Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын мөнгө угаасан хэрэг зүүн өмнөд Азийг сандаргаж байна

2012-9-19
0
ЖИРГЭХ

    cc56954ef8df073ebigЭх орноосоо алсад олон оныг үдсэн хэдий ч цахимжсан ертөнцийн ачаар хавтгай болсон энэ дэлхийд монголдоо болж буй гунигтай бас баярлаж бахадмаар зүйлүүдийг цаг алдалгүй мэддэг болсон. Үүний ачаар магадгүй эх орондоо байгаа мэтээр өөрийгөө төсөөлөн сэтгэлээ тэжээсээр харьд суралцаж бас амьдарч явна. За энэ ч яахав миний хэрэг. Эх орноосоо сайхан мэдээ сонсвол баярлан хөөрч, таагүй мэдээ сонсвол гуниглах нь энүүхэнд. Харьд яваа монголчууд үнэн хэрэгтээ хамгийн их эх оронч сэтгэлгээтэй болдог. Тиймээс улс монголынхоо нэрийг унагахгүй юмсан гэдэг бодлыг уураг тархиндаа тээж явдаг юм.
    Энэ удаад өөрийн эрхгүй сэтгэлээ уудлахаар шийдлээ. Миний бие экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлагдах үеэс эхлэн монголчууд эв эеэ хичээлгүй өндөр алба хашиж явсан нэгнийгээ яахан ингэж дорд үзэж болно вэ хэмээн өмөөрөн мунхаглаж байсан билээ. Өлсгөлөн зарласан өдрүүдэд нь түүнтэй цуг өлсөж, ял сонсоход нь түүнтэй хамт сэтгэл зүрхээрээ шаналаж байлаа. Би Энхбаярт учиргүй хайртайдаа ингээгүй. Харьд яваа хүний сэтгэлээр бие биенийгээ өчүүхэн ч болов ойлгож ял зэмийг нь ганц ч болов удаа өршөөж үзээсэй хэмээн энэрэн бодож байсан билээ. Түүнээс биш Н.Энхбаярын үйлдсэн хэргийг бусдын л адил жигшдэг нэгэн.

    Гэвч яг энэ цаг мөчөөс эхлэн би Н.Энхбаярыг харин ч бага ял сонсон, үйлдсэн хэргийнхээ ганцхан хувийг л эдэлж байгаа гэдэгт итгэж байна. Учир юун гэвээс гадны Thomson Reuters, trust.org/trustlaw зэрэг сайтуудаас экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонконг, Сингапурын банкуудад олон олон сая доллар угаасан тухай мэдээлэл олж үзээд сэтгэл сэрдхийв. Зарим нийтлэлээс нь монголын сайтууд орчуулж тавьсан байна лээ. Болж байнаа. Гадаадын хэвлэлүүд хэр барагтай дэгс зүйл нийтэлдэггүй. Эх сурвалжийн мэдээллийг маш сайн нягталж, баталсаны эцэст мэдээлдэг зарчимтай.
Тэгэхлээр нэн ялангуяа Thomson Reuters, trust.org/trustlaw зэрэг сайтууд шар мэдээллээр хэзээ ч хөөцөлдөггүй. Банк, санхүү болон улс төрийн талаар бараг 100%-ийн магадлалтай үнэн мэдээллийг цацдагаараа уншигчдын дунд нэр хүндийг олж аваад байгаа. Дээрх сайтууд болон бас бус мэдээллийг хэрэгслүүдээр гарч байгаагаас үзэхэд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр олон сая ам.доллар угаахдаа Хонконг, Сингапурын банкуудыг ашигласан нь ойлгомжтой болж байна. Үүнээс болоод эдгээр улсууд сандралд орж эхэлжээ. Учир нь мөнгө угаана гэдэг нь гэмт хэрэг.
   Үүнээс болоод тус улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр унаж банкуудынх нь зэрэглэл ганц А  руу унагахаар барахгүй сүйрлийн ирмэгт ч тулж очдог. Тухайлбал Хонконг дахь “Deloitte”-ийн түнш Кристофер Уильсон гэгч эрхэм “энэ бол эрүүл системтэй, эрх баригчдын сэжигтэй, ердийн бус шилжүүлгийн талаар мэдээлдэг процедуртай санхүүгийн институтуудад өгч буй цагаа олсон анхааруулга” гэснийг монголын сайтууд хүртэл мэдээлсэн байна.
Энэ эрхэм Thomson Reuters сайтад “энэ асуудал үнэн бол 2012 оноос хэрэгжиж эхэлсэн алан хядагчдын санхүүгийн гүйлгээ болон мөнгө угаах гэмт хэргийн тухай хууль, 1994 онд баталсан зохион байгуулалттай онц хүнд гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн” гэж бичсэн байх юм. Түүгээр ч үл барам манай эксийг бохир мөнгө угаасан хэрэгтээ Хонконг Сингапурын банкуудыг ашигласан гэдэг мэдээлэл цацагдсаны дараа Зүүн Өмнөд Азийн “мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ”-ний тэргүүн Найжель Моррис гадаад дахь салбаруудад данс эзэмшигчдын талаарх мэдээллийг шалгах үүргийг өгчээ. Хамгийн хөгийн нь Н.Энхбаяртай хамт хуучин Бирм буюу Мьянмар гэх хөгжил дорой улсын удирдлагууд мөнгө угаасан хэрэгт холбогджээ.

  Н.Энхбаяр тус бүс нутагт мөнгө угаасан тухай мэдээлэл цацагдсаны дараагаар Хонконг мөнгө угаах гэмт хэргийн тухай хуулиа чангатгаж, цагдаагийн газар болон гааль, татварын албаны хамтарсан “санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжлах хэлтэс”-ээс нөлөө бүхий улс төрч, алан хядах үйл ажиллагаа болон хар тамхины наймаатай холбоотой мэдээлэл цуглуулахыг хүсчээ. Юу болж байнаа та минь ээ.
Н.Энхбаярын үйлдсэн балаг, хийсэн гэмт хэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудыг сандаргаж байна. Гэтэл Монголд түүнийг нурж буй байшин авсан, ганц зочид буудал идсэн, буддын шашинтнуудаас телевизийг нь булаасан гэх мэт жол зүйлсээр яллан дөрөвхөн жилийн ял өгч байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад өвчтэй, зовлонтой гээд суллагдах магадлал өндөрссөн ч гэх шиг. Хамгийн харамсалтай нь Н.Энхбаярыг Хонконг, Сингапурын банкуудад олон сая доллар угаасан хэмээн бичиж, үүний дагуу Зүүн Өмнөд Азийн төр тэр аяараа үймэн сандралдаж байхад монголын зүгээс энэ талаар ямар ч мэдэгдэл очоогүйг тус сайтууд гайхан бичсэн байх юм.
   Би Н.Энхбаярын мууг үзэж, улам олон жил шоронд суугаасай гэж үүнийг бичсэнгүй. Хамгийн гол нь улс монголын маань нэр хүнд дэлхий дахинд унаж, олон улсын банк, санхүүгийн байгууллага мөрөөрөө яваа бизнес эрхлэгчдийг маань хавчин гадуурхаж, үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж эхлэх вий л гэж эмээн болгоомжилсоны үндсэн дээр үүнийг бичлээ. Хэрэг дээрээ ганц Н.Энхбаярын асуудал мэт боловч үнэндээ монгол улсын нэр хүнд, банк санхүүгийн системд ноцтой хохирол учруулж буй үйлдэл гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

   Н.Энхбаяр гэдэг хүн өлсгөлөн зарлаж ахуйдаа монголын нэр хүндийг гадаад ертөнцөд чадах чинээгээрээ гүтгэж унагаж байсан. Харин сүүлийн үед гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Н.Энхбаярыг ялласан нь зүйн хэрэг болсныг үнэнээр нь цацаж байгаа. Гэтэл Н.Энхбаярын бохир мөнгө угаасан хэрэг гэнэт сөхөгдөн Зүүн Өмнөд Азийг цочроож байна. Энэ нь мэдээж бусад орнуудад ч нөлөөлөөд эхлэх биз. Харамсалтай нь миний эх орны хуулийн байгууллагууд л энэ талаар мэдсэн ч юмгүй таг чиг. Дэндүү эмгэнэлтэй.


Төөгий. (Лондон)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • asdasd (202.9.47.177)
    enhbayrt chaduuulaad bdg banknuuud gadaadad bdg gehed ih l ergelzeetei yuma. ene hun yund shunaad ingeed bdg yum boldoo nas namba togtson yumiig eregtsuuleh uhaan n jiriin ard tumnees iluu sain tolgoi saitai l bmaar yum.
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • azaa (202.70.46.201)
    enhbayr bol hulgaich luivarchin ayultai nuhur yumaa odoo yaliig ni nemeed uguh heretei ter umguulj bgaa umguulugch ovoo heden yum avsan bololtoi engiin ardiig tegej umguuluusee elbegdorj bol unenii elch yum enhbayriig umguuluud bgaa novshnuud bol hamsaatanuud ni yumaa hamttad ni horih heretei
    2012 оны 09 сарын 23 | Хариулах
  • нэхэмжлэл (182.160.4.231)
    ха ха энэ нөхөр жоохон эргүү юм бичдэг нөхөр үү нэг жоохон тав арван сая долларын шилжүүлгийн төлөө өөрийгөө шалгуулдаг банк гэж дэлхийд хаана ч байхгүй банкны нууцлал гэж юм байх хэрвээ ийм мэдээллийг банк нь цацаад байвал хэн тэр банкаар үйлчлүүлэх юм мөнгийг хэдэн тэрбумаар угаадаг болохоос хэдхэн саяаар угаадаг юм биш угаасан ч угаасан хүн өөрийнхөө нэрээр угаана гэж ямар тэнэг юм бодож олоо вэ ядаж энхбаярын гарын үсэгтэй шилжүүлгийн ганц баримт ч үгүй байж бурахаа боль чи хэний уяаны нохой вэ хэ хэ монголын ард түмэн юм ойлгодог болсон хуучинтай адил нэг намын удирдлагын доор мэдээлэлгүй суудаг мал гэж бодоогүй биз дээ чи аягүй бол өөрөө мөнгө төлж тэр сайтдаа бич ээ биз сайт тай чинь цуг шүүхэд нэхэмжлэл гаргаж харин хэдэн сая доллар гаргуулж авах минь ха ха
    2012 оны 09 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.179.18.14)
    Manaihan matariin nylimas yngaad hylgaichaa urubduj baih hoorond gadaadiihan bidniig tenegiig gaihaj bndaa Enhbayriin balag gej unen dyysahgui yumdaa
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • (202.179.15.117)
    Америк, Баруун Европ, Хонг Конгт бүх зүйл эмх цэгцэндээ орсон. Систем ч нарийн. Томсон Ройтерс бол дэлхийн бүх хуульчид, шүүгчид, хуулийн мэргэжлийн системийнхэн, дэлхийн бүх нэр хүндтэй их сургуулиудын хуулийн тэнхимүүдийн багш, оюутнууд судлаачдын хэрэглэдэг дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том, хамгийн үнэн зөв, дэлхийн хамгийн хуучин хэргийн шүүх хурлын материал ч бүрэн эхээрээ байдаг цахим датабэйсээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Энэ байгууллагатай хэн ч маргадаггүй тийм хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хэн нэгний эрхшээлд орохгүй шударга байгууллага. Үүнийг зөвхөн барууны хуульчид, шүүгчид бүгд мэднэ. Ийм байгууллагын хяналтанд Намбарын Энхбаярын хэрэг орсон гэдэг бол дэлхий нийтийн хуулийн систем Намбарын Энхбаярыг дэлхийн гэмт хэрэгтэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ориг нь англиар Томсон Ройтерсийн trust.org tashuu zuraas trustlawnewsmongolian-ex-president-laundering-case-shows-asian-banks-need-a-tight-pep-regime-say-officials сайтад байна 2012 оын 9 сарын 17
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • unen (202.55.182.82)
    elbegdorjtoi tsug horidvol zuvshuuriyoo bas eh oronoo hudaldsan humuus boloh nymdorj batbold bayar zorigt
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • (202.72.245.131)
    Shuud l unshhaas durgui hurch bna! AWILGICHIN gedgiig ard tumen bigd bish HARIN IHENHI ni medej bga shde!
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • (62.117.74.90)
    shuux xurliin umnux neriig ni gutaax gesen oroldlogo bna. enxbayariin mongo ugaasan talaarx ex survaljiig byren exeer ni unshmaar bna.
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • bbb (202.21.112.2)
    avilgaltai temtseh gazar dutuu shalgasan bna shdee.delhii niiteeree internet ashigladag bolson bhad ene medeeleliig medehgui bna gedeg denduu ineedtei yum bish uu. Enhbayariin yal ni denduu baga bgaag bid bugd medej bgaag bolovch yah bilee dee. ene medeeleliin daguu dahin eruu uusgej shalgah heregtei yum bna daa.
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • (202.179.20.228)
    za bitgii buraad bai.iim heregees iluug hiij bgaa humuus bj l bn
    2012 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    38 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    39 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    1 цаг 33 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    1 цаг 58 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2 цаг 5 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 19 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    3 цаг 31 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    3 цаг 38 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    7 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    7 цаг 53 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    8 цаг 3 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    8 цаг 7 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    8 цаг 22 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    8 цаг 22 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    8 цаг 23 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    8 цаг 59 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК