Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Ганбаатар: Тархины судсан дотуурх мэс заслыг Монголд нэвтрүүлэх нь миний мөрөөдөл байсан

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-1-16
0
ЖИРГЭХ

Мэдээлэл, технологийн ололт амжилтын нэгээхэн хэсэг анагаах ухааны салбарт үсрэнгүй хөгжил авчирсны үр дүнд эмчилгээний олон дэвшилтэт аргачлал нэвтрээд буй. Үүний нэг нь тархины судсан дотуурх мэс засал бөгөөд энэ нь орчин үеийн багаж хэрэгсэл ашиглаж тухайн өвчтөний гавалын ясыг нээхгүй, зовуурь багатайгаар хийгддэг орчин үеийн арга юм байна. Энэ төрлийн мэс заслыг зөвхөн П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт 2014 оноос хийж эхэлсэн бөгөөд үүнийг Монголд нутагшуулахад өөрийн оюун ухаан, хүч чадлаа дайчилж буй эмч нарын нэг Р.Ганбаатар юм.

Тэрбээр тархины судсан дотуурх мэс заслын чиглэлээр сурч, эх орондоо нэвтрүүлэхийн тулд багагүй он жилүүдийг гаднын улсад сурч, боловсроход зарцуулсан байдаг. Тэрбээр 2010-2014 онд Москва хотод Н.Н.Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслын институтэд тархины судсан дотуурх мэс заслын чиглэлээр суралцаж, төгсөөд эх орондоо ирэх яг тэр мөчид АНУ-ын Мянганы сорилын сангийн санхүүжилтээр өндөр өртөг бүхий тархины хамгийн сүүлийн үеийн ангиографийн аппаратыг П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт суурилуулсан нь түүний сурсан мэдсэн бүх зүйлийн үр дүнг монголчууд хүртэх эхлэл тавигдсан гэж хэлж болно. Ингээд П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын их эмч, анагаах ухааны докторант Р.Ганбаатартай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Тархины судсан дотуурх мэс заслыг Монголд нутагшуулахад таны оролцсон хувь нэмрийг үнэлэхийн аргагүй гэж танай эмнэлгийн удирдлагууд хэлсэн. Энэ төрлийн мэс заслыг хийж эхэлснээр таныг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэх юм билээ, Ийм болоод ч тэр үү олж уулзах гэж багагүй цаг орлоо. Ажил их байна уу?

-Яг үнэндээ сүүлийн дөрвөн сарын хугацаанд гэртээ шөнийн 01.00 цагт л харьж байна даа. Учир нь тархины судсан дотуур хийгддэг бичил мэс заслыг хийдэг өндөр технологи бүхий аппарат нь улсын хэмжээнд ганцхан манай эмнэлэгт байдаг. Энэ утгаараа улсдаа тэргүүлэх чиглэл болсон судсан дотуур мэс засал хийгддэг гадаадын орнуудад бол тус тусдаа бүхэл бүтэн тасаг болж ажилладаг гурван салбар ганцхан энэ аппарат дээр ажилладаг.

Ямар мэс засал хийгддэг вэ гэхээр зүрхний судсанд стент тавих мэс засал. Зүрхний шигдээсийг эмчилдэг гэдгээр нь мэдэх байх. Дараагийнх нь зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал буюу пульс өндөрсөх, эсвэл зүрхний цохилт багасах эмгэгийн үед хийдэг судсан дотуурх эмчилгээ. Гурав дахь нь тархины судасны эмгэг буюу тархины судсан дотуур хийгдэх бичил мэс засал. Ийм тэргүүлэх гурван салбар нэг аппарат дээр ажиллаж буй учир ачаалал ихтэйгээс 100 хувь бүрэн хэмжээгээр эмчлүүлэгчдэдээ хүрч үйлчилж чадахгүй байна.

Яг үнэндээ хүнд яаралтай өвчтөндөө түрүүлж яаралтайгаар мэс засал хийдэг учир дараагийн мэс засал хойшлогдож, хүлээхээс өөр аргагүй болдог. Ингэхээр бидний ажлын цаг сунгагддаг. Өөрөөр хэлбэл, ганц машинаа бүгдээрээ ээлжилж унадаг гэсэн үг. Энэ аппарат эвдэрвэл Монгол Улсад бидний одоо хийж байгаа бүх эмчилгээний ололт амжилтаас эхлээд гадагшаа урсах валютын урсгалыг багасгах, цаашлаад маш олон хүний амь насыг аврах ажил шууд зогсоно. Тиймээс аппарат битгий эвдэрчхээсэй л гэж залбирч хичээж ажилладаг.

-Танай эмнэлгийн эмч нар “Хэрвээ энэ аппарат эвдэрвэл Монгол Улсын олон иргэний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэнэ” гэж хэлж байсан. Уг аппарат хэдэн төгрөгийн үнэтэй байдаг юм бэ?

-Янз бүр. Миний сонссоноор 2-3 тэрбум төгрөгийн үнэтэй юм шиг байна лээ. Манай эмнэлэгт хандивласан аппарат тухайн үед 1-2 сая ам.доллар гэж байсан санагдаж байна.

-Аппарат нэмж авбал хэрэгтэй юм даа?

-Тэгэлгүй яах вэ. Ингэж чадвал олон хүний амь нас эрүүл мэндийг аварч чадна. Тархины судсан дотуурх мэс заслыг өдөрт хамгийн ихдээ хоёр хүнд л хийдэг. Хоёр хүнд хийж амжихгүй үе ч бий. Дээр нь судсан дотуурх оношилгоонууд их орно. Гэтэл цаана нь мэс засалд орох хүмүүсийн дараалал хэдэн сараар үргэлжилж байна. Эмчилгээний арга дөнгөж нэвтэрч байх үед сард нэг л өвчтөнд мэс засал хийдэг байлаа. Тэр үед эхлээд нээлттэй хагалгаандаа орчхоод үдээс хойш зүрхний мэс засал дуусангуут залгуулж тархины судсан дотуурх мэс засал хийдэг байсан юм.

Ийм үед сардаа ганц, хоёр удаа оройтож харих асуудал биш байсан л даа. Гэтэл одоо нөхцөл байдал ямар байна вэ гэхээр өдөрт ганцхан мэс засал хийхийн тулд мэс заслын багийнхан өдөр бүр шөнө болтол хүлээж байна. Үүнээс гадна 2016 оны сүүлчээс энэ төрлийн мэс засал хийлгэх шаардлагатай иргэдийн тоо олширсон. Өвчлөл нэмэгдсэн гэсэн үг.

Энэ нь нэг талаар оношилгоо сайжирсан, нөгөө талаар тархины судасны зарим өвчнийг өмнө нь Монголд эмчлэх боломжгүй байсантай холбоотой. Зарим тохиолдолд нээлттэй мэс заслын эмчилгээнээс зарим эмчлүүлэгчид айж эмнэлгийн байгууллагад хандахгүй бай-саар хүндрүүлэх, хэзээ цус харвах бол гэсэн айдастай амьдардаг байсан. Тэгвэл одоо судсан дотуур, зовуурьгүйгээр мэс засал хийж эхлэхээр эмчилгээний аргын сонголттой болж иргэдийн эмнэлэгт хандах нь нэмэгдэж байна.

-Тархины судсан дотуурх мэс заслыг Монголд нутагшуулах нь таны мөрөөдөл байсан. Тиймдээ ч ОХУ-д суралцаж ирээд энэ салбарыг нутагшуулж, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Яагаад энэ чиглэлээр суралцахаар шийдсэн юм бэ?

-2005 онд интернетээс өндөр хөгжилтэй орнуудад хийж байгаа судсан дотуурх мэс заслын талаар олж уншсан юм. Үүнийг уншаад сурах юмсан, үзэх юмсан гээд сэтгэл тогтохоо байсан. Хаана суралцах боломжтой байна гээд үзвэл хамгийн ойр нь Москва байж таарсан. Ингээд эмэгтэйчүүдийн миома хавдрыг эмчилдэг С.А.Капранов гэдэг профессорт “Монголд эмэгтэйчүүдийн хавдар их байдаг. Судсан дотуур бөглеж эмчилдэг энэ аргыг сурмаар байна” гэж захидал бичсэн юм.

Зөвшөөрвөл үүгээр нь дамжаад тархины мэс заслын төв рүү очих санаа агуулсан нь энэ. 2006 онд Москвад нэг сарын хугацаатай сурахын тулд эхнэр, хүүхдүүдээ түрээсийн байранд үлдээж, найз нөхдөөсөө хандиваар цугларсан гурван сая төгрөгөө халааслаад ниссэн. Тэнд очоод тархины судсан дотуурх мэс засал гэж гайхалтай эмчилгээний аргыг харж нүд нээгдэн, эмэгтэйчүүдийн хавдрын судсан дотуурх мэс заслын эмчилгээний аргад зэрэг суралцсан юм.

Нэг сарын дараа халаасандаа 50-хан рубльтэй ч толгойдоо маш их мэдээлэлтэй том зорилготой болж ирсэн. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн хоргүй хавдрыг эмчлэх судсан дотуурх эмчилгээний шинэ аргыг Монголд нэвтрүүлж 100 гаруй хүнд хийж, 2008 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авч байлаа. Тухайн үед энэ нь надад маш их урам өгч, цаашид тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг Монголд хийдэг болох юмсан гэдэг мөрөөдөл минь ташуур болсон доо. Тархины судсан дотуурх мэс заслыг нэгхэн сарын хугацаанд бүрэн эзэмшихгүй юм байна, удаан хугацааны тэтгэлэгт сургалтад хамрагдах хэрэгтэй гэдгийг 2006 онд Москвад байхдаа ойлгосон.

Энэ бодлоо тээж гарц хайж явсаар 2009 онд ОХУ-д гурван жил аспирантурт суралцах Засгийн газрын тэтгэлэг зарлагдахаар нь шалгуултал тэнцэж, квот авсан юм. 2014 онд Монголдоо ирээд эмчилгээний арга нэвтрүүлэх гэж их зүтгэсэн. Нэвтрүүлээд нутагшууллаа. 2015 онд Солонгосын мэдрэлийн мэс засалч профессор Ким ирж бидэнтэй хамтарч мэс засал хийн их зөвлөгөө өгсөн. ОХУ-д суралцсан болоод ч тэр үү, “Орос багш нарынхаа төвшинд хийдэг болчих юмсан" гэж анх боддог байлаа. Үүнийхээ төлөө их ч хичээсэн. Дараа нь Япон, Хонконгод сургалтад суулаа.

Эндээс л “Бид дэлхийн жишгээс хол хоцроогүй юм байна. Ганцхан алхам хийхэд л Азийн өндөр хөгжилтэй улс шиг болоход ойрхон байна” гэж бодсон. Тархины судсан дотуурх мэс засал гэдэг бол мэдрэлийн мэс заслын орчин үеийн нэг гол салбар. Иймээс бид эмчилгээний шинэ арга Монголдоо нэвтрүүлсэн гээд сэтгэл ханаад орхих биш цааш нь улам хөгжүүлэх нь чухал шүү дээ.

Өнгөрсөн жил олон улсын хуралд суух үеэр “Манай улсад нэвтрээд 2-3-хан жил болж байна” гэхэд “Манайд ч ялгаагүй. Бид ч гэсэн бас эхэлж байна” гэж гаднын эмч нар хэлж байсан. Энэ салбар нь яг л ийм шинэ залуу, дэлхий нийтэд эрчимтэй нэвтэрч байгаа салбар юм шүү дээ. Мэс заслын багаж хэрэгсэл нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг ашиглаж хийгддэг. Анх Оросууд шиг гэж боддог байсан бодол маань Европ шиг, цаашлаад Америк шиг өндөр төвшинд хийдэг болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр тэлсэн.

Өнгөрсөн жил олон улсын хуралд оролцох үеэрээ Санкт Петербургийн Поленовын институтийн Андрей Евгеньевич гэдэг мэдрэлийн мэс засалч, тасгийн эрхлэгч профессортой танилцсан юм. Дараа нь Монголд урьж авчран лекц уншуулж, хэд хэдэн хүнд тохиолдлуудад хамтарч мэс засал хийсэн. Үнэхээр мундаг эмч. Тэр хүн биднийг Германы эмч нартай холбож өгсний ачаар манай тасгийг Монгол дахь тэдний судалгааны нэг салбар төв болгохоор ярьсан.

-Судалгааны төв болгоно гэхээр донор орноос санхүүжилт орж ирэх боломжтой болно гэсэн үг үү?

-Санхүүжилт биш л дээ. Герман, ОХУ-д төвтэй байгууллагын судалгааны нэг салбар болно гэсэн үг. Энд хийсэн мэс заслуудын тайланг тэднийхтэй нэгтгээд олон улсын сэтгүүл, хурал дээр тавина. Тэгэхээр тэдний хийж байгаа төвшинд хүрэх шаардлагатай болно гэсэн үг.

Тэд ч гэсэн манайд ирж workshop ажлын байран дээрх сургалт хийх боломж бүрдэх юм. Энэ гуравдугаар сарын сүүлчээр манай эмнэлэгтэй албан ёсны хамтарч ажиллах санамж бичиг солилцож гэрээ хийнэ. Энэ тал дээр манай эмнэлгийн удирдлагын зүгээс маш их анхаарал тавьж дэмжиж байгаад баярладаг.

-Эхний мөрөөдлөө биелүүлчихлээ. Тэгвэл хоёр дахь мөрөөдөл тань юу вэ?

-Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улсуудын ижил мэргэжлийн эмнэлэг, тасгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, техник технологитой, дэлхийн хэмжээнд хүрсэн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг, хүчтэй баг бүрдсэн тасагтай болох нь миний хоёр дахь мөрөөдөл,

-Танай эмнэлэг жилд 100 гаруй эмч, ажилчдыг гадаадад мэргэжил дээшлүүлдэг. Танай салбарын хувьд боловсон хүчнийхээ мэргэжил дээшлүүлэхэд яаж анхаардаг вэ?

-Биднээс өмнө Монгол Улсын ардын эмч, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батчулуун энэ төрлийн хагалгааг анхалж хийсэн түүхтэй. Гэхдээ тухайн үеийн багаж хэрэгслийг одооныхтой яаж харьцуулах вэ. Өнөөдрийн байдлаар манай тасагт надаас гадна Р.Болдбат, Н.Баатаржан гээд хоёр эмч ажилладаг. Одоогоор Н.Баатаржан эмч намайг дагалдаж, суралцаж байна. Солонгос Улсад хоёр сарын хугацаатай суралцаад ирсэн. Одоо нэлээд зүгширсэн.

Миний хувьд өнгөрсөн жил бас Японд сургалтад хоёр cap яваад ирсэн. Хөтөлбөрийн дагуу энэ жил Н.Баатаржан эмчийг Япон руу сургалтад хамруулахаар болсон. Энэ мэтчилэн эмнэлгийн шугамаар ч, хувиараа ч гадаадад сургалтад хамрагддаг. Өөр шинэ залуу эмч, боловсон хүчин бэлтгэх тал дээр эмнэлгийн удирдлагууд ихээхэн анхаарч ажилладаг. Гэхдээ тавигдах шаардлага өндөр. Мэдрэлийн мэс заслын мэргэжил эзэмшсэн дээр нь англи болон гадаад хэлний мэдлэг сайн байх ёстой.

-Шаардлага хангасан хамтран зүтгэгчтэй болтол та гурав ганц аппарат дээрээ мэс засал хийх ээлжээ хүлээсэн хэвээр л байх нь ээ?

-Одоо ашиглаж байгаа аппаратыг зөвхөн тархины судсан дотуурх мэс заслыг л хийхэд ашигладаг болгохоор эмнэлгийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан. Зүрхний чиглэлийн дахиад хоёр аппарат шинээр авч өгөхөөр хөөцөлдөж байгаа гэсэн. Энэ нь бүтээсэй гэж залбирч сууна. Хэрвээ бүтвэл өдөр бүр шөнийн 01:00 цаг хүртэл ажиллахгүй болно.

Гэхдээ бидний ядрахаас илүүтэй мэс засалд орох өвчтөн өглөөнөөс эхэлж хоолоо сойж эхэлдэг учир их ядардаг. Арайхийж мэс засалд орох гэтэл зүрхний яаралтай судсан дотуурх мэс заслууд өмнүүр нь орчихдог. Ингэх тоолонд хоол сойх цаг нь уртасна. Дагаад сэтгэл санаа нь хямардаг.

-Та ОХУ-д сургуульд суралцаж ирэхдээ мэс засал хийх багаж хэрэгслээ бага багаар цуглуулж авчирсан гэсэн. Мэс засалд шаардлагатай багаж, хэрэгслийг худалдаж авахад төсөв мөнгөний хүрэлцээ хэр байдаг юм бэ?

-Аливаа зүйлийг анх эхлүүлэхэд хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг байх. Тиймээс “Ийм багаж хэрэгслээр мэс засал хийдэг юм, ийм үр дүнтэй” гэдгийг харуулахын тулд гадаадад суралцсан эмч нар өөрсдийн бололцоогоор цуглуулж авчирдаг. Түүнээс биш “Мэс засал хиймээр байна. Ийм зүйл авч өг” гэвэл хүрэлцээгүй төсөв санхүүтэй байгууллагад хүндрэлтэй шүү дээ. Миний авчирсан багаж хэрэгсэл нэг их удалгүй дууссан.

Эмнэлгээс авъя гэхээр тухайн жилийн төсөвт суугаагүй учир худалдаж авах боломжгүй байсан. Хэдийгээр импортлогч компаниуд бий болсон ч нэг удаагийн мэс засалд зориулагдсан багаж хэрэгслийн өртөг 30-70 сая төгрөг. Ингэхээр ямар ч өвчтөний ар гэр худалдаж авч чадахгүй шүү дээ. Аажимдаа энэ эмчилгээний онцлог, үр дүнгийн талаар ойлголттой болсон. Улмаар эмнэлгийн удирдлагууд шат шатны байгууллагад анхаарал хандуулсны үр дүнд 2016 оноос өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийн жагсаалтад хамруулж чадсан юм. Ингэснээр эмчлүүлэгчдийн төлөх төлбөр эдийн засгийн дарамт буурсан.

Бид ч гэсэн илүү нарийн багаж хэрэгсэл захиалж ашиглах боломж бүрдэж, улам нарийн мэс заслуудыг хийх болсон. Гаднын улсад 100 гаруй сая төгрөгөөр хийгддэг мэс заслыг дотооддоо 1-5 сая төгрөгийн дотор хийлгэх боломжтой болсон гэхээр их хэмжээний валютын урсгалыг зогсоосон байж таарна. Энэ хэрээрээ олон арван иргэний амь насыг аварсан гэсэн үг шүү дээ. Монгол хүний эрүүл мэндэд Монголын шинжлэх ухааны салбарын оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм даа.

-Та төгсөж ирээд анхны мэс заслаа хийх үед хэр их айж сандарч байв? 

-Орост суралцаж байхдаа дэл-хийн хэмжээнд үнэлэгдсэн доктор, профессоруудтай хамт мэс засалд ордог байсан учир бараг айж байгаагүй. Харин буруу, зөрүү хөдөлж багшдаа аашлуулах вий гэдгээс л айдаг байсан. Монголд ирээд бие дааж өөрсдөө хийхэд бэрхшээлтэй зүйл олон байлгүй яахав. Ямар ч мэс заслыг төгс сурчихлаа гэж мэс заслын нэг ч эмч хэлэхгүй байх. Шинэхэн мэс заслын эмч нар олгой авахаас эхэлдэг шүү дээ.

Гэтэл олон жил мэс засал хийсэн эмч хүртэл олгой авах үед нь хүндрэл гарах үе цөөнгүй. Ингэхээр ам гарч болохгүй байгаа биз. Миний анхны хагалгаанд ч гэсэн иймэрхүү зүйл тохиолдож байсан. Тархины суурин артерийн цүлхэнтэй 21 настай залуу байлаа. Цус харвасан. Нээлттэй мэс засал хийх боломжгүй гэсэн шийд гарчихсан.Толгой нь маш их өвддөг. Судсан дотроос нь мэс засал хийе гэхээр санхүүгийн боломжгүй. Эхнэр нь жирэмсэн. Ээж нь асрагчаар ажилладаг.

Арга буюу эм ханган нийлүүлдэг компанийн захирлаас нь гуйсан. Тэр өөрөө эмч хүн л дээ. Дундаа шар айраг тавьчхаад би “21-хэн настай залуу байна. Мэс засалд шаардлагатай багаж, хэрэгслийг үнэгүй гаргачих. Залуу хүмүүс нэгэндээ тусалъя” гэхэд “Надад ашиг чухал биш. Хамгийн гол нь монгол хүний амь насыг аварч чадах сайн чанарын тоног төхөөрөмж шинэ технологийг оруулж ирэх, эмчилгээнд нэвтрэх нь чухал. Би тусална” гэж хэлэхэд ямар их баярласан гээч. 20 сая төгрөгийн багаж бэлэглэсэн гээд бод доо. Мэс засал амжилттай болж, залуу эмнэлгээс гарсан.

-Тэр хүн тантай эргэж холбогдсон уу?

-Надтай эргэж яриагүй ээ. Үнэ төлбөргүй мэс засал хийлгэх боломжийг нь бүрдүүлж өгсөн болохоос хариу нэхэх гэж тэр хүний амийг авраагүй шүү дээ. Дараа нь ээжээс нь асуухад “Бие нь сайн. Ажилдаа орсон” гэж хэлсэн. Үзүүлнэ гэж хэлээд ирээгүй л байна. Бие нь өвдөөгүй л гэсэн үг.

Намайг сургуулиа төгсөөд нутаг буцах үед Сергей Борисович Яковлев багш маань “Чи яг сайхан үед энэ салбар руу орж байна. Бидний үед технологи хөгжөөгүй, хүндрэл гарах эрсдэл өндөр байсан. Харин өнөөдөр технологи эрчимтэй хөгжиж байна” гэж урам өгөөд, “Гэхдээ болгоомжтой байгаарай. Монголд өмнө нь хийж байгаагүй учраас чамд бидэн шиг хажууд чинь түшиг болох хүн байхгүй, хэцүү шүү” гэсэн.

Тэгэхээр нь “Манайд чадалтай мэдрэлийн мэс заслын эмч нарын баг бий” гэхэд толгой сэгсрээд “Өмд ч үгүй хоцорно шүү. Болгоомжтой бай" гэж хэлээд инээж билээ. Тухайн үедээ намайг чадахгүй гэж бодож байна даа л гэж бодсон. Эргээд бодоход үнэнийг хэлсэн байдаг. Эхнээсээ алдаа гарвал юун энэ салбарыг нутагшуулж хөгжүүлэх, ажилгүй болно биз дээ.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцлоо
    9 цаг 25 мин
  • Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод баталгаажуулалт, стандартын тухай мэдээлэл өглөө
    9 цаг 59 мин
  • Ойрын тав хоногт ТЭНГЭР ХАНГАЙ хэрхэх вэ?
    12 цаг 26 мин
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
    12 цаг 35 мин
  • Өнөөдөр суллагдаж байгаа Т.Аюурсайхан гэж хэн бэ?
    13 цаг 34 мин
  • Д.Трамп сэтгэл хангалуун бус байгаагаас болж зарим улсууд иргэдээ Иранаас гарахыг уриалав
    14 цаг 13 мин
  • Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    14 цаг 22 мин
  • НАСА саран дээр хоёр удаа газардахаар төлөвлөж байна
    14 цаг 30 мин
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
    14 цаг 30 мин
  • Итали улсын Милан хотод трамвай осолдож, хоёр хүн амиа алджээ
    15 цаг 15 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн АН "Ардчиллын гэрэгэ" гардуулах ёслол боллоо
    15 цаг 21 мин
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
    15 цаг 27 мин
  • Морь жилийн эхний барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлэв
    15 цаг 55 мин
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
    16 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 14 мин
  • Хаврын хар ЯДАРГААНААС хэрхэн ангижрах вэ?
    16 цаг 19 мин
  • Улаанбаатарт -10 градус хүйтэн байна
    17 цаг 9 мин
  • “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Жинхэнэ дайсан бол АВЛИГА
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК