зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Монголбанк инфляцийг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалж чадлаа

2013-10-18
0
ЖИРГЭХ

96928765-middle -Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжснээр 177 мянган хүн ажлын байртай үлдсэн -

  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ дахь Ардчилсан намын дараахь санал, дүгнэлтийг гаргаж байна.
    Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байсаар ирсэн.

Эдийн засгийн бодит байдал ямар байсан бэ?
-    Арилжааны банкууд мөнгөний дутагдалд орж өндөр хүү зонхилсон.
-    Уул уурхайгаас Хүний хөгжил санд тавьсан богино хугацаатай зээлийн өрийн дарамт.
-    Валютын болон экспортын хомсдол.
-    Дотоод зах зээлийн царцанги байдал ноёлж байлаа.

Валютын ханшийн сулралын үндсэн шалтгаан нь:
-    Оюу толгой, Таван толгойн гэрээнээс улбаалсан экспортын уналт.
-    2011 оноос эхэлсэн дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн уналт.
-    Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэрүүдийн тавьсан богино хугацаатай 1.2 их наяд төгрөгийн өр төлөлт.
-    Гадаадын хөрөнгө оруулалтын бууралтаас шалтгаалсан валютын урсгалын татралт.
-    Дотоод зах зээлийн өсөлтөөс үүдсэн импортын эрэлтийн өсөлт байлаа.

   Иймд Монголбанк инфляцийг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саад хязгаарлалтуудыг арилгах замаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, улмаар зах зээлийн зарчимд суурилсан, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн байнгын, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон нь цаг үеийн тулгамдсан шаардлага байсан юм. Энэ нь ч бодит үр дүнгээ өгсөн. Тухайлбал:
 
  • Махны үнийн өсөлтийн хурдац 3 жилийн дунджаас 2.1 дахин саарсан.
  • Гурилын үнэ тогтворжиж эхэлсэн.
  • 2011-2012 онуудад 190 төгрөг, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан шатахуун, дизель түлшний үнэ тогтворжсон. Шатахууны биет нөөц өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн,
  • Барилгын салбар 2012 оны эхний хагаст 21 хувиар өсч байсан бол энэ оны 2 дугаар улиралд 154 хувийн, эхний хагас жилд 129 хувийн бодит өсөлттэй гарсан.
  • Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж  23,598 зээлдэгчийн 892.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг дахин болон шинээр 8 хувийн хүүтэйгээр  санхүүжүүлсэн.
  • Төгрөгийн зээлийн хүү жилийн 18.3 хувиас 2013 оны 8 дугаар сарын байдлаар 16 хувь буюу 2.3 нэгж хувиар буурсан зэргийг дурдаж байна.
   Хэрэв Монголбанк, Засгийн газраас “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээгүй байсан бол  зээл тасалдаж, чанаргүй зээл огцом өсч, санхүүгийн хямрал нүүрлэх,  ДНБ -9.6 хувиар унаж 12.6 их наяд төгрөг болж буурах, 177000 хүн ажлын байргүй болох, M2 мөнгө -10.9 хувиар огцом унаж 5.2 их наяд төгрөг болох төдийгүй Монгол Улсад санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох магадлал өндөр байсан юм.
Ийнхүү Монголбанкнаас хэрэгжүүлсэн эдийн засгийн удаашралын мөчлөгийг сөрсөн, болзошгүй хямралаас урьдчилан сэргийлсэн бодлогын үр дүнд:
1.    2012 оны эцэст 14 хувь байсан инфляци 2013 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болж бууран, энэ оны зорилтот түвшний орчимд байснаар иргэдийн бодит орлогыг огцом уналтаас хамгааллаа.
2.    2013 оны эхний 9 сард нийт импорт 8 хувиар, хэрэглээний импорт 9 хувиар, гадаад худалдааны алдагдал 14 хувиар тус тус  буурсан эерэг үзүүлэлт гараад байна.
3.    Санхүүгийн тогтвортой байдлыг ханган, банкны салбарын чадавхийг сайжруулж хамгаалснаар банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 15.9% болж өсчээ.
4.    Эдийн засгийн бодит сектор, түүний идэвхжилийг дэмжиж, ажлын байрыг хамгаалснаар ДНБ-ий бодит өсөлт 2013 оны 2-р улиралд 14.3%, эхний хагас жилд 11.3% болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж чадсан байна.

   2013 оны эхний хагас жилийн байдлаар Монголбанкнаас эдийн засагт нийлүүлсэн нийт мөнгөний 96 хувь нь нийлүүлэгдсэн байхад төгрөгийн ам.доллартай харьцах ханш тухайн үед оны эхнээс дөнгөж 4%-иар л суларч байжээ. Үүний зэрэгцээ Монголбанкны бодлогын хүрээнд эдийн засагт нийлүүлэгдсэн төгрөгийн хэмжээ нь эдийн засаг дахь нийт М2 мөнгийг хэзээ ч 20 хувиас хэтрүүлээгүй зэргээс үзэхэд мөнгөний бодлогын хүрээнд бодит эдийн засагт хувийн хэвшлээр дамжин нийлүүлэгдсэн нь мөнгөний нийлүүлэлт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах 20 хувиар суларсны суурь шалтгаан болоогүй гэж үзэж байна.
    Монголбанкнаас эдийн засгийн хямралаас сэргийлэх, санхүүгийн салбарыг хамгаалах, улмаар бодит секторыг дэмжих чиглэлээр үе шаттай хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд мөнгөний нийлүүлэлт агшаагүй, зээл тасалдаагүй, эдийн засгийн өсөлт хасах утгатай болж уналтад ороогүй байна.
Засгийн газар, Монголбанкны хэрэгжүүлж байгаа бодлого нь үрэлгэн хэрэглээ, импорт, бэлэнчлэх сэтгэлгээнд суурилсан, хямралд өртөмтгий өнөөгийн эдийн засгийг үндэсний хуримтлал, дотоодын үйлдвэрлэл, бүтээмжид суурилсан, өөрийн гэсэн өрсөлдөх чадвартай, дархлаатай, бүтцийн хувьд төрөлжсөн эдийн засаг болгох чухал зорилтыг тавьсан. Бодлогын ийм чухал зорилтыг улс төржсөн байдлаар няцаахыг оролдох, түүндээ Монголбанкны ханшийн бодлогыг татан оролцуулж, ханшийг улс төржүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаанд туйлын хохиролтой, хариуцлагагүй, үйлдэл мөн.
    Монголбанкнаас нийлүүлсэн төгрөгийн нийлүүлэлт нь Засгийн газраар дамжаагүй, банкны системээр буюу цэвэр хувийн хэвшлээр дамжин хийгдсэн байна.
    Хуулийн дагуу Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний үнэ ханш, статистикийг Үндэсний статистикийн хороо мэдээлдэг. Гэтэл зарим улс төрчид, намын бүлгээс албан ёсны статистикаас өөр, бодит бус, үнэнд нийцэхгүй тоон мэдээлэлийг олон нийтэд өгч, түүгээр улс төр хийж, инфляцийн хүлээлтийн талаар хариуцлагагүй мэдэгдэл хийх нь эцсийн дүнд үндэсний эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргаанд хохиролтой юм. Монгол Улсын валютын нөөц валютын төлбөртэй нийт импортын 5.4 сарыг хэрэгцээг хангах түвшинд байгаа нь олон улсын жишиг түвшнээс өндөр байгааг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.
Монголбанк ашигтай ажиллахын төлөө байх ёсгүй. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулдаг, батлуулдаг, хэрэгжүүлдэг байгууллага тул бодлогын зардал байнга гардаг. Түүнээс шалтгаалж Монголбанкны өөрийнх нь тэнцэл алдагдалтай гарч болдог. Гэтэл үүнийг ашгийн төлөөх байгууллагатай адилтган авч үзэх нь буруу юм.
    УИХ нь хууль тогтоох байгууллага болохоос эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа, хувийн хэвшлийн зээлийн хэлцэл, Төв банкны хуулиар олгогдсон эрх, үүрэг, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ ямар байх тухай асуудал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцдог байгууллага бишээ. Иймд хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдэх, эсхүл эргэн татагдах асуудлыг УИХ баталдаг байх санал нь, харин ч гажуудал гэж үзэж байна.
Монгол Улс нь чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэмтэй. Хуулиараа Монголбанк нь ханш уян хатан тогтож байх зарчмыг баримталж, ханшийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага. Иймд ханшийг тогтвортой барих санал нь гадаад валютын улсын нөөцийг шавхах, Монгол Улсыг импортоос хараат, хямралд өртөмтгий, үйлдвэрлэгч бус орон байлгах далд сонирхолыг илт өдөөнө гэж үзэж байна.

    2013 онд эдийн засаг дахь уул уурхайн салбарын зогсонги байдал, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь аж ахуй нэгж, иргэдэд хүнд туссан нь үнэн.
    Нийгмийн сэтгэлзүй бэлэнчлэх сэтгэлгээнээс асар богино хугацаанд гарч дотоодын зах зээл эрчимтэй тэлж, бүтээн байгуулалт зогсолтгүй өрнөсөн нь ч үнэн.
Үүсээд байгаа эдгээр бодит байдалдаа дүгнэлт хийж цаашид улс орныхоо бодит эдийн засгийг дэмжих, макро эдийн засаг дахь мөнгөний бодлогоо илүү эрчимжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дунд хугацаанд макро тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах үүднээс Монголбанк инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах, бодит секторыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахаар дэвшүүлсэн зорилтуудыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжих саналтай байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
Нийгмийн даатгалын реформ: Хуулийн шинэчлэлт бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Irgen (103.26.194.77)
    Ene hun yu meddeg gej ingej hamaa namaagui yaridag yum boloo. Namiin dargaa neleen buduulegduu hiideg baij yun uls ornii ediin zasag ve. Boli l doo. Ter namaa yaj avrah ene teree l hii l dee. Uls ornii ediin zasagt Elbegdorj zovoh uchirtai,
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Z A I L (202.179.11.34)
    Mongolchuud denduu noomoi yum.Ingej doromjluulaad haraad baij baidag.Ajil hiideg hund 1 jil ih hugatsaa hiihgui hund 4 jil ch baga hugatsaa shu de.AN-iin ene tenegleluudiin tuluu mongolchuudiig tuilduulj bgaagiin tuluu jagsahad belen baina.Zeel awaad uursdiin erh barij baih hugatsaandaa tuluhgui yum chini zam bariad baih amarhaan.Tuluh uyedni mongolchuud yah we
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Энэ хүн албаар ингэж монголчуудыг доромжлдог юм байх даа доллар 1700 хүрээд байхад
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkkk (202.70.46.201)
    buh yum unegui bolson geed helchiv dee ho. chi er ni yu medeh ve dee. alban tushaal chini tomdood, chi jijigdeed bna aa.
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.40.102.59)
    bairnii une buurah yaasan be 10.11 sard hudlaa shaagaaj uguh yumaa
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.242.237)
    xudal yarina gej ene AN-xan uzuuleed ogox yumaa
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.156.111)
    Өө за за ард түмнээсээ хэт хол тасарчихсан юм байнаа. Инээдтэй юм
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.119.100)
    yu gej hudlaa yariad baigaan,bidnii orlogo nemegdeegui,harin baraa hunsnii une 20 huviar osson,yaj ingej hudlaa yarij chaddag bnaaaa
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    1 цаг 7 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    1 цаг 40 мин
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
    1 цаг 45 мин
  • Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
    2 цаг 11 мин
  • Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy Education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
    2 цаг 18 мин
  • Цэргийн наадмын түрүү бөх хэн байх бол?
    2 цаг 31 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
    2 цаг 31 мин
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
    2 цаг 37 мин
  • Нийгмийн даатгалын реформ: Хуулийн шинэчлэлт бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
    2 цаг 41 мин
  • Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...
    2 цаг 49 мин
  • MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө
    3 цаг 15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 28 мин
  • "Бүх цэргийн наадам" 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ
    4 цаг 6 мин
  • Б.Батбаяр: Төрийн өмчит компаниудын төлөвлөгөөт хяналт, шалгалт хуваарийн дагуу хийгдэж байна
    4 цаг 43 мин
  • “Алтантүлхүүр” хадгаламжийн нөхцөл илүү таатай болж шинэчлэгдлээ
    4 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт болно
    4 цаг 52 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 55 мин
  • Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ
    19 цаг 22 мин
  • Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 41 мин
  • Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
    19 цаг 43 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК