Зундуйн Дамдинсүрэн /1936-2025/
Бидний аав З.Дамдинсүрэн нь 1936 оны намар цагт Завхан аймаг Нөмрөг сумын Ангиртай голын хөвөөнд байх Өвдөг тохой хэмээх газарт Сандаг, Дугаржав нарын ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа аав ээжийнхээ дэргэд хөдөө нутагтаа мал маллаж, тус дэм болон өсөж 14 насандаа Нөмрөг сумын бага сургуулийг дүүргэсэн. 1952 онд 16 насандаа Ар хустын сангийн аж ахуйн трактор комбайны курсийг төгсөөд 18 наснаас эхлэн Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Гянтболдын уурхайд ажиллаж эхэлжээ. 1960 онд тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Ойн нэгдүгээр баазад жолоочоор тасралтгүй 32 жил ажиллаж улсдаа зүтгээд 1992 онд гавьяаныхаа амралтад гарчээ.
Гавьяа, шагналаас дурдвал:
-Онц тээвэрчин
-Тав, зургаа, долоодугаар таван жилийн гавшгай
-Баазын хөдөлмөрийн аварга,
-Хөдөлмөрийн хүндэт медаль,
-Ойн медалиуд, баярын бичиг,
-Хүндэт жуух зэрэг цол тэмдгээр шагнагдаж байв.
Ойн баазад ажиллаж байхдаа бидний ээж Б.Цэрэнлхамтай танилцаж 1961 онд гэр бүл болцгоож ах дүү бид долоон хүүхдийг төрүүлж өсгөжээ. Аав ээж хоёр маань 64 жилийг хамтдаа туулж, гурван үеийн хүүхдүүдээ хамтдаа үзжээ. Аав маань ажилч хичээнгүй, туйлын үнэнч шударга, олондоо тустай, үр хүүхэд биднийхээ бахархалт аав байлаа.
Олон жил үр хүүхэд биднийхээ дэргэд байж, ач зээ, жич зээнцэр биднийхээ түшиг тулгуур, нөмөр нь болж ирсэн та минь үр хүүхэд биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Ум ма ни бад мэ хум
Сэтгэгдэл (1)