Зууны мэдээ, ТV9 телевизэд өндөржүүлсэн хамгаалалт зарлажээ

Зууны мэдээ, ТV9 телевиз өндөржүүлсэн хамгаалалт авсан талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Учир нь АТГ-аас тус газруудыг хааж магадгүй гэсэн таамаг байгаа юм. Түүнээс гадна гадны ямар нэгэн халдлагаас болгоомжилж ийнхүү өндөржүүлсэн хамгаалалт авсан гэнэ. ТV9 телевиз, Зууны мэдээ сонин нь гэрээгээр харилцдаг тусгай хамгаалалтын албаны газартай аж. Тиймээс хамгаалагчид тус байгууллагуудад өндөржүүлсэн хамгаалалтад авчихсан байгаа юм байна.
Т.Хулан