрийн хүдэр, жоншний экспорт хамаарч буй бөгөөд уул уурхайн эдгээр салбарт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нөгөө талаас биржийн арилжааг дэмжсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр улсын төсөвт 200 тэрбумын хохирол учрах бус, 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрөхөөр байгаа ажээ. Одоо улстөрчдийн гаргаж тавьчихаад байгаа нүүрсэн дээр л гэхэд Монгол Улс 2025 оны эхний есөн сарын байдлаар 63.4 сая тонн нүүрс экспортолсон байна.

Үүнээс 12.5 сая тонн нүүрсийг уул уурхайн биржээр дамжуулж арилжжээ. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Тавантолгой” ХК, “МАК”, “Саусгоби”, “Өсөх Зоос”, “Хөшөөт” гэх мэт нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн экспортын нэгдсэн дүн. Ийм байхад энэ салбарт ганцхан “Энержи Ресурс” гэж компани байдаг мэтээр нүүрсний арилжааны 10 орчим хувийг бүрдүүлдэг нэг компани руу “сорчилж” дайрч байгаа нь ердөө л улс төртэй холбоотой, өөр юутай ч холбоогүй. Яагаад гэвэл, АМНАТ-тай холбоотой Засгийн газрын 55 дугаар тогтоол дээр өгүүлсэнчлэн жонш, нүүрс, төмрийн хүдрийн экспорт хийж буй 400 гаруй компанид хамаарах агуулгатай юм.

Нөхцөл байдал ийм байхад Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа хувийн хэвшлээ улс төрийн зодоондоо “бамбай” болгож ашиглах нь нөгөө жоомоо алах гээд байшингаа шатаав гэгч болгох вий. Яагаад гэвэл, гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчид бүгд Монголын улс төрийг, улстөрчдийг харж байгаа. Гэтэл бид улс төрийн зодоондоо хүссэн компаниа буруутнаар тодруулж, худлаар хутган үймүүлсээр байвал хэн Монголд хөрөнгө оруулах вэ? Энэ удаад “Энержи Ресурс”, дараа нь “Таванбогд”, тэгээд “МАК” гээд л дайрна шүү дээ. Эцэст нь, “Энержи Ресурс” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батцэнгэл “Нүүрсний экспорт, биржийн арилжааны 10 орчим хувийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжийг онцгойлж попорч дайрах шалтаг юм уу? Энэ олон жил нүүрсний нөөцийг сорчлохгүй олборлож, хольж боловсруулж, 2012 оноос хойш зөвхөн баяжуулсан нүүрс экспортолж байгаа цорын ганц компани, экспортын нүүрсний үнийг хамгийн өндөрт хүргэж ирсэн үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ байнга ад үзэж, улс төрийн хэрүүлдээ хутгаж, дайрч давшлаад энэ улс хөгжих юм уу?” гэж жиргэсэн байсныг онцолъё.

       Энэ бол өнөөгийн улстөрчдийн байгаа царайг маш товчхоноор тодорхойлсон цөөхөн өгүүлбэр. Жоомоо алах гээд байшингаа шатаачихгүйхэн шиг улстөрчдийн зодоон өндөрлөөсэй билээ. Улс төрчидийнхөөр хувийн хэвшил нь яах ёстой гэж?, бүгд дампуураад, үүд хаалгаа бариад, ажилгүй орлогогүй, татвар хураамжаа шууд иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж, бүгдийг төр хурааж авсан нэр дээр бүтээмжгүй, цүнх барьсан мэргэжлийн бус, уул уурхайн бизнесийн ямар ч туршлагагүй залуучуудаар удирдуулж байж санаа нь амармаар байгаа гэжүү. Үнэндээ энэ зодооны ялагч нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын хэн байх нь монголчуудад төдийлөн хамаагүй. Харин хохирогч нь улсаараа болчих вий гэдэг л монгол хүн бүрт хамаатай!

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Rollins Fried (64.31.20.3)
    HOW I GOT MY BITCOIN BACK // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I was recently scammed out of $468,000 by a fraudulent Bitcoin investment. This special group of professional GEO COORDINATES RECOVERY HACKER was able to recover my money within 12hours. I’m really glad such a group exists and I’m happily sharing this out there with anyone who needs their service to recover their money. You can contact them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack It was such a huge relief for me and I’m so grateful
    2025 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.183.158)
    "MCS"-ийн троллууд Амарбаясгалан, Оюун-Эрдэнэт хоёрыг харлуулах хамаг хүчээрээ ард түмний тархийг хайр найргүй 24 цаг угааж байна. Гэвч Монголын ард түмэн ухаажиж, "MCS"-ийн Оджаргал монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсаныг мэдэж авав. "MCS"-ийн Оджаргал жинхэнэ нүүрсний хулгайч гэдгийг мэдэж авав. Занданшатар, Энхбаяртангууд, АН, МАН-ын зарим УИХ-ын гишүүд "MCS"-ийн Оджаргалын бууны ноход байжээ гэдгийг мэдэж авав.
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.120.9)
    SADARTLA ERCHUUDN ANUSN NUXN XELEEREE GOE LAW DOLOON80955877
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.9)
    2ERTEI SEXSEEF VANXANDI BOOW XXNO DOLOON ANUSDAAD AL SEKSEER80955877
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.180.131)
    ажил явдагаараа яваг энэ хоёр хэрэлдэж л байг дээ одоо зүгээр дор бүртээ ажлаа хийе улстөржих сонирхолгүй болсон албан тушаалтанууд л мэрэлцэг
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    2 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    4 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    6 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    12 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    1 цаг 13 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    22 цаг 9 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК