ШӨХТГ нь иргэдээс ирсэн өргөдөл гомдолд үндэслэн хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээний ерөнхий шаардлага стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох шалгалтыг хийжээ. Ингээд хяналт шалгалтын зургаан аж, ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийхэд стандартын шаардлага хангаагүй үйлчилгээ үзүүлсэн, хэрэглэгчийн эд материалд бодитой хохирол учруулсан, заавал мөрдөх ёстой стандартын шаардлага хангаагүй, мэргэшсэн мэргэжилтэн дутмаг зэрэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс зөрчил гаргасан эдгээр аж ахуй нэгжүүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч зөрчлийг арилгахыг анхааруулжээ.
Тухайлбал, ""Бест сервис" ХХК-иар гурван хивс цэвэрлүүлэхээр өгөөд авахаар очтол хивсний цардуулыг арилгасан байсан тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэсэн хэрэглэгчийн гомдлыг судалж үзээд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т "доголдолтой барааны оронд тухайн төрлийн доголдолгүй бараагаар солих, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах эрхтэй" гэж заасны дагуу хивсний мөнгийг хэрэглэгчид олгуулсан. Мөн түүнчлэн тус салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх Нийслэлийн захирагчийн ажлын албанд бичгээр хүргүүлсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)