
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудыг танилцуулж байна.
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
- Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацаа, хүнсний хангамжийн хэмжээ, хилийн нэмэгдэл олгох журам батлах тухай Засгийн газрын тогтооын хавсралтад өөрчлөлт оруулах тухай/
- “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр/
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Танилцах асуудал • Нийслэлийн хэмжээнд 2025-2028 онд барьж ашиглалтад оруулах орон сууцны бүтээн байгуулалтын явцын талаар тус тус хэлэлцэнэ.


















































