Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Богдын лагшинг занданшуулж, буян хураах ажил эхэллээ

2012-3-12
0
ЖИРГЭХ
    Өчигдөр буюу Ням гаригийн 10 цагт Монголын бурханы шашны төв Гандантэгчинлэнгийн хашааны зүүн хойд буланд сүсэгтэн олон, цагдаа, лам хуврагууд бөөгнөрөлдөн бужигнаж байлаа. Таалал төгсөөд 11 хонож буй есдүгээр Богдын хойдыг уншиж, буян хураах ёслол тийнхүү эхэлж байсан юм. Богд Монголын иргэн болсноос хойш амьдран сууж байсан Дүйнхор дацангийн үүдэнд цагдаа нар хашилт хийн зогсоход тойроод сүсэгтэн олон дотогш орохыг гуйж байлаа.
    Өчигдөр буюу Ням гаригийн 10 цагт Монголын бурханы шашны төв Гандантэгчинлэнгийн хашааны зүүн хойд буланд сүсэгтэн олон, цагдаа, лам хуврагууд бөөгнөрөлдөн бужигнаж байлаа. Таалал төгсөөд 11 хонож буй есдүгээр Богдын хойдыг уншиж, буян хураах ёслол тийнхүү эхэлж байсан юм. Богд Монголын иргэн болсноос хойш амьдран сууж байсан Дүйнхор дацангийн үүдэнд цагдаа нар хашилт хийн зогсоход тойроод сүсэгтэн олон дотогш орохыг гуйж байлаа. Дацангийн өндөр шатаар өгсөөд дотогш орвол хоймроо Богдын том зургийг залжээ. Д.Чойжамц хамба тэргүүтэй 100 гаруй лам, хувраг завилан суугаад ном хурж эхэлсэн байна. Шар, улаанаар ханарсан олон лам нарын зүүн урд нь бараан хувцастай төрийн төлөөлөгчид байсан бол эсрэг жигүүрт нь энгийн ард олон суух нь сууж, зогсох нь зогсчээ.

     Лам нараас ч олон хүн дацангийн том танхимын сул зайд шахалдан зогсоод алгаа хавсарч сүсэлнэ. Тэдний гарт нь “Түргэн залрахуйн залбирал” хэмээх ягаан өнгийн судрын хэлбэртэй жижиг ном байх агаад, хүмүүс түүндээ залбирна. Танхимын үүдэнд суусан гэсгүй ламтан энэ залбирлыг тарааж суух бөгөөд авч үзвэл “Богдыг түргэн эргэж төрөөрэй хэмээн багын найз, номын багш Далай лам өөрийн биеэр зохиосон ерөөл, залбирал” гэх тайлбартай аж. Далай багш уг залбирлыг гуравдугаар сарын тавны өдөр туурвисан бөгөөд монгол орчуулга, төвд галигтай нь буулган иргэдэд хүргүүлжээ.

     Энэхүү ёслол, ном хурахын учрыг хамба Д.Чойжамц тайлбарлахдаа ”Богд гэгээнтэнг таалал төгсөхийн өмнө үүрээр солонгын гэрэл цацарч ер бусын шинжийг гаргасан бөгөөд таалал төгссөнөөс хойш  тав хоногийн турш дотоод сэтгэлийн бясалгалд оршсон. Тэрбээр шинийн 12-нд буюу гуравдугаар сарын 5-ны орой 20.30 цагт дотоод бясалгалаа тайлсан юм. Үүний учир бид Богд гэгээний таалал төгссөнд зориулж, хойдын буяны ёслол үйлдэж байна. Богд гэгээнтний хойдын үйлд нийт сүсэгтэн зул хүжийг барьж, маань мэгзэм олонтаа уншин, хотол буян хураахыг эрхэмлээрэй” хэмээв. Мөн Богд гэгээнтний лагшин буюу шарилыг занданшуулан чимэгшүүлж, өглөг номын дагуу үйлдэж байгаа. Үүнд багагүй хугацаа шаардагдах бөгөөд  төгс гүйцэт шүтээн болсныг бид мэдэгдэх болно гэсэн юм.

     Танхимд зайтай байсан ч гэлээ гаднаас иргэдийг оруулахгүй байлаа. Ингэх хоёр шалтгаан байсны нэг нь төрийн түшээд дотор байсан, хоёрдугаарт танхим улам л давчуурах аж. Гэлээ ч гаднаас гурав, таваар хүмүүс орж ирэх бөгөөд шууд л гар утсаа гаргаад зураг авч, бичлэг хийнэ. Тэгээд л “Түргэн залрахуйн залбирал” аваад бусад сүсэгтний адил алга хавсран зогсоцгооно.

     Төр төлөөлөн 10 орчим хүн ирээд, завилан суух лам нарын дээхэн талд сандалд заларчээ. Тэдний дотор БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Гансүх, Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс иржээ. Богдыг залах үед Ц.Цэнгэл гишүүн хар өнгийн хослолтой ирж байсан бол энэ удаа ч тийм байлаа, харин Б.Бат-Эрдэнэ хүрэн дээлтэй ирж байсан бол энэ удаа хар хослол, зангиа зүүсэн байна. Аварга бусдын адил толгой гудайлган, чимээгүйхэн сууж байсан ч дацангаас гарахын өмнөхөн гар утсаараа бичлэг хийж, өөрийгөө хүртэл бичээд авч амжив. Удалгүй Богдын хойдыг үйлдэх ёслолын буяны зүйл тарааж эхэллээ. Төрийн төлөөллүүд, лам хуврагууд, цагдаа хамгаалагчдад, сүсэгтэн олонд буяны зүйл тараах ламхай багачууд шогшицгооно. Мөн тэд алган дээр нь амны халбагаар рашаан түгээж байлаа. Зарим хүнд балингийн хувь өгч, зарим хүнд цагаан будааны аяга хуваарилна.

     Үдийн 12 цаг 40 минутын үед лам нарын ном хэсэгхэн завсарлаж, төрийн өндөрлөгүүд дацангаас гарч одлоо. Тэдний хувьд Богдыг үдэх ёслол өндөрлөжээ. Дацангаас гарч Гандан хийд рүү орж, Мэгжид Жанрайсиг бурханы дэргэд есдүгээр Богдын өөрийнх нь залж бүтээсэн Очирваань, Манзушир бурханд мөргөж, зул өргөсөн юм. Энэ үеэр Гандангийн хаалгыг мөн л хамгаалалтад авч, 10 орчим хүнийг “амгалан тайван” зул өргүүлэв. Шар, улаан хувцастай лам нар дацандаа номоо үргэлжлүүлсээр, энгийн иргэд одоо л чөлөөтэй орж болохоор болжээ. Дацан руу эргэж орох үед бие биеэсээ өрсөж авахаар зүтгэцгээж байсан балингийн хэсгийг шатан дээр хаяж, гишгэсэн байлаа. Мөн хоёр гурван “Түргэн залрахын залбирал” шатны хажуугаар унажээ.

     Дүйнхор дацанд дахин орвол лам нарын бүдүүн, нарийн дуу тасрахгүй, хүмүүс ч хавьгүй чөлөөтэй газраар суусан байлаа. Гадаадын дөрвөн хүн орж ирээд зураг авч, хоорондоо ярилцах бөгөөд, цагдаа нарын тоо цөөрсөн байв. Хурал ном өдрийн 14 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн лам нар хэлсэн бөгөөд шарилыг занданшуулах ажлыг бид үргэлжлүүлнэ гэж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.153)
    um ma ni bad me hum
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.18.153)
    um ma ni bad me hum
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    3 цаг 14 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    3 цаг 15 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    4 цаг 9 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    4 цаг 34 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    4 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 55 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    6 цаг 7 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    6 цаг 14 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    10 цаг 3 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    10 цаг 29 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 40 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    10 цаг 43 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    10 цаг 58 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    10 цаг 58 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    11 цаг 0 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    11 цаг 36 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК