Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Даваасүрэн: Өөртөө гутрахгүй, өөрийгөө буруутгахгүйн тулд спортоор хичээллэсэн

Нийтлэлч: Д.Батчулуун 2022-1-12
0
ЖИРГЭХ

Пара туялзуур сэлэмний тамирчин Б.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танд ч бас.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Даваасүрэн гэдэг. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумынх. 1998 онд Улаанбаатарт ирээд одоог хүртэл энд амьдарч байна.

-Та туялзуур сэлэм рүү орохоос өмнө ямар спортоор хичээллэж байсан бэ?

-Би энэ спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Үүнээс өмнө 2004-2007 онд хөнгөн атлетикаар хичээлллэж байлаа. Түүнчлэн 2007-2015 онд самбо, жүдо бөхөөр барилдаж байсан юм. Гэвч 2015 онд нуруу нугасны гэмтэл авч хоёр жилийн дараа тэргэнцэртэй туялзуур сэлмээр хичээллэх болсон. Спорт бол миний амьдралын салшгүй хэсэг.

-Туялзуур сэлэмтэй анх холбогдсон түүхээ сонирхуулахгүй юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй болсон тул пара спортоор хичээллэхийг эрмэлзэж, хэд хэдэн спорт сонирхож үзлээ.

-Тухайлбал?

-Тэргэнцэртэй уралдаан, бадминтоны спорт сонихрсон, гэвч болоогүй.  Харин туялзуур сэлэмний спортоор бэлтгэл хийж үзэхэд надад илүү тохирч байна. Би энэ спортын бэлтгэлд олон хамрагдаагүй шийдвэрээ гаргасан.

-Сонголтыг тань өөрчилсөн тэр клубээ танилцуулахгүй?

-“Өндөр хаан” гэх нэртэй клубт Мөнхтулга багшийн удирдлага дор анх бэлтгэл сургуулилт хийсэн. Сайн багштай тул анх оролцсон тэмцээнээсэээ шууд хүрэл медаль авсан.

-Медаль хүртэх хүртлээ хэдий хугацааны бэлтгэл зарцуулсан бэ?

-Би ердөө долоо хоногт дөрөв орчим бэлтгэл хийгээд тэмцээнд орсон юм. Анхны бэлтгэл ямар байдаг билээ. Дөнгөж бэлтгэлд орсон би сэлмээ барихаас эхлэн заалгаж байгаа юм. Хажуугаар нь энэ спортоо илүү судлах зорилгоор yuotube-ээс бичлэг үзсэн. Өрсөлдөгч нар маань анх удаа тэмцээнд хүч үзэж байгаа болохоор өрсөлдөөн жигд болсон. Үүний дараа бас нэг тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн.

-Анхны амжилт тань танд урам өгсөн юм болов уу?

-Ёстой тийм. Тэмцээн уралдаанд оролцоод ирэхээр их сонирхолтой. Монголд энэ спортыг хөгжүүлэх үүднээс тэмцээн уралдаан тогтмол зохиох болсон. Оролцогчдын идэвхи ч нэмэгдсэн. Цар тахлаас шалтгаалан хоёр жил орчим бэлтгэл хийж чадаагүй. Өнгөрсөн намраас л бэлтгэлээ хийж байна.

-“Степп арена” ордонд болох туялзуур сэлэмний тэмцээнд хүч үзэх үү?

 -Энэ тэмцээний онцлог нь тэргэнцэртэй сэлэмний төрөл УАШТ-д орж байгаа явдал. Энэ дотроо пара сэлэм, тэргэнцэртэй шагай гэсэн төрөл болон тусгай олимпын гурван төрөл орж байгаа юм. Би ням гаригт тулалдана. Бэлтгэл сургуулилт давгүй байгаа.  

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, цаашлаад  олимпод өрсөлдөх алхамын эхлэл энэ тэмцээн гэж харж байна?

-Энэ тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг Дэлхийн цомын тэмцээнд оролцуулах юм билээ. Би заавал түрүүлж байж олон улсын тэмцээн уралдаанд оролцох юм. Дэлхийн цомдоо амжилттай оролцвол “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох боломж гарах байх.

-“Чойронгоо” гэх пэйжээс тантай эхэлж холбогдсон уу. Та ямар учраас амьдралын түүхээ олон нийттэй хуваалцах болов?

-Нэгдсэн үндэсний аварга шалгаруулах тэмцээний үеэр “Чойронгоо”-гоос надтай холбогдож, ярилцлага авлаа. Ярилцлагынхаа үеэр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар хуваалцаач гэхэд нь өөрийн хүүхэд наснаас хойших амьдралын талаар ярьж өгсөн юм.

-Таны амьдралын түүхээс бусад хүн юуг олж хараасай гэж хүсэж байна вэ?

-Нийгэмд ил гардаггүй болохоос гэр бүлийн хүчирхийлэл далд оршиж л байдаг. Би ч энэ нууцыг хэлэхгүй байж болно. Гэхдээ тэрхүү нууцыг дэлгэж, хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ ярьж, олон хүүхэд, ээжүүд хүчирхийлэлд өртдөг гэдгийг мэдээсэй гэсэндээ хуваалцсан. Тэндээс олон хүн ойлгосон байх.

-Та шантарч, бууж өгөх үедээ өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Би хүнд, хэцүү амьдралыг туулж өссөн. 2007 оноос хойш миний амьдралд гэр бүлийн хүчирхийлэл дахин гараагүй. Хамгийн хэцүү нь тэргэнцэр дээр суух байсан. Гэсэн ч итгэл найдвараа алдаагүй. Хөл дээрээ босно доо л гэж боддог байлаа. Гэвч үнэнтэй нүүр тулж, найдвар маань талаар болсон. Хөлөө тайруулсны дараа сэтгэл зүй маш хүнд болсон. Энэ хүнд үеийг давах туулахад сэтгэл санаагаа барих хамгийн чухал шиг. Өөртөө гутрахгүй, өөрийгөө буруутгахгүйн тулд спортоор хичээллэсэн маань энэ. Тэсвэр хатуужил суусны хүчинд би өдий зэрэгтээ сэтгэл өөдрөг явж байна. Хүнд сэтгэлийн хат маш чухал юм билээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?

-Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Ханьтай арван жилийн сургуульд байхаасаа үерхсэн.

-“Шат” хэмээх нэртэй богино хэмжээний кинонд дүр бүтээсэн тухайгаа ярихгүй юу?

-Киноны сонгон шалгаруулалт дууссаны дараа кино багийнхан, найруулагчтайгаа холбогдсон юм. Удалгүй тэд надтай эргэн холбогдсоноор би гол дүрийн жүжигчин болсон. Зураг авалт болохоос өмнө урлагийн зөвлөл дээр хэд хэдэн удаа бэлтгэл хийж, кинондоо тоглосон. Киноны зохиолоо уншиж танилцахад хөгжлийн бэрхшээлтэй хүн хүсэл мөрөөдлийнхөө зүг тууштай тэмцэж буй дүр надад илүү таалагдсан. Надтай илүү ойр гэдэг үүднээсээ.

-Та ямар ажил эрхэлж байна вэ?

-Би Политехникийн коллежийг Хүнд машин, механизмын засварчин мэргэжлээр төгссөн. 2011 онд цэргийн алба хааж ирээд “Хасу Мегават” компанид туслах ажилтнаар ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа сургалтанд сууж, гагнуурчин мэргэжилтэй болсон. Одоогоор гагнуурчин хийж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье. Удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсье?

-Баярлалаа.

Д.Батчулуун

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    1 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    1 цаг 2 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    1 цаг 5 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    1 цаг 33 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    1 цаг 49 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    1 цаг 58 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    1 цаг 59 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    2 цаг 23 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    2 цаг 26 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    2 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    2 цаг 41 мин
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
    2 цаг 51 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
    18 цаг 8 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 18 мин
  • ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
    19 цаг 39 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
    22 цаг 27 мин
  • Франц даяар олон мянган сурагч, оюутнууд эсэргүүцлийг жагсаал хийж, 1000 гаруй сургууль сүйджээ
    22 цаг 55 мин
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
    23 цаг 55 мин
  • Азийн наадамд Монгол Улс 15 медальтайгаар 46 улсаас 27 дугаар байрт жагслаа
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК