Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой өнөөдөр тохиож буй.
20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Уг өдөрлөгийн үеэрх фото сурвалжилгыг хүргэж байна.
Ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар салбарын шагналаар шагнасныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Дэд дарга, Хурандаа Д.Намсрай нар гардууллаа.