Өнгөрсөн 1 хоногийн тойм мэдээ /2025.08.26-ны 08 цагаас 08.27-ны 08 цаг хүртлэх/-г хүргэж байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-37.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Хушаат 37.0 мм, Бугант 11.0 мм, Ховдын Жаргалант 26.0 мм, Орхоны Баян-Өндөр, Дундговийн Сайхан-Овоо 12.0 мм, Говь-Алтайн Есөнбулаг, Баянхонгорын Баянговь 10.0 мм, Баянхонгорын Шаргалжуут 9.0 мм, бусад нутгаар 0.0-8.0 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-3 градусаар дулаарч, бусад нутгаар 1-12 градусаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчимоор +14…+19 градус, Эхийн голын Баянбүрд орчиим, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө зүүн аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө 1-6 градусаар дулаарч, бусад нутгаар 1-9 градусаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +0…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн зарим газраар борооны өмнө секундэд 12-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.