Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батбаяр: Төрийн өмчит компаниудын төлөвлөгөөт хяналт, шалгалт хуваарийн дагуу хийгдэж байна

2025-6-06
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Монгол” ХХК-д хийгдэж байгаа шалгалт болон сүүлийн үед зарим сайтаар гараад байгаа асуудлаар тус компанийн Нэгдсэн стратеги, санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяраас тодрууллаа.  


-“Эрдэнэс Монгол” компанид санхүүгийн хяналт шалгалт хийж байна гэдэг мэдээлэл байна. Энэ ямар зорилготой, хаанаас хийж байгаа хяналт, шалгалт вэ? Хэр хугацаанд үргэлжлэх вэ? 

-Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдын захирамжаар Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн  яамны хамтарсан  хяналт, шалгалт орсон. Энэ жилийн хувьд он гарсаар манай компанид төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэгч газруудын төлөвлөгөөт шалгалтууд хуваарийн дагуу орж байна. Үүний нэг нь дээр дурдсан шалгалт юм. Тухайлбал, холбогдох хууль журамд заасны дагуу манай компанийн зүгээс 2024 оны санхүүгийн тайлангаа хөндлөнгийн компаниар хийлгүүлж, Үндэсний аудитын газар хянаж баталгаажуулсан. Түүнчлэн 2022-2023 оны татвар ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.  Төрийн өмчит компанид шалгалт орох нь анхаарал татахуйц асуудал биш. Энэ шалгалтуудаар мөнгө  угаасан, менежментийн төлбөр, ногдол ашигт зарим нэг мэдээллийн сайт дээр бичсэн шиг ямар нэгэн зөрчил гараагүй болно. Холбогдох хууль журамд заасны дагуу төлөвлөгөөт шалгалтууд ороод явж байгаа гэсэн үг юм.

-Танай компанийн удирдлагууд Засгийн газрын чиг үүргийн эсрэг ажилласан байж болзошгүй гэсэн яриа гарсан байна. Энэ үнэн үү?  

-Хаанаас ийм яриа, ямар зорилгоор гаргасныг мэдэхгүй юм. Тийм зүйл огт байхгүй. Манай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлдэг,  Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын захирамж, чиглэлийн дагуу ажиллаж, үйл ажиллагаагаа тогтмол тайлагнаж явдаг.

Засгийн газрын бодлогоос зөрж ажиллах ямар ч эрх зүйн үндэс байхгүй.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан томоохон бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай компанийн зүгээс чиг үүргийнхээ дагуу идэвх зүтгэл гарган, хамтран ажилладаг. Засгийн газраас зарласан 14 мега төслийн аж үйлдвэрийн салбарт хэрэгжих 6 төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдлийн дунд хугацааны Стратегид тусгагдсан төслүүд юм.

Түүнчлэн өнөөдөр хүн бүрийн ярьж буй Баялгийн сангийн хуулийг боловсруулах, Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх, 1072 хувьцааны эрх зүйг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг манай компани хийж гүйцэтгэж ирлээ.

-Нэгдсэн удирдлагаар хангадаг толгой компанийн хувьд “Эрдэнэс Монгол” компани харьяа компаниудаасаа менежментийн төлбөр авдаг. Энэ төлбөрийг юунд зарцуулдаг вэ? 

-“Эрдэнэс Монгол” ХХК нь  нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нэгдсэн стратеги төлөвлөлтийн хүрээнд бизнес төлөвлөгөөгөө боловсруулж үйл ажиллагааны зохистой менежмент хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны үр ашигтай  тогтолцоог бүрдүүлэх  менежментийн үйлчилгээг өгдөг юм. Толгой компаниас 2024 онд гэхэд 7 чиглэлийн 36 төрлийн үйлчилгээг 1017 удаа нэгдлийн бүрэлдэхүүн, харьяа үйлдвэрийн газруудад үзүүлсэн байна.  Түүнчлэн менежментийн орлогоос мөнгөн хөрөнгийн дутагдалтай болон төслийн шатандаа байгаа охин компаниудад Засгийн газрын тогтоол, шийдвэрээр  санхүүжилт олгогддог.  Тухайлбал, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтдээ 39.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд үүний  12.0 тэрбум төгрөгийг Багануур ХК, 17.0 тэрбум төгрөгийг Шивээ-Овоо ХК-дад санхүүжилт олгосон. Иймэрхүү асуудлуудыг ганцхан манай компани бие дааж шийддэг ч юм биш ээ. Засгийн газрын тогтоол шийдвэр, нэн тэргүүнд шийдвэрлэх нийгмийн асуудал зэргээс хамаардаг, тодорхой процессын дагуу явагддаг.

-Гашуунсухайтын авто зам ашигласны төлбөрийн асуудал  яригдаж байна. Зарцуулалтын мэдээллийг тодруулмаар байна?  

-Өнгөрсөн хугацаанд Гашуун сухайт авто замын орлого нь төлөвлөгөөт зам засвар, арчлалтын зардлаа санхүүжүүлж чаддаггүй байсан.  “Эрдэнэс Монгол” ХХК-аас Гашуун сухайт авто зам (ГСАЗ) компанийн үйл ажиллагааг сайжруулснаар нүүрсний экспорт 2.4 дахин нэмэгдэх шалтгаан болсон. Тус замаар 1 өдөрт тээвэр хийх машины тоо 2.1 дахин өсгөх боломжыг олгосон нэгдсэн хяналтын системийг нэвтрүүллээ.
Түүнчлэн замын ачаалал нэмэгдсэн нь зам засвар арчлалт, зам засварт зарцуулах хөрөнгө оруулалтыг өсгөсөн шаардлагыг бий болгосон. Мөн тус компани дээр хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыг худалдан авах зорилгоор МУХБ-ны 46 тэрбум төгрөг төлж, нийтдээ 272.0 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан, Азийн хөгжлийн банкны засаглал сайжруулах төслийн хүрээнд авсан 8.6 сая ам.долларын зээлийг хүүгийн үлдэгдэл  32.0 тэрбум төгрөгийг тус тус  төлж барагдуулсан.
Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь улсын төсөв болон банкны салбаруудад төлөх өр төлбөрийн үлдэгдэлгүй болж урт хугацааны хуримтлагдсан өр төлбөрөөс чөлөөлөгдснөөр санхүүгийн хувьд хөл дээрээ тогтож байна. 

-Танай компанийн удирдлагууд өөрсдөдөө үр дүн тооцож урамшуулал авсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?  

-Төрийн өмчийн компаниудын Гүйцэтгэх удирдлагын цалин урамшуулалтай холбоотой ташаа мэдээллүүд байнга гардаг. Өнгөрсөн жилийн өдийд мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-д томилогдон ажилласан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн урамшуулалтай холбоотой элдэв мэдээллүүд гарч байсан.  

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулалыг тогтоохдоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан аргачлалын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс баталсан журам байдаг.  Энэ журмаар тухайн компанийн стратегийн ач холбогдол, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ, цэвэр ашгийн хэмжээг харгалзан тогтоодог юм. Энэ журмын дагуу “сайн” үнэлгээ авсан компаниудын ТУЗ шийдвэр гаргавал Гүйцэтгэх захиралуудад урамшуулал олгодог.

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагуудын жилийн ажлын үр дүнг тухайн компанийн ТУЗ нь үнэлж урамшуулал олгох шийдвэрийг гаргадаг. Урамшууллыг ТУЗ-ийн  хараат бус гишүүдээс бүрдсэн Цалин урамшуулал, гүйцэтгэлийн хороо, Аудит, эрсдэлийн хороодууд Гүйцэтгэх удирдлагын тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд үнэлгээг хийж, ТУЗ-ийн  хурлаар 1-6 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгох шийдвэрийг гаргадаг. Гүйцэтгэх захирал өөрөө ажлаа дүгнэдэг асуудал хувийн компаниудад ч байдаггүй. Тэгэхээр Гүйцэтгэх захирал өөрсөддөө үнэлгээ өгч, урамшуулал шийдэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл ор үндэслэлгүй, санаатай мэдэн будилж төөрөгдүүлсэн, худал мэдээлэл гэж ойлгох ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    10 цаг 47 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    10 цаг 55 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    11 цаг 0 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    11 цаг 44 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    14 цаг 14 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    14 цаг 28 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    15 цаг 41 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    15 цаг 51 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    15 цаг 57 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    16 цаг 30 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК