Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга Ерөнхийлөгч өө, В.Путины “сүүдэрт” дөхөхөөр байя  

Нийтлэлч: Р.Хишигжаргал 2019-5-06
0
ЖИРГЭХ

Одоогоос хэдэн жилийн өмнө АНУ-ын хоёр иргэн ОХУ-аас таван настай хүүг үрчилж авчээ. Хоёр жилийн дараа дээрх иргэд хүүг зүүгээр 100 удаа шивж хөнөөсөн болох нь илэрч дуулиан тарьж байв. Эл харгис хэргийг мэдсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин тэр даруй ДУМ-ын гишүүдийг шөнийн 03.00 цагт хуралдуулж, АНУ-ын иргэнд хүүхэд үрчлүүлэхгүй байх хууль баталсан юм. Угтаа АНУ нь эдийн засаг, цэрэг армийн сүр хүчээрээ дэлхийн хамгийн хүчирхэг улсын нэгд тооцогддог.

Гэвч хүүхдийн хүчирхийлэл, тэр дундаа зэрлэг балмадаар балчир хүүг хороосон эл хэрэгт оросууд өөрсдийн эрх ашгаа харсан шийдлээс илүүтэй иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, дээрх хуулийг баталсан юм.

Тэгвэл манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг төрийн эрх баригчид хамгаалж, хайрлаж чадаж байна уу. Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга “Төрийн тэргүүн өглөө бүр хүүхдийн эрхийг хөндсөн асуудалд анхаарлаа хандуулж, ажлаа эхлүүлдэг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Харамсалтай нь энэ үгийг үнэн гэж итгэхэд хэцүү. Учир нь сүүлийн гуравхан жилийн дотор гэхэд олон тооны бага насны хүүхэд бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн золиос болж, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохироод зогсохгүй амь насаа хүртэл алдсан.

Эндээс л Ерөнхийлөгч Х.Баттулгын өглөө бүр хүүхдийн хүчирхийлэлд анхаарал хандуулдаг гэдэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би Монголоо зүүдэлж сэрлээ” гэж цаасан малгай өмсгөсөнтэй ялгаагүй мэт.

Хэрэв зээ, үнэхээр л өглөө бүр уг асуудалд анхаарал хандуулдаг байсан бол өдийд УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулдаг болох хууль санаачилж суухгүй байсан нь лавтай. Үгүй ядаж дээрх хуулийг батлуулсныхаа дараа хүчирхийлэлд өртөж, шаналж буй бяцхан үрсэд анхаарал хандуулах боломжтой байсан. Гэвч тэрбээр ингэсэн удаагүй шахуу. Ерөнхийлөгчийг ийнхүү “өглөө бүр хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхаарал хандуулан завгүй” явах зуур УИХ-ын гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Гэр бүлийн тухай хуулийг чангаруулах нь зүйтэй. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж уриалсан бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэсэн юм. Харин Л.Болд гишүүн Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорьдог болох хуулийн заалттай болгохоор ажиллана. Хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж мэдэгдсэн.

Эндээс үзвэл, бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болж буйд эмэгтэй гишүүд гэлтгүй УИХ дахь хамгийн "шударга" гишүүдээр тодроод буй Л.Болд, Ж.Батзандан нар ч гэсэн үүнд санаа зовниж буй бололтой юм.

Хамгийн гол нь тэдний үзэл баримтлал, санал санаачилга бүхэн нэгдмэл бус харин ч олон тийш харсан нь асуудлыг шийдэх гаргалгаа гаргах бус харин ч үр дүнг саармагжуулах муу талтай. Тиймээс нэгдмэл нэг санаа, зорилготой байгаач гэж УИХ-ын гишүүдээс хүсье.

 

Нөгөөтэйгүүр, дээрх гишүүд байр сууриа илэрхийлсний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь эмэгтэй гишүүдтэй гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид, эмэгтэйчүүдийн асуудлаар уулзсан юм. Ингэхдээ “Бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээр хийхээ багасга. Цаг алдалгүй ажил хэрэгтээ ор” гэж хэлсэн юм. Ийнхүү тэрбээр парламетын эмэгтэй гишүүдэд “анхааруулга” өгснөөр өөртөө нэг оноо авч чадсан. Гэхдээ энд Ерөнхийлөгч өөртөө оноо авах эсэх нь огтхон ч хамаагүй.

Харин америк гэр бүлд үрчлэгдэж, улмаар зэрлэг балмадаар амиа алдсан хүүхгийн алдааг дахин давтахгүйн тулд улстөрчийн болоод хувь хүнийхээ үүднээс зангарагтай шийдвэр гаргаж чадсан Владимир Путин шиг байж чаддаггүй юм гэхэд сүүдэрт нь дөхөхөөр шийдвэр гаргаач гэдгийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хүсэе.

Тэгэхгүй бол улсын ирээдүй болсон үр хүүхдүүд чинь хүчирхийлэгчдийн гарын шүүс болж, сэтгэл санаа болоод бие махбодийн эмгэгтэй болж дуусах нь ээ.

 

Р.Хишигжаргал

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    9 цаг 9 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    14 цаг 12 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    15 цаг 41 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    15 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    16 цаг 19 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    16 цаг 40 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    16 цаг 54 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    17 цаг 33 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    17 цаг 46 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    17 цаг 58 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    18 цаг 9 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    18 цаг 10 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    18 цаг 13 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    18 цаг 39 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    18 цаг 42 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    18 цаг 43 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    18 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК