зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сонгуулиар юуг хориглох вэ?

2016-6-03
0
ЖИРГЭХ

Монголчууд эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай мөч удахгүй болно. 2016 оны сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж удахгүй сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр зэхэж байгаа. Тэгвэл Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн үеэр ямар, ямар зүйлийг  хориглодогийг 24 баримтаар онцолж байна.


Баримт 1. Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

 

Баримт 2. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

 

Баримт 3. Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

 

Баримт 4. Сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, төрийн улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.

 

Баримт 5. Тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.

 

Баримт 6. Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

 

Баримт 7. Сонгууль зохион байгуулах хугацаанд тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

 

Баримт 8. Хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнд болон сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

 

Баримт 9. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

Баримт 10. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно.

 

Баримт 11. Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд өөр намуудын эвслийн хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

 

Баримт 12. Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

 

Баримт 13. Нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороо, эсхүл тойргийн хороонд бүртгүүлж Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

 

Баримт 14. Нам, эвсэл Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ зохих шатны сонгуулийн хороонд санал авах өдрөөс 20 хоногийн өмнө ирүүлж, бүртгүүлж болно. Бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг хориглоно.

 

Баримт 15. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно.

 

Баримт 16. Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

 

Баримт 17. Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон санхүүжилтийг сонгууль товлон зарласан өдрөөс хойш сонгуулийн дүн эцэслэн гаргах хүртэл хугацаанд зарцуулахыг хориглоно.

 

Баримт 18. Нам, эвслийн тойрогт нэр дэвшигчдээс нам, эвслээс бусад нэр дэвшигч нь сонгуулийн зардлын нэг дансыг банкинд нээлгэхээс өөр данс, тойрогт нэр дэвшигч нь энэ хуулийн 38.2-т зааснаас өөр данс нээлгэхийг хориглоно.

 

Баримт 19. Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

 

Баримт 20. Сонгуулийн жил зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж хандив өгөх бөгөөд энэ тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 18.3-т заасан хандивыг нам, эвсэлд давхардуулан өгөхийг хориглоно.

 

Баримт 21. Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчид санал авах байранд байрлахыг хориглоно.

 

Баримт 22. Загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

 

Баримт 23. Сонгогчид тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийхийг хориглоно

 

Баримт 24. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

 

24tsag.mn

image

Монголчууд эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай мөч удахгүй болно. 2016 оны сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж удахгүй сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэхээр зэхэж байгаа. Тэгвэл Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулиар ямар ямар зүйлийг хориглодогийг 24 баримтаар онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
Аймшгийн баярын тухай сонирхолтой 24 баримт
ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.6)
    Сонгуульд орох хүн тухайн жилд нэрээ солихыг хориглооч тухайлбал Бямбачулуун Лүндээжанцан болохыг гэх мэт
    2016 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    ардчилсан гэх үг хэрэглэж жүжиглэхийг хориглоно
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
    27 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
    1 цаг 17 мин
  • “Бахрейн 2025”: Өнөөдөр Монголын тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөнө
    1 цаг 24 мин
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА
    1 цаг 57 мин
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
    2 цаг 1 мин
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
    2 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.546 болжээ
    2 цаг 29 мин
  • СУРВАЛЖИЛГА: Боловсролын системийн бодит боломж ба саад
    3 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
    3 цаг 31 мин
  • НҮБ-ын төлөөлөгчид COP17 төслийн талбайд мод тарилаа
    3 цаг 35 мин
  • Аймшгийн баярын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 35 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 51 мянган тонн ногоон тэжээл бэлджээ
    3 цаг 52 мин
  • Реал Мадрид vs Барселона: Түүхэн дэх онцлох Эль Класико тоглолтуудыг эргэн санахуй
    4 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
    18 цаг 23 мин
  • НҮБ-ын төлөөлөгчид мод тарилаа
    19 цаг 12 мин
  • “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ
    21 цаг 32 мин
  • ЛХАМ Галерей Швейцарын Риетберг Музейтэй хамтран Монголын орчин үеийн урлагийг дэлхийд хүргэв
    21 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Түмэн шувуут” ХК-ийн өндөг, тэжээлийн үйлдвэрт ажиллав
    21 цаг 45 мин
  • БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЦАХИМ ШИЙДЛЭЭР БАТАЛГААЖУУЛАХ “E-BUSINESS 2.0” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
    21 цаг 49 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
24 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Аймшгийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК