Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Жарантав: Р.Гончигдорж даргын “буянаар” алтан үеийн, ахмад жүжигчид гудамжинд гарцгаасан

2012-4-11
0
ЖИРГЭХ
Жарантав   Монголын алтан үеийн жүжигчдий нэг, Монгол улсын гавъяат жүжигчин Ц.Жарантавыг уншигч тантай уулзуулж байна. 60 насны босго давсан ч залуу цагийн шигээ гялалзаж яваа энэ уран бүтээлч цагтаа монголын урлагийн сор явсан эр. Урлагийн ахмадуудын амьдрал ахуй ямар түвшинд байгаа талаарх гавъяатын яриа уншигч таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна.

Жарантав   Монголын алтан үеийн жүжигчдий нэг, Монгол улсын гавъяат жүжигчин Ц.Жарантавыг уншигч тантай уулзуулж байна. 60 насны босго давсан ч залуу цагийн шигээ гялалзаж яваа энэ уран бүтээлч цагтаа монголын урлагийн сор явсан эр. Урлагийн ахмадуудын амьдрал ахуй ямар түвшинд байгаа талаарх гавъяатын яриа уншигч таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна.

- Нэг үеийг бодоход цаг үе сайхан болж. Та нарын ид бүтээж, туурвиж явсан тэр үед цаг хатуу, шагнал урамшууллыг өгөх хүнд нь, өгөх цагт нь өгч чаддаггүй , хувь хүний амьдрал ахуй талаас ч гэсэн тэтгэдэг, дэмждэг зүйл бараг байдаггүй байсан. Театрын ахмадуудын маань нийгмийн асуудал төрийн бодлогын хэмжээнд очих ёстой цаг болсон. Салбарын яам гэж байдаг боловч боловсрол тал руугаа анхаарч  урлагаа орхигдуулж байгаа талаар олон жил ярьсан ч байдал өөрчлөгдөөгүй л байна. Ер нь манай урлагийн ахмадуудын ахуй амьдрал хэр байна?
    -Жүжигчин хүн гэдэг бол бие сэтгэл, эд эс бүх л юмаа барж байж дүрийг бүтээдэг, хүнд хөдөлмөр. Тэгсэн хэрнээ  манай уран бүтээлчид бид нар маш хүнд амьдралтай. Ийм л байсан. Өнөөдөр ч яг хэвээрээ. Р.Гончигдорж бага хурлын дарга болонгуут “25 жил ажилласан бүх хүмүүсийг тэтгэвэрт гарга” гэсэн шийдвэр гаргасан. Энд ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Г.Мягмарнаран, Н.Сувд, Д.Мэндбаяр гэх мэт бүтэн хоёр үе Р.Гончигдорж даргын буянаар гудамжинд гарцгаасан даа. Ажлаа хийх гээд өглөө гэрээсээ гарсан хүмүүс орой нь шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Ингээд гараад явчихсан чинь энэ театр чинь хэдхэн залуучууд үлдэж байгаа юм. Жүжиг тавья хөрөнгө мөнгө, үзэгчгүй болсон. Хайртай, хүндэлж явдаг жүжигчид байхгүй болчихсон, театрын гол нүүр царай болж байсан жүжигчид нь алга болчихоор үзэгчид нь цөөрч байгаа юм. Тухайн үед Доржсамбуу  театрын дарга байсан. Ажилчдынхаа цалинг тавих мөнгө байхгүй театрынхаа хивсийг зарж хүмүүсийнхээ цалин мөнгө тавьж байсан. Хивс, сандал, ширээгээ ч зарсан. Театр хийгээд уран бүтээлчдийн хувьд тэр он жилүүд “хар” өнгөтэй санагддаг юм.

    -Цаг үеэ олоогүй энэ шийдвэр тэр үед олон арван уран бүтээлчдийг хэлмэгдүүлсэн гэж ойлгогдож байна. “Театрт 25-аас дээш жил ажилласан хүмүүсээ хал” гэсэн цаг үеэ олоогүй шийдвэр жишээлбэл таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
    -1990 онд миний тэтгэвэр 500 төгрөгөөр тогтдог юм байна. Тэр үедээ 500 төгрөг гэдэг бол их мөнгө. Одоогийн бараг 5 сая төгрөг юм л даа. Гэтэл Д.Бямбасүрэнгийн засгийн газрын алдарт  20-р тогтоол гарч нөгөө 500 төгрөг чинь 5000 төгрөг болж тогтоогдсон. Өрнөөс өрний хооронд урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж амьдрах гэж их үзсээн.  Аргаа барсандаа энд тэнд хөдөө гадаа явж тоглодог байлаа. Хөдөөний малчдаас хонины ноос цуглуулаад түүнийгээ хотод зарж мөнгө болгодог байлаа ш дээ. Хүүхдүүдээ дээд сургуульд оруулах  мөнгө байхгүй. Амьдрал бол эмгэнэлт жүжиг шиг амьдралыг туулсан. Ганц би биш монголчууд бүгд л энэ амьдралын зах зухыг амссан шүү. Монголчууд түүхэндээ анх удаа зах зээлд орсон үе юм. Одоо бол түүх болж үлдэж байна даа.  Наймаа хийх гэж үзлээ. Залилууллаа, шатлаа юм юм үзсэн дээ. 1992 онд Өвөрмонголчуудтай нийлж ширэм хайлуулах жижиг үйлдвэр байгуулахаар боллоо. Нөгөө өвөрмонголчууддаа 20 сая төгрөгөө өгөөд явуулсан оронд нь нөгөөдүүл маань Эрээний хог дээр хэвтэж байсан тогоог будаж өгөөд явуулсан байсан. Нөгөөх нь монголд ирээд надад ашиг өгнө гэж юу байхав зуураад таг болсон. Тэгээд хууртаад л үлдсэн.

   -90-ээд оны эхээр 20 сая төгрөгийн наймаа ярьж байсан гээд бодохоор та хурааж хумьсан юмтай л байж?
   - Тэр үед зүгээр суугаагүйн хүчинд цуглуулсан юм байсан. Тэгээд л байсан бүхнээ тавиад туусан. Өнөөдрийн хувьд байдал бас өөр. Амьдрал ахуй мөнгө төгрөгөөр дутаад сүйд болохгүй ч хүрэлцэхгүй л байна.

   -Гавъяатын тэмдэг ямар ч үнэгүй нийгэмд бид амьдарч байна. Гавьяатын тэмдгийг хоосон  нэр хүнднээс өөр дагалдах юмгүй болчихсон энэ гажуудал засагдах тэр цагийг та үзэхгүй нь?                     
Дээр үед манай жүжигчид “гавъяа шагналын оронд 2 өрөө байр өгчихөөсэй” гэж  ярьдаг байсан юм. Улс оронд ахмадууд их байх тусам ухаан нэмэгддэг, залуучууд их байх тусам хүч нэмэгддэг. Гэтэл улс эх орон минь ухаангүй, хүчгүй болоод байна. Ахмадууд нь ядуураад туйлдчихсан, нөгөө сайхан залуучууд нь гадаад руу гараад явчихсан. Өнөөдрийн улс эх орны тусгаар тогтнол бол ахмадуудын гавьяа. Иймд ахмадууд жаргаж, баярлаж хангалуун амьдрах ёстой. Өөрөөр хэлбэл байртай, тэтгэвэр нь өндөр байх хэрэгтэй шүү дээ.

   -Өнөөдөр таны амьдрал ямархуу байна вэ?
   -Үгүй яахав дээ, хүүхдүүдийнхээ мөнгийг идээд л явж байна ш дээ. Эрүүл мэндээ бодоод цэвэр агаарт 10 хоног амарч чадахгүй л явж байна. Машин авъя үнийн дийлэхгүй, гавьяат цол тэмдэг зүүчихээд автобусанд чихдэлцээд л явдаг. Бидний уран бүтээлээр улс мөнгө олоод л байдаг байсан.

   -Танд төрд гомдох ч юм уу, арай ч дээ  гэж бодох үе байдаг уу? 
   - Байлгүй яахав дээ. Манайхнаас байр авсан хүн тун цөөн шүү. Лувсаншарав гуай нэг байртай юм гэсэн хүүхдүүдтэй байж чадахгүй байна гээд тусдаа гарсан юм билээ. Бавуугийн Лхагвасүрэн байр байхгүй. Өнгөрсөн жил Их хурлын тамгын газрын дарга Шаравдорж хувиасаа  хоёр өрөө байр өгсөн. Энэ агуу хүний оюуныг монголчууд үнэлэх ёстой байна ш дээ. Мөн дуурийн театрын зүүн талд МАН “Тусгаар тогтнолын ордон”, баруун талд нь Ардчилсан нам “Ардчилалын ордон” гээд хоёр нам сайхан ордон барьжээ. Чанх ард нь соёлын төв өргөө Галерейн шатсан төмөр нь нүүрстэйгээ, хар хөө тортогтойгоо байхад ичихгүй л байгаа юм даа. Ядахдаа манай хоёр намын буруугаас болж шатсан шүү дээ гээд будаад өгчих улс төрийн соёл намуудад байх л хэрэгтэй.

    -Та ер нь  салбарын сайдтайгаа уулздаг уу? Урлагийн ахмадуудын нийгмийн асуудлын талаар ч юм уу?
   - Зоригийг театрын дарга  байхад Театрыг татан буулгаж хүрээлэн байгуулах гэж байна гэхээр нь бид очиж сайдтайгаа уулзсан. Зориг  надад хэлсэн юм л даа за Жарантав гуай “театрыг устгах гэж байна, та театрын алтан үеийн отгон нь. Энэ театрыг аврах уу алах уу гэдэг нь таны асуудал боллоо. Та сайдтай уулз ” гэж. Тэгж нэг уулзсан бид театраа авч үлдэж чадсан. Түүнээс өөрөөр уулзаж байсангүй. Уулзсан ч тоохгүй биз дээ мань мэтийн үгийг. Театрыг хүрээлэн болгох гээд тэр үед Дуурь бүжгийн эрдмийн театр гэдэг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигтай. Гэтэл яам нь тэгсэн юм уу Сонгодог Урлагийн Эрдмийн театр, Драмыг Үндэсний жүжгийн Эрдмийн театр болгохоор болсон. Опор гэдгийг сонгодог, балет гэдгийг урлаг гэж орчуулж болохгүй гэж шүүмжилсний хүчинд Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Драмын Эрдмийн Театр гэж нэр эргэж ирсэнд би баярладаг юм. Харин Академик гэдэг цол Эрдмийн болсонд харамсаж явдаг. Академик гэдэг гадаад үгэнд дургүйцдэг бол “Шинжлэх Ухааны Академик” гэж дэлхийн нийтийн хэл байгаа шүү дээ. Би Дуурь Бүжгийн Академик Театр, Драмын Улсын Академик Театр гэсэн анхны зарлигаараа байгаасай гэж боддог юм.
 
   -Яг энэ үед амьдарч энэ үеийн гэрч болж байгаа хүний хувьд та хорвоог орхисон алтан үеийнхнээ дурсаж, ганцаардах юм уу? Юм уншихаа больсон, урлагийг ойлгодоггүй, ойшоодоггүй энэ үеийн оюуны хоосоролтой хүмүүсийн дунд амьдрах танд ямар санагддаг вэ?
   -Үнэнийг хэлэхэд надад их хэцүү байдаг юм. “Тэнэгүүдийн дунд байгаа ухаантан зовдог” юм гэж багш минь хэлдэг байсан. Одоо би боддог юм цаг үеэсээ түрүүлж төрсөн , цаг үедээ ойшоогдоогүй, ойлгогдоогүй дэлхийн сонгодог бүтээлчид яаж зовж байсан юм бэ. Зохиол бүтээлийн шүүмжлээд заримыг нь хаагаад л маш хүнд үед амьдарсан. Надад давчдах үе олон байдаг. Наад зах нь л бидний үед нэг жүжгийг гурав, дөрвөн сар нухаж байж гаргадаг байсан. Одоо бол долоо хоногийн дотор нэг жүжиг гарчихаж байна. Жүжгийн сонгодог жүжигчин, сонгодог дүргүй болсон шүү бид.Энэ бол сонгодог театр шүү.

    -Сүүлийн үеийн жүжгүүдийг үзсэн үү? Та ер театраараа хэр их эргэдэг вэ?
   -Уг нь ахмадууд бидэнд урилга өгдөг юм. Сүүлийн үед чимээгүй л болчихож, мартчихдаг юм байна. Намайг найруулагч нар маань театртаа ирээч гэдэг л дээ, би ирэхгүй ээ нэгэнт гарсан бол гарсан, нас бол насаа. Хэрэгцээтэй юм болвол гэрээгээр ажлуулаад дууд гэдэг. Би одоо “Оролмаа эх” жүжигт урилгаар тоглож байгаа.

    -Таныг манай урлагийн сургуулиуд цагаар багшлаач гэсэн санал тавьдаг уу? 
    -Тоодоггүй ш дээ, Мөнхшүр, Одсүрэн, Дэлгэр багш нар намайг соёл урлагийн сургууль дээр ирээд лекц уншаад өгөхгүй юу гэдэг л юм. СУИС  төгссөн хүүхдүүдээс урлаг, урлагийн бүтээл гэж юу вэ гэж асуухад мэддэггүй юм шүү. Дүрээр сэтгэж байгаа бүх зүйлийг урлаг гэнэ, дотоод сэтгэхүйн үнэнг мэдэрсэн цагт тэр урлагийн бүтээл болдог гэдгийг л ойлгохгүй төгсөж байна ш дээ.  “Би танайд багшлая хүүхдүүд чинь дутуу төгсөөд байна шүү” гээд гуйгаад явалтай нь биш. Аягүй бол энэ нэг хоцрогдсон юм юугаа ярих гэж байгаа юм гэх байлгүй. Миний шавь Хасар Жагаа хүртэл “та одоо хоцрогдсон, социализмын хүн ш дээ, таны үе өөр, бидний үе өөх” гэхээр нь би “хуучин юм хоцордоггүй, шинэ юм хоцордог юм шүү тэнэг минь” чи ч бас социализмын үлдэгдэл гэж хэлсэн.  Би Төрийн шагналт Төмөрбаатар, Санчигдан, Хасар Жагаа, Сүхээ, Чулуунхүү, Жамбалжамц, Найманжаргал гэх мэт энэ залуусыг анх кино драмд бэлдэж оруулж байлаа. Сүхээ, Жамбалжамц хоёр “Жарантав гэж хүн монголын театрт байгаагүй бол Хасар Жагаа, Сүхээ, Жамбалжамц байхгүй” гэж хэлдэг юм.

    -Танай хүүхдүүдээс таныг дуурайсан урлагийн авьяастай хүн байгаа юу?      
    -Байгаа, миний охин СУИС-ийг төгссөн. Оюутан байхдаа “Утгын чимэг”-ийн тэргүүн байрыг авч байсан. Тэгээд болохгүй юм даа, театрын удирдлагатай таарахгүй юм чинь  миний охиныг ажиллуулахгүй биз дээ. Хүний үзэл бодол таарахгүй бол дэмий юм билээ. “Нохойныхоо үнэнчид насан туршдаа итгэж болно, нөхрийнхөө үнэнчид итгэл эвдэх анхны мөч хүртэл итгэ. Түүнээс хойш бүү итгэ” гэдэг шүү дээ.
 
    -Таныг Дорнод аймагт жуулчны бааз байгуулж байгаа гэж сонсон?
   -Сая нэг сонин дээр намайг Дорнод аймгийн засаг дарга Сүхбаатартай нийлж Дорнод аймгийн Хадан хясаа гэдэг газрыг зарж идлээ гэсэн худлаа мэдээлэл гарсан байсан. Дорнод аймгийн засаг даргыг Жанлав гэдэг тэр Матад суманд Хадан хясаа гэдэг газар ч байхгүй. Тэнд 2 га газар аваад нэг байшин л барих гээд байгаа юм л даа. Эрээнээр монголын мөнгө урсаад орчиж байгаа тэр мөнгийг л нааш нь Монгол руу татах гэсэн юм. Тэнд сая таван зуун мянган хүн амардаг амралтын газар байдаг тэднийг гурван хоног л оруулахад  монгол руу мөнгөн ороод ирнэ. Түүнээс биш би алтын аваад зарах гээгүй. Тэгсэнийхээ төлөө гүтгэгдээд л явж байна даа.
   -Ярилцсанд баярлалаа
Л.Цэдэвсүрэн
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (183.177.99.86)
    gonchigdorj yaharaa tetgevert gargadag yum chadvargui nuhur shuu de busad ni kino jujigt urigdaad toglood mungun hiigeed l bna cham shig sotsializmiin ued hun mataj amidardag hujaag odoo hen ch toohguiee
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • haruusal (124.158.79.148)
    ene humuusee uhehees ni umnu harj uzeed uguuch dee. mongol turiig barij baigaa erhem ymbtanguudaa.
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК